Аврагчдаа сургая!

Япон улсад энэ оны эхээр “Airbus A350” онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөн дэлбэрэлт болоход 379 зорчигч, экипажийнхаа хамтаар эсэн мэнд гарч чадсаны гайхамшиг нь аврах ажиллагаа байв.

Аврах ажиллагаа 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн нь бараг нүд ирмэх хугацаанд аврах ажиллагаа болсон гэсэн үг. Дээрх хугацаанаас хэтэрбэл амьд гарах магадлал багасах байсан биз.

Харин Монголд аврагчид эндсээр…

Хамгийн сүүлийн тохиолдол газ ачсан автомашин дэлбэрэх үеэр Онцгой байдлын албаны гурван аврагч амиа алдсан бол шинэ он гарахын өмнөхөн цэл залуухан аврагч орон сууцанд гарсан галыг унтраах үеэрээ амиа алдсан.

Хэдийгээр аврагчид гамшиг ослоос ард иргэдээ аврах тангараг өргөсөн ч амиараа төлөх ёсгүй.  Харамсалтай нь, аюулгүй ажиллагааны бэлтгэл сургуулилалтад тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй, тусгай техник хэрэгсэл муутай аврагчдаа “аз нь” мэдэг гээд аюул гамшиг руу явуулдаг нь эцсийн дүндээ амиа алдах эрсдэл рүү түлхэж байна уу гэлтэй.

Цаашдаа аюул осолтой зөвхөн эр зориг, залуу насны ааг омгоор тэмцдэггүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрч, хамгийн сайн сургалтын тогтолцоог бий болгон, аврагч нараа бэлтгэж, амь насыг нь хайрлахгүй бол тангараг өргөсөн, тушаал авсан нэрийн дор аврагч нараа алдсаар байж таарахгүй.

Газ ачсан автомашин дэлбэрсэн ослыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Монголд урьд өмнө энэ төрлийн том осол гарч байгаагүй” гэж мэдэгдэнэ лээ. Энэхүү тайлбараар бол эхлээд заавал том осол гарах ёстой, тэрний дагуу онцгой байдлын албаныхан бэлтгэл сургуулилалт хийж, аюулгүйн ажиллагаа хангах ёстой ч юм шиг. Ажил хариуцаж буй дээд дарга нь ийм нэг зүрх зүссэн тайлбар хэлээд л сууж буй.

Нэг үеэ бодвол онцгойгийнхныг хувцас хэрэглэлээр сайн хангадаг болж… Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд  “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас обьектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна.

Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Нийт алба хаагчдын 80 хувийг эдгээр хувцсаар хангасан.

Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий обьект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэсэн мэдээллийг өгсөн.

Гэхдээ аврагчдаа сургаж, ямар ч осол аваар гарсан түүнтэй тэмцэж чаддаг, аюул ослоос өөрсдийгөө аваад гардаг чадварт сургах нь туйлаас чухал байна.

УИХ намрын чуулганаа завсарлуулахын өмнө Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.

Уг зээлийн хэлэлцээр батлагдсанаар Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт болон хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болгож, сургана. Үүний нэгэн адил гал унтраагчид болоод аврагч нарыг сургаж, мэргэшүүлэх шаардлага байна.

Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд анхааруулах болсон.

Уг нь Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдөлсөн үед хэрхэх талаар олон нийтийг хамруулсан дадлага сургуулилалтыг өнгөрсөн хугацаанд хийсэн ч энэ төрлийн гамшиг нүүрлэхэд тэд бэлэн үү гэдэгт үнэндээ эргэлзээ төрж буй.

Учир нь, өнгөрсөн хугацаанд гарсан осолд онцгой байдлын албаны аврагчид амь насаа алдсан нь ийн болгоомжлол төрүүлж эхлээд байна. Иймээс газ дэлбэрэхэд, газар хөдлөхөд аврагч, гал сөнөөгч нар яаж ажиллах ёстой юм бэ гэдэгт олон улсын сургалт авч, хүмүүсээ дадлагажуулах нь хамгаас чухал юм.

Нөгөөтэйгүүр, цалин хангамжийг нь нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь хангахад анхаарахгүй бол сарын сая төгрөгийн цалингаар амьдралаа залгуулна гэдэг амаргүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санаа зовогч 2024-01-30 78.177.122.215

Одоо аврагчидаа бурутгаад эхлэхээр хэн биднийг аврах юм. Галд тос гэдэг шиг харамсалтай хэрэг гарахаар бугд ноцоод л. Тэд ажлаа даргаасаа эхлуулээд цэргээ хуртэл хийж байгаа. Осол аваар болгон адилгуй гэдгийг бараг бугд мэднэ. Яг гардаж хийдэг аврагчдынхаа сэтгэлийг, ар гэрийг уймуулж яах гээд байгаа юм бэ. Гадныхан ийм уед тусалдаг байтал харин манайх эсрэгээрээ. Энэ монгол зан уу. Онол мэдээлэл нэг л асуудал, харин бодит байдлыг нь ойлгоогуй, дугнэлт гараагуй…

Avatar

зочин 2024-01-30 192.82.66.30

Арай дэндүү байнаа аврагчид мэргэжлийн бус байна мэргэшсэн бус байна хүний амь эрсдэхгүй л баймаар байна

Avatar

Нэргүй 2024-01-30 76.220.74.140

Энд Онцгой байдлын албаныхныг буруутгасан зүйл байхгүй. Тэд бүх нөөц боломжоороо ажилладаг. Харин газ, бeнзин гэх мэт том эрсдэлтэй ажлын үeд ямар тактик баримталж ажиллах уу гэдэг дээр том сургамж болсон. Ажилтнуудын амь нас үрэгдсэн нь харамсалтай.

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Уншигч 2024-01-30 103.57.95.157

Олон улсын стандартад нийцүүлэн хийсэн Аюулгүй ажиллагааны заавар дүрэм, журам манайд хангалттай бий, энэ бол салбарын удирдлага зохион байгуулалт ямар байгааг харуулж байна, ямар ч аюултай нүүр тулсан эрсдлийн үнэлгээ хийдэг, ажилчдаа сургадаг, бэлтгэл хангуулдаг, аюулгүй байдлыг нь бүрэн хангах чиг үүрэгтэй удирдлага нь ажлаа ОГТ хийхгүй байна. Хүний амьнаас үнэтэй албан тушаалаа гэж…

Avatar

Нэргүй 2024-01-30 202.131.225.53

цэвэр толгойд нь байгаа дарга нарын хийх ажил шд

Avatar

Нэргүй 2024-01-30 180.149.65.2

зүйтэй

Avatar

Нэргүй 2024-01-30 139.5.218.68

Газ их талбай хамарч тархасан тохиолдолд гал гарах нь бараг тодорхой , Онцгойхон бас мэрэгжлийн алдаа гаргасан .

Avatar

Зочин 2024-01-30 66.181.160.44

Бичлэг дээрээс харахад онцгойгийнхон машинаа зогсоогоод буугаад баруун гар талруугаа алхах яг тэр агшинд дэлбэрэлт болоод алхаж байгаа чиглэлрүү нь контейнер шидэгдэж байгаа харагдсан. Зүгээр л азгүй тохиолдол л гэж харагдахаар байсан. 10 секийн өмнө эсвэл хойно дэлбэрсэн бол өөр байхаар л санагдсан даа. Энэ тохиолдолд хэн нэгэнд буруу өгөх гээд байх утгагүй л байх. Жич энэ сайт 💩дарахаар автоматаар ❤ болгоод байхын.

Avatar

Зочин 2024-01-30 124.158.70.220

Ёстой зөв 👍👍👍 Маш чухал сэдвийг хөндлөө 👏👏👏

Avatar

Нэргүй 2024-01-30 202.5.205.34

SIREN Яагаад дугаарагүй юм бол

Avatar

Нэргүй 2024-01-30 27.123.212.86

Саяын газ дэлбэрэхэд Онцгойгынхон буруу ажилсан байхаа.
Нэгэнт газ алдагдсан тохиолдолд ус цацаж унтараах биш оронд нь
1. машиндаа байдаг цагаан хоолойгоор гал , оч гаргаж болохгүйг анхааруулж зарлах
2 тухайн бүсэд хүн машин нэмэж оруулахгүй байж хамгаалалтанд авах
3. агаарын урсгалыг бий болгож тархсан газыг саринуулах арга хэмжээ авах байсан

Avatar

Нэргүй 2024-01-30 103.57.92.33

Манайхан цагаан хоолойгоор ярихдаа тухайн хэрэгсэлийг зөв ашиглаж хэрэглэх талаар ухагдахуун алга байна. Үгээ зөөж, удаан ярих гүй бол хурдан ярихаар хэлсэн үгнүүд нь дээр дээрээсээ давхцаад базсан цаас гэдэг шиг базсан авиа болоод хүмүүст ойлгогдоггүй.

Avatar

Зочин 2024-01-30 202.126.89.13

Чанартай сургалтанд хамруулхад мөнгө , бас дахин мөнгө л хэрэгтэй .Мөнгө олох гэхлээр ЖЕНКО ил эсэргүүцээд далд хулгайлаад хэцүү байнаа ..

Avatar

Зочин 2024-01-30 124.158.70.220

Үнэн үнэн төсвийн орлогыг Адьяасүрэн гэх мэтийн хүмүүстэй хамтарч хааж идэж ууж цаддаггүй мангас Женко …ядуурлыг нэмэгдүүлж байна

Avatar

Ууганбаяр генерал 2024-01-30 202.70.34.115

Ууганбаяр генерал болтлоо л онцгойнхонд болон төрийн албан хаагчдад гасшгийн сургалт хийсэн дээ уг нь

Avatar

Нэргүй 2024-01-30 202.9.40.210

Татвар төлөгчдийн мөнгөөр нас барсан аврагчид байр өгдөг болгох нь гэсэн нь утгагүй зүйл. Тэгснээс аврагчдаа сургаж, ур чадварыг нь дээшлүүлэн, чанартай хувцас хэрэгслээр хангацгаая.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.107.95

Тэнэг ХҮҮК нь амиа алдсанд нь байр өгдөг хууль гаргана ч гэх шиг эргүү юм ярьж байналээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж