Байр суурь: Төгрөгийн зээл ханшийн эрсдэлээс сэргийлнэ

Байр суурь: Төгрөгийн зээл ханшийн эрсдэлээс сэргийлнэ

Байр суурь: Төгрөгийн зээл ханшийн эрсдэлээс сэргийлнэ

Азийн хөгжлийн банк, Эдийн засаг, хөгжлийн яам хамтарч өнөөдөр /2024.01.29/ “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт" форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулаа. Тус форумд оролцсон талуудын байр суурийг хүргэе.


Монгол Улс дэлхийн улс орнуудтай өрсөлдөхүйц хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна

 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монгол Улс бүс нутагтаа хамгийн өндөр эдийн засгийн өсөлт үзүүлсэн. Урьдчилсан байдлаар 2023 онд 6.9 хувиар эдийн засаг өссөн байна.  Хамгийн өндөр өсөлт уул уурхайн салбар, үйлчилгээний салбарт гарсан бол хөдөө аж ахуйн салбар 9 хувиар буурсан байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтмол 6 орчим хувийн өсөлттэй байлгах зорилт тавьж байна. Эдийн засаг тогтвортой өсөх боломжоор хангахын тулд хувийн хэвшлүүдээ хэрхэн дэмжих талаар хэлэлцэж байна.

Миний бие Азийн хөгжлийн банкны удирдлагуудад Засгийн газарт хөнгөлттэй зээл олгохоос гадна хувийн хэвшилд зээл олгох саналыг удаа дараа тавьж байсан. Үндэсний аж ахуйн нэгжүүд нь өндөр хүүтэй зээл аваад байж боломжгүй учраас хувийн хэвшилд хямд эх үүсвэртэй зээл, монголын мөнгөн дэвсгэртээр өгөх санал тавьж, үүний дагуу 10 гаруй аж ахуйн нэгж зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Монгол Улсын эдийн засаг хүчтэй, өрсөлдөх чадвартай,  дэлхийд өрсөлдөх чадвартай хувийн хэвшилтэй болсон цагт эдийн засгийн өсөлт цаашид хадгалагдана.  Улс орон бүр гадаадын хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байгаа энэ үед Монгол Улс бусад улс оронтой өрсөлдөхүйц чадвартай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эдийн засаг, улс төрийн тогтвортой орчин бүрдсэн газар л хөрөнгө оруулахыг хүсдэг. Хөрөнгө оруулалт олноороо орж ирж байж, өрсөлдөх чадварыг бий болгож, эдийн засгийг үндсээр нь тэлж, олон салбарт хөгжил дэвшил ирнэ. Бүгдийг өөрсдөө хийнэ гэсэн байдлаар бусдаас айсан, хаалга үүдээ түгжсэн хэвээр байвал Хойд солонгос, Куба зэрэг улс орнуудын жишээ ойрхон байна.

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэхэд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан

ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Я.НЯМТОГТОХ:

-Хувийн хэвшлийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал асуудал баталгаа байдаг. Зөвхөн үйл ажиллагааныхаа хүрээнд баталгаа гаргана гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн шаардлагыг хангахад хүндрэлтэй. Тиймээс Засгийн газрын дэмжлэг болоод бусад үндсэн хөрөнгө оруулагчдын санхүүгийн баталгаа дэмжлэгийг заавал авдаг. Азийн хөгжлийн банкнаас Интермед эмнэлгийн одоо явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж 35 тэрбум төгрөгийн зээл олгосон. Уг санхүүжилтийн гол зорилго нь олон улсад явуулж байгаа стандартыг Монголд илүү өргөжүүлж, тэлэх нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн Улаанбаатар хотод нэвтрүүлсэн чанар, стандартыг хөдөө орон нутагт нэвтрүүлэх нь нийгэм, эдийн засгийн олон үр ашигтай гэж үзсэн. Нийгмийн сайн сайхан болоод олон улсад үнэлэгдсэн эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх зорилго нь нэн тэргүүнд байсан учраас зээлийн зарим үзүүлэлт дээр уян хатан хандсан. Түүнчлэн төгрөгийн зээл олгосон нь хувийн хэвшилд давуу тал болсон. Өмнө нь долларын болоод валютын зээл авахад ханшийн эрсдэл дээр том хэмжээний дарамт авдаг байсан. Ийм дарамтыг өмнө нь амсч байсан. амаргүй байсан. Гэтэл төгрөгийн зээл авч чадсан нь хувийн хэвшлийг олон дарамтаас гаргаж байна. Зээл авсан байгууллага хариуцлагаа ухамсарлаж, үр дүнг нь бодитоор гаргаж иргэд олон нийтэд хүргэж байгаа үйлчилгээ, чанар сайн байхад анхаарч ажиллана.

Салбар бүрд хууль эрх зүйн орчны дутагдалтай байдал анзаарагдаж байна

АХБ-НЫ ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ СЮЗЭН ГАБҮРИ:

-Азийн хөгжлийн банк Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ хугацаанд хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзвэл цаашид илүү өргөжүүлж, олон салбарт хөрөнгө оруулах боломж, бололцоо, орон зай байгаа нь харагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх удаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Мөн цаашид  Монгол Улсад хөрөнгө оруулалтаа стратегийн түвшинд харж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд ямар хувьсгал авч ирэх талаас нь харж хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломж байна.

Дэлхий дахинд шинэ эдийн засгийн боломжуудыг нээх тэр дундаа тогтвортой хөгжил, байгаль орчин, хүн амд ээлтэй эдийн засгийг дэмжих чиглэлийг гол зорилгоо болгож байгааэ энэ үед газрын ховор элементийн хайгуул, боловсруулалт, ашиглалтыг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулах боломж байгаа гэж харж байна.  Эцэст нь  эрүүл мэнд, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлд төвлөрч ажиллахыг зорьж байна. Хөрөнгө оруулалт оруулах шийдвэр гаргахад хууль эрх зүйн зохицуулалтын дутагдалтай байдал анзаарагддаг. Энэ бол ганцхан Азийн хөгжлийн банкнаас хэлж байгаа дүгнэлт биш. Бидэнтэй хамтарч ажилладаг хувийн хэвшлүүд, хамтрагчид ч хэлдэг.

Салбар бүрт л хууль эрх зүйн орчны дутагдалтай байдал анзаарагдаж байна.  Энэ онд түүхэн дээд хэмжээний санхүүжилтийг хувийн хэвшлийн салбарт  хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын төрөлжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Уул уурхай, эрүүл мэнд, зэс, газрын ховор элемэнтийн чиглэлээр Монгол Улстай тулж ажиллах сонирхол бий. Мөн тээвэр, ложистикийн асуудалд анхаарч байж бусад салбарын хөгжил, үр ашгийг нэмэгдүүлэх учраас энэ салбар руу ч бас орохоос өөр аргагүйд хүрч байна.

Стандартыг нэвтрүүлж чадвал хөрөнгө оруулагчдыг татах боломж байна

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ТББ-ЫН ГАДААД ХАРИЛЦАА, БОДЛОГО ХАРИУЦСАН ДЭД ТЭРГҮҮН Т.МӨНХТӨР:

-Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн салбарыг экспортлогч салбар болгох зорилт тавьсан. Хоёрдугаарт энэ салбарт байгаа импортын хамаарлыг бууруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хангахын тулд хувийн хэвшлийн уялдааг хангаж төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгохыг зорьж байна. Хамгийн гол нь энэ зорилтдоо хүрэхийн тулд олон улсын стандартыг нэвтрүүлэх, дагаж мөрдөх нь нэн тэргүүний асуудал болж байна. Дэлхийн худалдааны байгууллагаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний даяарчилсан худалдаа хийхэд гурван шалгуур үзүүлэлт, стандартыг дагаж мөрдөхийг шаарддаг. Нэгдүгээрт, ургамал хамгааллын стандарт, хоёрдугаарт дэлхийн мал, амьтаны стандарт буюу малаа эрүүлжүүлэх, гуравдугаарт хүнсний аюулгүй байдлын стандартыг нэрлэж байна. Харамсалтай нь, Монголд эдгээр гурван стандарт бүрэн дүүрэн хэрэгжээгүй байна. Эдгээр стандартыг бүрэн хэрэгжүүлж чадвал экспортын бүтээгдэхүүний хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 202.21.107.30

bodlogiin huu ondor bna. eniigee buuruulaach.

Avatar

Зочин 2024-01-29 202.9.46.11

х***а хотгорын толгойг тасдах хэрэгтэй газар нутгаа хар хужапд алдвал амьд яваад яах юм бэ? хаана Монгол Улс,Монгол хvн байх юм бэ? хар хужаатай алалцая Монголчуудаа

Avatar

Нэргүй 2024-01-29 72.133.163.187

Khurelbaatar bol hytad guilagchdiig mongold oruulj ireh bodlogtei hujaa hunii huuded shig ajillaj bga hundee

Avatar

Ч.ХҮРЭЛБААТАР sheesee 2024-01-29 202.21.107.67

Ene hujaa hotgor shanga bas buus tendeer shaasn mongo hurku ahij mongol gazar zarna gene ene davsrsn sheesh jang ni iduuleh heregtei baina

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

Харуулах боломжгүй.

Avatar

S 2024-01-29 66.181.177.41

SEKSY AXTAI SEXSY XALYYN OWORTN80955877

Avatar

зочин 2024-01-29 202.126.91.7

Гадаад хөрөнгө оруулалтыг сайтар тооцсон ,хяналт хязгаартай оруулах хэрэгтэй.Эс бөгөөс тэд эдийн засгийн гол гол салбарт ноёрхол тогтооно.Хамаг баялагийг үнэгүй шахам цөлмөнө. Ийм гашуун явдал урьд өмнө цөөнгүй гарсан. Төр нь төр шиг байж, төрийн түшээд нь улс орны төлөө гэсэн сэтгэлтэй байж ,улс төр бусад бүхий л чиглэлээр тогтвортой ,иргэд эв найрамдалтай, идэвхтэй, ажилласаг зүтгэлтэй байж л бид урагшлана.Ажил амьдрал дээшлэнэ

Avatar

fuck 2024-01-29 139.5.219.119

төгрөгөөр зээл олгосон ч гэх шиг.. зг өөрийнхөө орлогоос зээлээ өгөөч.. юундаа ингэж галны нохойг тэжэээдэг байна ааа

Avatar

Нэргүй 2024-01-29 202.131.225.242

Хүрэлбаатар хятадад үйлчлэхээ болиорой. Хятад эзэдтэй буудлуудаар дүүрэн байгаа үржлийн насны хятад залуучууд харваас Хүрэлбаатарын батлах хуулийг хүлээж байгаа нь тодорхой байна лээ шүү. Огцор муу н**ш. МУ ын газар нутгийг хятадаар дүүргэх бодлого барьж байгаа нөхөр бол монголчуудын дайсан шүү.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.180.113

Жонхуугийн угаадасны гөлөг чи битгий х** ! Жонхуу чинь төвдийн шээс, хүүхдүүд нь ороын шээс, эхлээд тэднийгээ боргож байж дараа нь хүнийг хэл, гөлөг өө !

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.180.113

Төвдийн шээсийг өмөөрдөг чи муу өөрөө Хятадын шээсийн шээс байгаа доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж