Америк авторитар дэглэмд шилжих үү?

Америк авторитар дэглэмд шилжих үү?

Америк авторитар дэглэмд шилжих үү?

Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдвол Америк авторитар дэглэмд шилжих вий гэж Ардчилсан намынхан эмээж байна. Тэдний санаа зоволт үндэслэлгүй зүйл ч биш. Трамп өөрөө ч энэ санааг бүрэн үгүйсгэдэггүй аж. Гэхдээ нөгөө талаасаа сандрах шаардлагагүй юм. Трамп дахин сонгогдлоо гэхэд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа авторитар дэглэм тогтооход хүрэлцэхгүй.

Үүнийг Туркийн ерөнхийлөгч Эрдоганы засаглалаас тодхон харж болохыг “Politico” хуудас зүйрлэжээ. Эрдоган 20 жилийн турш Туркийн засгийн эрхийг гартаа барьж байна. Дарангуйллыг бий болгоход удаан хугацаа шаардагддаг болохыг эндээс харж болно.

Польш, Унгарт ч ялгаагүй. Либерал бус засгийн газартай орнуудад хууль дээдлэх ёсыг арилгахын тулд олон жил шаардагддаг. Ардчиллыг задлах тодорхой үе шат, үйл явц байдаг аж. Өөрчлөх хууль, задлах институцууд, эвслүүд байгуулах хэрэгтэй. Трампийн хувьд дор хаяж найман жилийн засаглал шаардлагатай гэж үзэж байна.

Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа холбооны шүүгчдийг олон тоогоор томилж, Дээд шүүхийн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулснаас гадна “Make America Great Again” хөдөлгөөнтэй үзэл санааны хувьд нийцдэг хэвлэлүүдийг бодит эх сурвалж хэмээн сурталчилсан. Албан тушаалаа хүлээлгэж өгсөн хойноо ч тэр халдашгүй дархан эрхээ эдэлсээр л байв. Гэхдээ тэр АНУ-ын институци, хэвлэл мэдээлэл, шүүх засаглалыг бүхэлд нь хянах, цаашилбал, автократ дэглэмийг бий болгоход шаардлагатай нийгмийг бий болгох өдий байна.

Ихэнх либерал бус популистууд элитүүдийн хуйвалдааны эсрэг өрсөлдөж байгаа дүр эсгэдэг. Трампийн хувьд “Fox News” тэргүүтэй мэдээллийн бүхэл бүтэн экосистем энэ ажлыг нь хариуцдаг аж. Түүний асуудал бол бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд.

Үгэнд ордоггүй хэвлэл мэдээлэлтэй тэмцэхэд маш их хөдөлмөр шаардлагатай. Үүнийг Туркийн Сабах сонины жишээнээс харж болно. Сабах болон бусад сонины амыг таглахын тулд Эрдоган татварын алба, шүүхийг ашиглаж, олон нийтэд хандан сониныг бойкотлохыг хүртэл уриалсан. Улмаар сэтгүүлчдийг нь заналхийлж, эцэст нь хэвлэлийн удирдлагыг өөр хүмүүсийн гарт шилжүүлжээ. Сабахын дараа Туркийн засгийн газар бусад дуулгаваргүй хэвлэл мэдээлэлд анхаарал хандуулсан. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарыг хяналтдаа авах гэсэн Эрдоганы тэмцлийн эхлэл байв.

Эрдоган 2007-2017 он хүртэл бүхэл бүтэн арван жилийг зарцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн ойр дотныхондоо шилжүүлжээ.

Трамп Дээд шүүхийн эрх мэдлийн тэнцвэрийг өөрчилж, холбооны шүүхийн тогтолцоог өөрчлөхийн тулд 200 гаруй холбооны шүүгчийг томилсон. Тэр дундаа давж заалдах шатны шүүх болон дүүргийн шүүхэд асар олон тооны томилгоо хийжээ. Ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад шүүгчдийн дөрөвний нэгээс илүү хувь нь Трампийн томилгооны хүмүүс болсон байв.

Гэхдээ энэ нь тийм ер бусын тохиолдол ч бас биш юм. АНУ-ын орчин цагийн түүхэнд  хамгийн олон шүүгчийн томилгоог ерөнхийлөгч Рональд Рейган хийж байв. Гэвч энэ нь баруун жигүүрийн засаглалын бүтцийг бий болгоход хангалтгүй хэвээр байсан. Үүний нэгэн адил Трампийн томилгооныхон ч бас бүгд Трампийн хүссэнээр хөдлөөгүй юм.

Холбооны шүүгчдийн 800 гаруй орон тоо байгаагаас ердөө дөрөвний нэгийг нь Трамп томилсон. Байдены засаг захиргаанаас сул орон тоог багагүй нөхсөн.

АНУ-ын шүүх засаглалыг бүрэн хянах нь автократыг хүсч буй хүмүүсийн хувьд урт хугацааны сорилт юм. Шүүх эрх мэдэл нь Эрдоганы хувьд ч толгойн өвчин байжээ.

Трампийн дарангуйлалд хүрэх замыг удаашруулах бас нэгэн саад бол том хотууд тэрс үзэлтнүүд, либерал үнэт зүйлсийн түшиц газар болж гарч ирэх явдал юм. Трамп бол Америкийн хөдөө орон нутгийн нэр дэвшигч. 2016, 2020 онуудад тэр том хотууд гэхээсээ илүү жижиг хотуудад төвлөрч ажилласан.

Гэтэл 2019 онд Эрдоган орон нутгийн сонгуульд Туркийн бүх томоохон хотуудад ялагдсан түүхтэй.

Трамп бүрэн утгаараа дарангуйллын нийгмийг бүтээхгүй ч АНУ-ын нийгэм, ардчилалд асар их хохирол учруулж чадна гэж “Politico” хуудас онцлов. Либерал бус удирдагч сонгогдож, дарангуйлал тогтох хооронд эсэргүүцлийн хөдөлгөөн цэцэглэн хөгждөгийг Турк, Польш, Унгарын жишээнээс харж болох аж.

Үндсэндээ Трампийн өмнө хэвлэл мэдээлэл, хүнд суртал, томоохон хотууд болон шүүх эрх мэдэл гэсэн сорилтууд байна.

“Politico” хуудсанд нэгтгэснээр дарангуйлал айсуй гэж сандрах хэрэггүй. Мөлхөө авторитаризмтай тэмцэх хамгийн амжилттай арга бол сонгуулийн өмнө эвсэх, үр дүнтэй сөрөг хүчин байгуулах явдал гэжээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 118.221.209.8

ану хуваагдвал арьс өнгөөрөө хуваагдаж тусдаа улсууд болох биз

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-30 203.98.77.101

Зөнчид хэлээд л байгаа шүү. 2025 оноос АНУ-д иргэний дайн гарч АНУ-ын муж болгон тусгаар улс болох хөдөлгөөнд орноо гэж… Тэр үед юун Украин, Европ, бусад улсад санаа зовохтой манатай, одооноос 25 муж нь ерөнхийлөгчөө эсэргүүцээд эхэлсэн. Цагаачидын урсгалыг зогсоох гэсэн Трамп яахаараа Америкийн бүх бурууны эзэн болдог юм. Европ ч удахгүй цагаачдаар дүүрнэ. Одоо ч монголыг цөлмөж байна, цөлмүүлэхийг нь дэмжсэн хулгайчууд нь амьд л байна.

Avatar

ПРОПАГАНДА 2024-01-30 203.98.77.101

УГААСАА АМЕРИК УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛОХ БАЙХ. ГАНЦ ХҮНЭЭС БҮТЭН УЛС ТЭР ТУСМАА АМЕРИК ТИЙМ БОЛНО ГЭЖ ХУДЛАА ТАРХИ УГААСАН МЭДЭЭЛЭЛД ХУУРТАХ ХЭРЭГГҮЙ. ТРАМП ЗӨВ Л ЮМ ХИЙСЭН. МЕКСИКЭЭР ДАМЖИН ИРЖ БАЙГАА ТЭР ИХ ЦАГААЧИДЫН УРСГАЛЫГ ӨӨРӨӨР ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ЮМ. ОДОО ЕВРОП Ч МӨН АДИЛ ЦАГААЧИДЫН АСУУДЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛНО. ГОЛ АСУУДАЛ НЬ ӨӨРСДӨӨ ТЭДГЭЭР УЛСУУДЫГ СҮЙРҮҮЛЖ ХАМАГ БАЯЛАГИЙГ НЬ ХУЛГАЙЛСАН УЛСУУД. ТЭГЭЭД ХҮМҮҮС НЬ ТЭДНИЙ НУТАГ ДЭВСГЭР ЛҮҮ ОЧИЖ БАЙНА. 25 МУЖИЙН ЗАХИРАГЧ НЬ БАЙДЕНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

Avatar

Худлаа мэдээлэл 2024-01-30 192.82.65.180

АНУ-н хэвлэл мэдээлэлийн байгууллагууд нууц хаалтын гэрээтэй тул хаалтын гэрээ хийгээгүй Трампыг бүгд онилдогт гол асуудал нь байгаа юм. Түүнээс бус ковидын үеэр ард түмэндээ сар бүрийн 8000 ам доллар өгөх гэж, бүх хүнийг ажилтай болгож, АНУ-н хамгийн том ажил олгогч улс болгон америкчуудыг баян чинээлэг болгохыг хүссэн, дэлхийг энхтайван болгохыг хүссэн хүний яг юу нь буруу вэ. хэвлэл мэдээлэлүүд зөвхөн түүний сөрөг талыг байнга харуулдаг. хэзээ ч давуу болон сайн талыг нь харуулдаггүй

Avatar

Нэргүй 2024-01-30 196.240.190.130

трамп ч туйлын расист тэнэг хүндээ. ардчилал гэдэг чинь утгаараа америкт болж байна сайн харж аваарай. ороzод бол ийм зүйл хэзээ ч болохгүй навалнийг хар шоронд үхэж байна.

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.116.185

mai sallaaavch naad huzuugui sdaadaa umhuul , ardchilal gej yu bdag yum hudlaa luivarchdiin huvildaan l bdag shde

Avatar

Аймхай хулмас 2024-01-30 196.240.190.130

тэгээд чи ямар нийгэм хүсэж байгаа юм бэ дээ? ороzын боол босгоны шороо байхыг илүүд үзэж байгаа юм уу? дээхэн үед эмээ өвөөг чинь ороzууд сайн хүчирхийлж дээ, генд чинь айдас нь үлдсэн болотой.

Avatar

Зочин 2024-01-30 66.181.191.143

Ардчилал гэж ямар баас нь байдаг юм. Баасны чинь ардчилал.Баас баас, баас

Avatar

Нэргүй 2024-01-30 196.240.190.130

ардчиллын буянаар а.ландаа наах тампонтой болж, бөгсөө арчих зөөлөн цаастай болсон. ардчилал байгаагүй бол чи жинхэнэ баасандаа живэх байлаа

Avatar

Нэргүй 2024-01-30 203.23.49.69

Оросууд бутарч Ардчилалд орвол Бид яах вэ гэдгээ сайн төлөвлөж бай

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.180.113

Тэнэг ээ ! Орос бутрах, Орос ардчилалд орох гэдэг чинь хоёр тэс өөр ойлголт ш дээ !
Орос бутарвал маргааш нь Хятад манайхыг кармаандаа хийгээд авна, энэ аюултай !
Орос либералчлагдаж ардчилалсан замаар явбал Монгол сэргэн мандана !!!

Avatar

Нэргүй 2024-01-30 124.158.120.50

МАНгаснууд ардчилалыг устгахад хугацаа орохуу

Avatar

Нэргүй 2024-01-30 185.220.100.254

энэ бол Politico-ийн таамаглал. Politico нийт Америк иргэдийг төлөөлөхгүй

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.107.11

Texit. Байден АНУ д иргэний дайн дэгдээлээ. Янкууд Оросыг ялах гд өөрсдөө нурж бна.

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.185.63

Гях,,гяхх,,гяхх,,,,техасын дайны тухай онигоогоо бичсээр л байнуу,,,,тэнэг орк,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж