Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн тул өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна.
Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19,1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8,4 хувиар өссөн байгаа аж. 10 хоногийн дараа сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг ч албаныхан тооцоолж буй.
Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдөр хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ гэв. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.
Нэргүй 2024-01-29 103.140.10.222
дэмжихгүй
Сарантуяа 2024-01-29 103.140.10.222
хуучнаараа явсан нь дээр
Нэргүй 2024-01-29 122.201.31.15
арай л бүдүүлэг юмаа хүүхдээ зөөдөг хүмүүст их хэцүү юмаа
Зочин 2024-01-29 176.77.132.53
юу вэ? барааны үнэ өсөөд хэцүү байхад тал цалин аваад ажиллах зүгээр үү тэ. нэг мөсөн бүх компаниудаа нэг өдөр ажиллаад амрахдаг болгочих
Нэргүй 2024-01-29 103.212.116.207
Үргэлжлүүлээд тэгш сондгойгоор явуулсай…
Одоо хуучин шиг дугаарын хязгаарлалттай явах юм бол дахиад л түгжирнэ…
Дэмжинэ ээ 2024-01-29 202.55.188.119
Дугаар тэгш сондгой хязгаарлах зөв өө.Дэмжинэ5000%
Б. 2024-01-29 66.181.161.125
бинзинд машинд хэмнэлттэй зүгээр юм бна дугаар хязгаарлах зөв ухамсаргүй жолооч нартаа гомд явган хүний гарцаар явж байгаа хүүхэд ахмадуудад зам тавьж өгөхгүй урдуур хойгуур нь дайраад гарч явдаг ухамсаргүй жолооч нартаа гомд доо дугаар хязгаарла дэмжиж бна дэмжицгээе
Нэргүй 2024-01-29 139.5.217.153
Арай л бүдүүлэг шийдвэр. Дэмжихгүй бна
ЗОЧИН 2024-01-29 60.41.246.196
Автобусаа хангалттай 1-р эгнээг бүрэн чөлөөлж явуулсан нөхцөлд дэмжинэ.
Нэргүй 2024-01-29 78.147.214.98
ТЭГШ СОНДГОЙГООР ЯВААД БОЛООД Л БАЙНА МАНАЙ НАЙЗ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЧИМДААД Л БАЙСАН УРЖИГДАР ТААРАЛДСАН ҮХЭЭГҮЙ Л БАЙНА ЛЭЭ ! ХАРИН НИЛЭЭД ХЭДЭН ТӨГРӨГ ХЭМНЭЭД ОЛЧИХСОН БОЛТОЙ САВХИН БЭЛИЙТЭЙ БОЛСОН ӨМСЧИХСӨН ЯВЖ БАЙНА БИЛЭЭ БАС ХУВЦАС ХУНАР НЬ ТОС ТОРТОГГҮЙ НЭГ ӨДӨР ӨНЖИХДӨӨ НИЛЭЭД ГАНГАРДАГ ЮМ УУ ДАА ГЭЖ ХАРАГДСАН ЕР НЬ ТЭГШ СОНДГОЙ ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ
Сарантуяа 2024-01-29 103.140.10.222
хуучнаараа зөв
Нэргүй 2024-01-29 202.126.90.24
Bitgii hutsaa MANgar avilgachidaa
Зочид 2024-01-29 66.181.161.194
өчигдөрхөн тэгш, сондгой сунгах талаар яригдаагүй гээд байсан одоо болохоор ард түмнээс санал асуулга авч байна гэнэ дээ. энэ улс орны төрийн бодлого ч өрөвдөлтэй юм даа
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-29 59.153.115.50
ногоон гэрэл 5 удаа ассаны дараа л 2-3 машин явуулах юм. Үүнийг зориуд өдөөсөн түгжрэл гэхгүй өөр юу гэх юм бэ? Ёдрын цагдаа ийнхүү авирлаж байснаа 8 цаг болонгуут хээвнэг гэх чинь маадга маадга алхаад далдрав. Замын цагдаагийн удиодлага ийм тохиолдлыг нягталж шалгаж байх нь зөв шүү. Тэр хөндлөн замын жолооч нар уур уцаараа барсан даа. 200- хан метр гудамжинд 2 цаг зүгээр зогсоно гэдэг хэцүү дээ.
Нэргүй 2024-01-29 202.55.191.194
ТЭГШ, СОНДГОЙГООР ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Нэргүй 2024-01-29 59.153.115.50
Түгжрэлийг замын цагдаа нар зориудаар бий болгох тохиолдол маш олон байна шүү дээ. Тухайлбал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 29-ний орой Алтай хотхоны урд талын замаар зүүн тийш явахад (явах биш зогсоход) яг 2 цаг зарцуулав. Ямар ч хөдөлгөөнгүй шахам тэвчин зогсох зуур алсаас гэрлэн дохионы хэмнэлийг ажиглахаас өөр юу хийхэв дээ. Нэгд, Нарны гүүрнээс уруудаж, өгсөж буй машины хөдөлгөөн хөндлөн хөдөлгөөнөөс 5-6 дахин илүү эрчимтэй байна. За тийм байж гэж бодоход мөнөөх цагдаа хөндлөн гудамжны ногоон
жолооч 2024-01-29 202.131.246.86
ДЭМЖИНЭЭ
Нэргүй 2024-01-29 66.181.183.121
бинзинд машинд хэмнэлттэй зүгээр юм бна дугаар хязгаарлах зөв ухамсаргүй жолооч нартаа гомд явган хүний гарцаар явж байгаа хүүхэд ахмадуудад зам тавьж өгөхгүй урдуур хойгуур нь дайраад гарч явдаг ухамсаргүй жолооч нартаа гомд доо дугаар хязгаарла дэмжиж бна дэмжицгээе
Зочин 2024-01-29 202.21.108.25
Дарга нарт бүгдэнд цэнхэр дугаар олгоод, бусдыг нь машин унахыг нэгмөсөн хориглочих хэрэгтэй. Дургүй нь тэр Солонгос Австралируугаа зайлна биз! Муусайн улнууд шавар хаахаас өөр чаддаг юмгүй
Аагий 2024-01-29 139.5.216.89
3 машинтай болгочихоод одоо болих гэж байгаа юмуу?
Баяр 2024-01-29 202.126.91.42
Гацаж зогссоноос 2 өдөр нь оролцолгүй хотлоороо гэлдрэх нь илүү зөв.
Нэргүй 2024-01-29 103.57.94.64
Торгуультай машинаа хязгаарлаач ээ. Торгууль төлөхгүй л давхилдаад байна.
Ээж 2024-01-29 202.126.93.78
Хоёр машинтай хүмүүст л таалагдаж байгаа байх даа энэ шийдвэр, улны ард иргэдэд бол хохиролтой л байгаа, хүүхдээ дааруулахгүй хүргэх эрхгүй болжээ ард түмэн
Хангал 2024-01-29 202.55.188.101
үргэлжлүүл
Нэргүй 2024-01-29 202.9.46.245
битгий хуцаад бай төвөөрөө түгжрэхгүй болохоос бусад газар нь түгжирэх хамаагүй юу
л*****н зулбадаснуудаа машинаар зөөхөө боль
хотын төвд байгаа сургуулиудыг зулбадаснуудтай цуг устгачих хэрэгтэй…п***а
Нэргүй 2024-01-29 103.212.119.80
demjine.
зочин 2024-01-29 202.126.91.7
Дугаарын хязгаарлалтаа үргэлжлүүл Өөр арга байхгүй.
d 2024-01-29 103.212.116.85
Здаа дахиад машин авахаас өөр аргагүй болгох юмаа. Хөл дүүжлэх хямдхан төмрийн хог авахаас. Урт хугацаандаа бүүр таг болгож байгаа гэдгийг ойлгохгүй малнууд юмаа.
б 2024-01-29 103.212.116.85
Дэмжихгүй ээ
Нэргүй 2024-01-29 59.153.115.156
нэгдүгээр эгнээг чөлөөлж зөвхөн автобус зорчих болгон тусд нь өнгөөр будан ялгаж шийдвэрлэх хэрэгтэй!Хүмүүс автобусанд суухуу машиндаа өдөржин бөглөрөхүү гэдгээ сонгоно биз!
Нэргүй 2024-01-29 202.126.88.115
дэмжиж байна.бүгд таг зоссоноос лээр шүү
Зочин 2024-01-29 59.153.115.208
Дэмжиж байнаТүгжирч байхаар тэгш сондгойгоор явсан нь дээр
зочин 2024-01-29 59.153.115.208
Дэмжиж байна
нэргүй 2024-01-29 202.21.117.210
Дэмжихгүй
Б 2024-01-29 103.10.23.10
Дэмжихгүй. 2 машинтай болох машины тоог улам нэмэх шийдвэр ш дээ
Нэргүй 2024-01-29 202.126.93.78
Бүгд эвдэрхий нэг нэг хог нэмж авах болж байна даа хөөрхийс
Зочин 2024-01-29 103.111.68.3
Хан-Уул дүүргийг хязгаарлалтын бүсэд оруулмаар бна. Түгжрэл энэ дүүрэгт л бна.
санал хураалтын дүн 2024-01-29 202.179.25.203
Иргэд дэмжлээ …. гэнэ….
Batar 2024-01-29 59.153.112.242
Urid ni shiidver gargahdaa avahgui yasan um, are running buildups hurgegseded arga hemjee avaacher