Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх санал авч эхэллээ

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх санал авч эхэллээ

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх санал авч эхэллээ

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн тул өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19,1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8,4 хувиар өссөн байгаа аж.  10 хоногийн дараа сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг ч албаныхан тооцоолж буй.

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдөр хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ гэв. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 103.140.10.222

дэмжихгүй

Avatar

Сарантуяа 2024-01-29 103.140.10.222

хуучнаараа явсан нь дээр

Avatar

Нэргүй 2024-01-29 122.201.31.15

арай л бүдүүлэг юмаа хүүхдээ зөөдөг хүмүүст их хэцүү юмаа

Avatar

Зочин 2024-01-29 176.77.132.53

юу вэ? барааны үнэ өсөөд хэцүү байхад тал цалин аваад ажиллах зүгээр үү тэ. нэг мөсөн бүх компаниудаа нэг өдөр ажиллаад амрахдаг болгочих

Avatar

Нэргүй 2024-01-29 103.212.116.207

Үргэлжлүүлээд тэгш сондгойгоор явуулсай…
Одоо хуучин шиг дугаарын хязгаарлалттай явах юм бол дахиад л түгжирнэ…

Avatar

Дэмжинэ ээ 2024-01-29 202.55.188.119

Дугаар тэгш сондгой хязгаарлах зөв өө.Дэмжинэ5000%

Avatar

Б. 2024-01-29 66.181.161.125

бинзинд машинд хэмнэлттэй зүгээр юм бна дугаар хязгаарлах зөв ухамсаргүй жолооч нартаа гомд явган хүний гарцаар явж байгаа хүүхэд ахмадуудад зам тавьж өгөхгүй урдуур хойгуур нь дайраад гарч явдаг ухамсаргүй жолооч нартаа гомд доо дугаар хязгаарла дэмжиж бна дэмжицгээе

Avatar

Нэргүй 2024-01-29 139.5.217.153

Арай л бүдүүлэг шийдвэр. Дэмжихгүй бна

Avatar

ЗОЧИН 2024-01-29 60.41.246.196

Автобусаа хангалттай 1-р эгнээг бүрэн чөлөөлж явуулсан нөхцөлд дэмжинэ.

Avatar

Нэргүй 2024-01-29 78.147.214.98

ТЭГШ СОНДГОЙГООР ЯВААД БОЛООД Л БАЙНА МАНАЙ НАЙЗ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЧИМДААД Л БАЙСАН УРЖИГДАР ТААРАЛДСАН ҮХЭЭГҮЙ Л БАЙНА ЛЭЭ ! ХАРИН НИЛЭЭД ХЭДЭН ТӨГРӨГ ХЭМНЭЭД ОЛЧИХСОН БОЛТОЙ САВХИН БЭЛИЙТЭЙ БОЛСОН ӨМСЧИХСӨН ЯВЖ БАЙНА БИЛЭЭ БАС ХУВЦАС ХУНАР НЬ ТОС ТОРТОГГҮЙ НЭГ ӨДӨР ӨНЖИХДӨӨ НИЛЭЭД ГАНГАРДАГ ЮМ УУ ДАА ГЭЖ ХАРАГДСАН ЕР НЬ ТЭГШ СОНДГОЙ ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ

Avatar

Сарантуяа 2024-01-29 103.140.10.222

хуучнаараа зөв

Avatar

Нэргүй 2024-01-29 202.126.90.24

Bitgii hutsaa MANgar avilgachidaa

Avatar

Зочид 2024-01-29 66.181.161.194

өчигдөрхөн тэгш, сондгой сунгах талаар яригдаагүй гээд байсан одоо болохоор ард түмнээс санал асуулга авч байна гэнэ дээ. энэ улс орны төрийн бодлого ч өрөвдөлтэй юм даа

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-29 59.153.115.50

ногоон гэрэл 5 удаа ассаны дараа л 2-3 машин явуулах юм. Үүнийг зориуд өдөөсөн түгжрэл гэхгүй өөр юу гэх юм бэ? Ёдрын цагдаа ийнхүү авирлаж байснаа 8 цаг болонгуут хээвнэг гэх чинь маадга маадга алхаад далдрав. Замын цагдаагийн удиодлага ийм тохиолдлыг нягталж шалгаж байх нь зөв шүү. Тэр хөндлөн замын жолооч нар уур уцаараа барсан даа. 200- хан метр гудамжинд 2 цаг зүгээр зогсоно гэдэг хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-29 202.55.191.194

ТЭГШ, СОНДГОЙГООР ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Avatar

Нэргүй 2024-01-29 59.153.115.50

Түгжрэлийг замын цагдаа нар зориудаар бий болгох тохиолдол маш олон байна шүү дээ. Тухайлбал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 29-ний орой Алтай хотхоны урд талын замаар зүүн тийш явахад (явах биш зогсоход) яг 2 цаг зарцуулав. Ямар ч хөдөлгөөнгүй шахам тэвчин зогсох зуур алсаас гэрлэн дохионы хэмнэлийг ажиглахаас өөр юу хийхэв дээ. Нэгд, Нарны гүүрнээс уруудаж, өгсөж буй машины хөдөлгөөн хөндлөн хөдөлгөөнөөс 5-6 дахин илүү эрчимтэй байна. За тийм байж гэж бодоход мөнөөх цагдаа хөндлөн гудамжны ногоон

