Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2024.01.26/ болж, И.Доржсүрэнг Засаг даргаараа сонгожээ.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сараас тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм байна. Хуулиараа ИТХ –аас Засаг даргыг сонгосны дараа Ерөнхий сайд саналыг нь хүлээн авч батламжлах ёстой юм.

И.Доржсүрэн нь эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй аж.

  • 1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
  • 2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
  • 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын хуулийн зөвлөх
  • 2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж