Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-28 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд
- Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1 метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа.
- 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав.
- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1 дүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа.
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, 1 метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт 1 метр өргөн 1.2 метр гүн, 3 метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллав.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ
Нэргүй 2024-01-30 213.87.146.155
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-30 38.42.106.107
Tэнэгүүдээ усыг яаж ч чадахгүй. Эхнээсээ энд байшин барих хэрэггүй. Зуслангийн аөнлий. Ногоон нуур, дунд гол дарь эх угаасаа л нил ус байсан.
Нэргүй 2024-01-30 66.181.184.126
зуслангийн чиглэлд айлуудын хашаа байшин мөсөнд даруулчихсан байна лээ шүү,
Нэргүй 2024-01-30 202.131.233.11
Авилгал хорооллыг буулга
зочин 2024-01-30 192.82.64.167
Халиа тошин цэвэр танай л ажил, энэ дээр танайх том алдаа гаргасан, хариуцлага алдсан нь танайх шүү. Энд хотын захиргаа ямарч хамаагүй тийм үүрэг чүгүй. Одоо удахгүй шар усны үер гараад ирнэ ахиад мэлрээд сууж байж болохгүй шүү