Avatar

жолооч 2024-01-29 202.131.246.86

ДЭМЖИНЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.183.121

бинзинд машинд хэмнэлттэй зүгээр юм бна дугаар хязгаарлах зөв ухамсаргүй жолооч нартаа гомд явган хүний гарцаар явж байгаа хүүхэд ахмадуудад зам тавьж өгөхгүй урдуур хойгуур нь дайраад гарч явдаг ухамсаргүй жолооч нартаа гомд доо дугаар хязгаарла дэмжиж бна дэмжицгээе

Avatar

Зочин 2024-01-29 202.21.108.25

Дарга нарт бүгдэнд цэнхэр дугаар олгоод, бусдыг нь машин унахыг нэгмөсөн хориглочих хэрэгтэй. Дургүй нь тэр Солонгос Австралируугаа зайлна биз! Муусайн улнууд шавар хаахаас өөр чаддаг юмгүй

Avatar

Аагий 2024-01-29 139.5.216.89

3 машинтай болгочихоод одоо болих гэж байгаа юмуу?

Avatar

Баяр 2024-01-29 202.126.91.42

Гацаж зогссоноос 2 өдөр нь оролцолгүй хотлоороо гэлдрэх нь илүү зөв.

Avatar

Нэргүй 2024-01-29 103.57.94.64

Торгуультай машинаа хязгаарлаач ээ. Торгууль төлөхгүй л давхилдаад байна.

Avatar

Ээж 2024-01-29 202.126.93.78

Хоёр машинтай хүмүүст л таалагдаж байгаа байх даа энэ шийдвэр, улны ард иргэдэд бол хохиролтой л байгаа, хүүхдээ дааруулахгүй хүргэх эрхгүй болжээ ард түмэн

Avatar

Хангал 2024-01-29 202.55.188.101

үргэлжлүүл

Avatar

Нэргүй 2024-01-29 202.9.46.245

битгий хуцаад бай төвөөрөө түгжрэхгүй болохоос бусад газар нь түгжирэх хамаагүй юу
л*****н зулбадаснуудаа машинаар зөөхөө боль
хотын төвд байгаа сургуулиудыг зулбадаснуудтай цуг устгачих хэрэгтэй…п***а

Avatar

Нэргүй 2024-01-29 103.212.119.80

demjine.

Avatar

зочин 2024-01-29 202.126.91.7

Дугаарын хязгаарлалтаа үргэлжлүүл Өөр арга байхгүй.

Avatar

d 2024-01-29 103.212.116.85

Здаа дахиад машин авахаас өөр аргагүй болгох юмаа. Хөл дүүжлэх хямдхан төмрийн хог авахаас. Урт хугацаандаа бүүр таг болгож байгаа гэдгийг ойлгохгүй малнууд юмаа.

Avatar

б 2024-01-29 103.212.116.85

Дэмжихгүй ээ

Avatar

Нэргүй 2024-01-29 59.153.115.156

нэгдүгээр эгнээг чөлөөлж зөвхөн автобус зорчих болгон тусд нь өнгөөр будан ялгаж шийдвэрлэх хэрэгтэй!Хүмүүс автобусанд суухуу машиндаа өдөржин бөглөрөхүү гэдгээ сонгоно биз!

Avatar

Нэргүй 2024-01-29 202.126.88.115

дэмжиж байна.бүгд таг зоссоноос лээр шүү

Avatar

Зочин 2024-01-29 59.153.115.208

Дэмжиж байнаТүгжирч байхаар тэгш сондгойгоор явсан нь дээр

Avatar

зочин 2024-01-29 59.153.115.208

Дэмжиж байна

Avatar

нэргүй 2024-01-29 202.21.117.210

Дэмжихгүй

Avatar

Б 2024-01-29 103.10.23.10

Дэмжихгүй. 2 машинтай болох машины тоог улам нэмэх шийдвэр ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-29 202.126.93.78

Бүгд эвдэрхий нэг нэг хог нэмж авах болж байна даа хөөрхийс

Avatar

Зочин 2024-01-29 103.111.68.3

Хан-Уул дүүргийг хязгаарлалтын бүсэд оруулмаар бна. Түгжрэл энэ дүүрэгт л бна.

Avatar

санал хураалтын дүн 2024-01-29 202.179.25.203

Иргэд дэмжлээ …. гэнэ….

Avatar

Batar 2024-01-29 59.153.112.242

Urid ni shiidver gargahdaa avahgui yasan um, are running buildups hurgegseded arga hemjee avaacher

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж