"5 эмэгтэй сурагч тутмын 1 нь цахим гадуурхалд өртдөг"

"5 эмэгтэй сурагч тутмын 1 нь цахим гадуурхалд өртдөг"

"5 эмэгтэй сурагч тутмын 1 нь цахим гадуурхалд өртдөг"

"Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023" үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг өнөөдөр (2024.01.29) олон нийтэд танилцуулав.  Судалгааг 13-17 насны дунд, ахлах ангийн сурагчдын дунд явуулжээ. Ингэхдээ өсвөр насны хүүхдүүдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн дадал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохыг зорьсон байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн дадал зуршлыг тодорхойлоход, маш муу үр дүн гарсан гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, архи, тамхины хэрэглээг судлаачдын анхаарлыг татжээ. Онцлох үр дүнгээс танцуулъя.

  • Дунд болон ахлах сургуулийн 5 сурагч тутмын 1 нь байнга ганцаарддаг. Мөн 5 сурагч тутмын 2  нь ямар нэг байдлаар амиа хорлох талаар төлөвлөж, 1 ба түүнээс дээш удаа оролдсон байна.
  • 5 сурагч тутмын 3 нь бусадтай зодолдсон. Сургуулийн орчимд дээрэлхүүлсэн. Цахим гадуурхалд өртсөн байна.
  • 10 эрэгтэй сурагч тутмын 1 нь, 5 эмэгтэй тутмын 1 нь цахим гадуурхалд өртөж байгаа.
  • Бэлгийн харьцаатай холбоотой үйлдэл хийхийг албадсан гэж сурагчдын 9.3 хувь нь хариулжээ.
  • 5 сурагч тутмын 2 нь тамхи сорж үзсэн. Тэд 14 наснаасаа өмнө электрон тамхи татаж үзсэн. Сүүлийн 30 хоногт тамхи худалдан авах оролдлого хийсэн.
  • 4 сурагч тутмын 1 нь сүүлийн 30 хоногт хамгийн багадаа 1 удаа электрон тамхи татсан.
  • 10 сурагч тутмын 7 нь гэртээ эсвэл хэн нэгний гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн. Сонирхолтой нь 13-15 насны сурагчид 16-17 насныхнаас 20 хувиар илүү хэрэглэдэг.
  • 5 сурагч тутмын 2 нь 14 наснаас өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. 2013 оноос хойш эмэгтэй сурагчдын согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдал нэмэгдсэн байна.
  • 5 сурагч тутмын 2 нь сүүлийн 30 хоногт архи, согтууруулах ундааг 2 ба түүнээс дээш хэмжээгээр хэрэглэсэн байна.
  • 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орж үзсэн. Тэд 14 наснаасаа өмнө анх удаа бэлгийн хавьталд орсон байна.
  • 13-15 настай 5 сурагч тутмын 1 нь, 16-17 насныхны 3 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орж үзсэн.
  • Өсвөр насны 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй. Анги ахих тусам илүүдэл жин нэмэгдэж байгаа. Илүүдэл жин, таргалалт 2013 оны судалгаанаас хойш эр, эмгүй нэмэгджээ.
  • Хот, хөдөө ялгаагүй 3 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн болон чихэртэй ундааг өдөр бүр хэрэглэдэг.

Мөн хүүхдээ дээрх эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ч уг судалгаанд дурджээ. Ердөө л эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 5 сурагч тутмын 4 нь эцэг эх, асран хамгаалагчид нь тэдний сэтгэл зовоосон асуудлыг ойлгож дэмждэггүй гэжээ. Энэ нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал гэдгийг судлаачид онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

Харуулах боломжгүй.

Avatar

D 2024-01-29 66.181.177.41

SEXSDI UILCHLI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж