Хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүнэ

Хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүнэ

Хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүнэ

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэргийн гаралт нэмэгдэх, улмаар шүүхээр шийтгүүлэх тохиолдол ч ихээр гарах болсон байна. Тухайлбал, өнгөрсөн жил /2023.06.07/ бага насны хүүхдээ дэлгүүрт орхиж явсан хэрэг гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт байрлах "GS25" сүлжээ дэлгүүрт 17.00 цаг орчимд нэг ой хүрээгүй хүүхдийг орхиж явсан хэрэг гарч байв. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хүүхдийг 108 төвд хүргэсэн байдаг. Тэгвэл бага насны хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Г нь тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр төсөвт өртгийг хувааж “Н” болон “Т” ХХК-тай гэрээ байгуулан санхүүжилт олгуулж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • БНХАУ-ын иргэн Я.Ф нь 2021-2023 оны хооронд нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад  гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл ногдох 878.530.154 төгрөгийн орлогыг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны 6 дугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, 9 дүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн С.Н нь Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж