Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь дэмжихгүй гэжээ

Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь дэмжихгүй гэжээ

Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь дэмжихгүй гэжээ

Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж буй. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа маргааш /2024.01.31/ дуусна. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна.

Одоогоор санал асуулгад 2222 хүн саналаа өгсөн бөгөөд үүнээс 60 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжихгүй гэжээ.

Тодруулбал, санал асуулгад оролцсон 1326 хүн дэмжихгүйгээ илэрхийлсэн бол 40 хувь буюу 896 хүн дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох нь зөв гэсэн байна.

Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19,1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8,4 хувиар өссөн байгаа аж.  10 хоногийн дараа сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг ч албаныхан тооцоолж буй.

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдөр хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ гэв. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг маргааш буюу нэгдүгээр сарын 31-нийг дуустал авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

ТАТВАР ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ 2024-01-30 59.153.86.198

ААВ ЭЭЖ ЭМЭЭ ӨВӨӨГИЙНХӨӨ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛЭЭР ПРИҮС ГЭДЭГ ЮМ АВААД ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ХОТООР ДАВХИЖ ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ!!!! АЖЛЫН ЦАГААР ХЭДЭН ЗУУН МЯНГААРАА ЗАМ ДЭЭР БӨГЛӨРЧ БАЙГАА НӨХДҮҮД ЯГ ЮУ ХИЙГЭЭД ЮУ ХИЙХ ГЭЭД ЯВААД БАЙДАГЫН??? 3 САЯ МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭЖ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА 30 МЯНГАН ХҮМҮҮС ӨГЛӨӨ АЖИЛДАА ЯВААД ОРОЙ Л ХАРЬДАГ БАЙХГҮЙ ЮУ!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-30 202.126.91.23

МАШИНТАЙ НЬ ДЭМЖЭЭД МАШИНГҮЙЧҮҮД НЬ МЭДЭЭЖ ЭСЭРГҮҮЦНЭ. ТЭГЭХЭЭР МАШИНТАНГУУД ДЭНДҮҮ ОЛШИРЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.179.52

dugaariin hyazgaarlaltiig yaasanch demjij bolohgui,novshiin avilgachid 2,3 mashintai bolohoor bolood baidag biz gants unaatai arduud yaah yam,tegeed ch udah yam bol teevriin heregsel bur olon bolood yamarch dugaariin hyazgaarlallt hiigeed nemergui bolno,debil avilgachin luivarchid zugeer suuj baigaad iim argaar hudulguuniig tsohitsuulah gej oroldoj baigaa ni teneg

Avatar

Kk 2024-01-30 66.181.168.8

40 huvi hurtel trolluud n ajillasan bn shu bas. Jinheneeree bol 10 huvi ch hurehgui

Avatar

Нэргүй 2024-01-30 202.55.188.44

хүний эрхийг дээдлэх хэрэгтэй түгжирлээ гээд машинтай дайны зарлахаас илүү төрийн албан хаагчдын машин унах хүслийг нь хягаарлах хэрэгтэй 100000төрийн албан хаагч машинтай зогсоолтой байгаа

Avatar

САНАЛ АСУУЛГА Ч ГЭЖ ДЭЭ... 2024-01-30 202.179.25.203

ДЭМЖТЭР ЧИНЬ САНАЛ АСУУНА. УГААСАА Ч ТЭГДИЙН… КК

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.186.114

Санал асуух тэгш, сондгой болгохоос өөр үр дүнтэй юм хий л дээ. Яасан арчаагүй хотын удирдлага вэ.

Avatar

Зочин 2024-01-30 202.55.188.88

юуг асуудаг юм шууд цааш нь үргэлжлүүлээчээ бүгдээрээ өдөржин тэг зогсолт хийж байхаар

Avatar

Лхагва 2024-01-30 66.181.181.180

Дэмжих 40% гэдэг нь тэд нар хоёр машинтай эсвэл хоёр дугаартай гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.102.50

yambii mashin oruulj irehiig horih heregtei odoo blsn boloogui mashin unasan yumnuud tugjree bolood laitai yum

Avatar

Иргэн 2024-01-30 124.158.68.51

тэгш сондгрйгоор явьяа. Бүүр 1, 2 -оор төгссөн нь 1 дэхэд 3, 4 өөр төгссөн нь 2 дахьд 5, 6 аар төгссөн нь 3 дахьд 7, 8-аар төгссөн нь 4 дөхөд 9, 0 ээр төгссөн нь 5 дахьд явдаг больёо. өөрөөр хэлбэл 7 хоногт 1 л өдөр явдаг болгоёо. Үүнд төрийн бүх шатны албаны машин ч хамаарна шүү. бусад өдөр бүгдээрээ явган гүйцгээеэ. Нямбаатараа шийдвэрээ ингэж гаргаад өөрөө болон багаараа үлгэрлэж үзүүлээ.

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.179.52

Bitgii h*** novshiin avilgachin dald or

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.183.68

Мэдээжийн юманд санал асуулга явуулах хэрэг байна уу олонх нь ганц машинтай рүү дээ

Avatar

Зочин 2024-01-30 202.126.89.13

Айл болгон дор хаяж 2 машинтай л болншдээ !!!

Avatar

далай 2024-01-30 124.158.120.30

машиндаа амьдарна гэр орон ар гэрийн амьдралаас хол утастай машин дотороо амьдрахийг илүүд үзэж байна

Avatar

Нямка 2024-01-30 66.181.182.48

Утсаа ухаал улсаа хараагаал замд дээр байцгааж байя өөр яахав

Avatar

Зочин 2024-01-30 202.21.117.194

Дугаарын хязгаарлалт богино хугацаанд үр дүнгээ өгөх хэдий ч урт хугацаандаа сөрөг үр дагавар үүсгэнэ. Тийм болохоор байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож ажил амьдарлаа зохицуулж сурахаас өөр гарцгүй. Дугаарын хязгаарлалт хийснээр иргэд 2 дахь автомашины худалдан авч хэсэг хугацааны дараа тээврийн хэрэгслийн тоог өсгөдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж