Дэлбэрэлтийг халтиргаанд тохон займчуулж болохгүй!

Дэлбэрэлтийг халтиргаанд тохон займчуулж болохгүй!

Дэлбэрэлтийг халтиргаанд тохон займчуулж болохгүй!

Газ ачиж яваад дэлбэрсэн автомашины ослыг замын халтиргаанаас болсон гэж мэргэн түргэнүүд оношлон, чичиж эхлэв. Энэ янзаар бол гол буруутан нь Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн хэдэн ажилтан болох нь.

Хэдийгээр авто зам халтиргаатай байгаа нь үнэн ч ТҮК-ийнхнийг л энэ хэрэгт буруутган, яллаад эхэлбэл асуудал буруу тийшээ эргэнэ гэсэн үг.

Яагаад гэвэл осол гарахад юу нөлөөлөв гэдгийг олон талаас нь судлан, шинжлэх ёстой.

Эхний байдлаар газ тээвэрлэж явсан дээрх автомашин нь зөвшөөрөл аваагүй хэрнээ шатаж, дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж явсан тухай Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.  Хуулиараа аюултай ачаа тээвэрлэх бол эхлээд тухайн зөвшөөрлийг Зам тээврийн хөгжлийн яамнаас авна.  Нэг үгээр хэлбэл, дурын автомашинаар аюултай ачаа тээвэрлэдэггүй.  Дэлхий дахин “хуягласан” тээврийн хэрэгслээр газыг тээвэрлэдэг байна. Төмөр хаалтаар тоноглохоос эхлээд 10х10 мм-ийн нүхэлсэн төмрөөр гадны цохилтод ёмкосыг хамгаалсан байдаг. Ийм аюултай ачаа тээвэрлэж байгаа тохиолдолд автомашины дугуй замын халтиргаанд гулгахгүй зууралдаж барьцалдах зэргээр бусад тээврийн хэрэгслээс хэд дахин давуу байх ёстой аж.

Гэтэл олон нийтэд цацагдсан хяналын камерын бичлэгт үлдсэнээр Дүнжингаравын уулзвараар газ ачсан машин эргэх үйлдэл хийх үед “Ниссан патрол” маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас ёмкось хагарч, газ алдаж, гал гарсан байж болзошгүй байгаа.

Мөн дээрх хоёр жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцсон уу гэдэг асуудал ч шалгах нэг сэжүүр.

Ослын талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Осол гарахад хоёр жолооч буруутай юу, эсвэл нэг нь үү. Тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.

Харин "Дашваанжил" ХХК-иас мэдээлэл хийх үеэрээ “Тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслээр аюултай ачааг тээвэрлэж байсан. Дүрмийн хүрээнд тоноглогдсон автомашинаар шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэж байсан. Одоогийн байдлаар орон нутгийн болон хот дотор торхтой буюу даралтат савтай 20 орчим машин шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байна. Бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон дэлхийн стандартын шаардлага хангасан ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийг тээвэрлэдэг машиныг худалдаж авч, ашигладаг. Авахдаа хамгийн сайн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг авдаг. Тусгай зориулалтын машин учир зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл биш.

2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу явсан. Заасан маршрут, цаг, стандартын шаардлага хангасан машинаар хийн түлшээ тээвэрлэж явсан.  Осолдсон тээврийн хэрэгсэл хотыг нэвтэрч гарч байсан. Осолдсон цистерн машиныг 2024 оны нэгдүгээр сард авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан” гэж мэдэгдээд буй. Иймээс хуулийн байгууллагынхан осол гарахад юу нөлөөлөв гэдгийг олон талаас нь шалгах шаардлагатай болж байгаа. Хэдийгээр “Дашваанжил” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл авсан, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэж явсан гэдгийг мэдэгдсэн ч энэ нь давхар хуулийн байгууллагынхны шалгалтаар л нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, камерын бичлэгт гардагчлан аюултай ачаа тээвэрлэж явсан цистерн “Ниссан патрол” маркийн автомашинтай шүргэлцэх үеэр ёмкось хагарч, газ алдагдан дэлбэрэв үү, эсвэл үүнд өөр шалтгаан нөлөөлөв үү. Зөвхөн мэргэжлийн байгууллагууд л ослын шалтгаан нөхцлийг тодорхойлно.

Зарим хүний тайлбараар бол “15.7тонн буюу 40 өөд м.куб эзэлхүүнтэй цистерны газ шахах хоолой хоёр машин шүргэлцэх явцад хугарч (албаныхны тайлбараар) газ хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс хардаг. Газ хоолойноос гадагшилж агаарт гарснаар шатах шингэн, хүчилтөрөгчийн холимог болно. Энэн дээр оч буюу галын эх үүсвэр нэмэгдвэл мэргэжлийн хэллэгээр галын гурвалжин бүрдэж шууд түймэр авалцана. Шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд тул газраар ус урсаж байгаа юм шиг тархаж (ялангуяа хэвгий тал руу) тээр цаана тамхи татаж явсан хүн тамхины асаагуур асаах, татаж буй тамхиа газар хаясан зэргээс оч үүсэж бэлэн болсон шатах холимогийг шууд ноцоосон байх талтай.

Эсвэл энэ үед аль нэг машин асахад свечений очлуурт хуримтлагдсан шатах холимог агаарт оч авалцаж шаталт өдөөсөн байж мэдэх юм.

Ингээд эхний тэсрэлт явагдаж гал эгшний дотор цистернд хүрч тэнд маш хүчтэй түймэр дэгдсэн.

Гаднаасаа хэт хүчтэй халсан цистерн доторхи газ богино хугацаанд шингэн төлөвөөс хийн төлөвт шилжиж багадаа 1000 psi даралтыг (psi нь функтыг харьцах инчийн квадрат.100 кПа 1 bar болдог,1 bar 14,5 psi-тай тэнцэнэ) тэсэлгүй цистерн зад үсэрч хуримтлагдсан хийн холимогт гал өгснөөр 750м/сек-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолов.Энэ нь ойролцоогоор 150 метрт өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах хөнөөлтэй гэсэн үг” гэж олон нийтийн сүлжээнд санал бодлоо хуваалцаад байна.

Гэхдээ энэхүү үйл явдлаас нэг зүйл тодорхой байгаа нь Монголд хууль хэрэгждэггүй, хуулийн хэрэгжилтэндээ төр нь анхаардаггүй, түүнийг нь хувийн хэвшлүүд нь үл ойшоож ирсэн нь эцсийн дүндээ том осол гарах үндсэн шалтгаан болов уу гэдэг асуудал хөндөхөд хүргэж буй. Хамгийн гол нь одоо энэ бүхнээс сургамж авч, алдааг давтахгүй байхад хаа, хаанаа анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

News.mn l** 2024-01-29 66.181.185.19

нээх л*****н сайт шүү. ТҮК-н хэдэн ажилчид буруутна гэж байна. Нямбаатар буруутна

Avatar

Иргэн 2024-01-29 103.57.93.58

Хотын дарга өөртөө ашигтай ажил хийдэг болж , хэцүү гээд цзвэрлэх ажлаа өөрөөсөө зайлуулсан , жаргачих юмаа . Төр захиргаанд хариуцлагатай ажлаас зайлсхийж , улсаа ч самарч байна даа

Avatar

S 2024-01-29 59.153.115.109

SEXSEER VANAAAD80955877

Avatar

Зочин 2024-01-29 76.220.74.140

Хууль хуулийн хэрэгжилт. Энэ маш асуудал. Аль ч салбарт яригдана

Avatar

Нэргүй 2024-01-29 103.57.95.55

ҮҮНД ХОТЫН ДАРГА НАМ ДАГАСАН НУСГАЙНУУД БҮГД БУРУУТАЙ ДЭЭР ҮЁД АЮУЛТАЙ АЯАА АЧСАН ТЭРЭГ НИЙ ЖОЛООЧИЙН ХАЖУУД ЦАГДАА СУУЖ ЦАГДААГИЙН ХЯНАЛТАНД ЯВДАГ БАЙСАН ЭНЭ ЗААВАР ЖУРАМ ЯИНЬ ХААЧСАН ЮМ БЭ

Avatar

Зэлэм 2024-01-29 66.181.160.39

Ер нь бол хэн худлаа ярьж байна тэр хүн буруутай байдаг. 1. Осол болсон өдөр Дашваанжилийн чолооч эхэлж худлаа ярьсан! ,, хажуунаас жижиг тэрэг орж ирж мөргөөд газын хоолойг хугалсан,, гэж хэлсэн. Энэ бол худал! Бид бүгд видео бичлэгээс хэн хэнийг замын хажуу руу шахаж газын хоолойг яасныг харсан. 2. Дашваанжил компани захирал сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ,, Энэ бол бараг л байгалын гамшигтай адил зүйл боллоо, давагдашгүй хүчин зүйл боллоо, гэсэн, энэ бол худал, энд цэвэр компаний хариуцах зүйл

Avatar

Нэргүй 2024-01-29 207.96.54.237

elbegdorjiin monhnaran albaar gas teeverlegchiig morgood zugtsan bizdee

Avatar

Зочин 2024-01-29 66.181.182.25

Өөртөө АН нэр өгчихөөр ардчилагч болдгүйг тэдний 30 гаруй жилийн улаан луйвар хар пиар харууллаа. Сүүлийн үеийн хэргүүд улам тодруулсаар. Осол болж бөөн баяр, хар хэрээнүүд. Монголоор гучин жил тоглосон харгисууд энэрэнгүй иргэд биш юмсан.

Avatar

Иргэн 2024-01-29 202.55.188.85

Би бол хотын даргыг огцорч хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл өөрөөсөө хариуцлагыг холдуулж, ТҮК-ийг нийслэлийн харъяаллаас гаргаж дүүргүүдэд хуваарьласан нь ийм золгүй тохиолдол болоход нөлөөлсөн.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.161.194

эцсийн эцэст халтиргаа гулгаа хариуцаж байсан хотын дарга ажилаан хийж чадахгүй болохоороо дүүрэг рүү гэнэт бүх хариуцлага аа хүчээр шилжүүлсэн гэдэг нь ч бас үнэн

Avatar

Нэргүй 2024-01-29 202.9.46.117

халтиргаа жил болгон гардаг, түүнийг хариуцаж цэвэрлэдэг байгууллага хийх ёстой ажлаа хийгээгүй өдий хүрэв

Avatar

Ц 2024-01-29 66.181.182.222

хот төлөвлөлт маш том алдаа шүү.наалдсан байр о.сууцтай яах билээ..өөр төрлийн гал гарсан ч үргэлжлээдл пад шдээ

Avatar

Huuk hulgaich Oyuk bandilzaga 2024-01-29 202.21.107.67

1-t gazarin naimaachin Uher hojit enkhboldiin gazar naimaa buruu 2- t mongoni shunalt narankhuu gej hulgaichiniin 3 t starndartin bus zam tavisan huleen avsn alban tushaaltnuud 4-t Patroltoi mal pzda ayultai achaag ongruuleh umu zam hurdan tavih ogood zailah estoi 5-t tom achaani mashin jolooch anharaltai yavah bolgoomjtoi yavah ayultai achaatai hun mash bolgoomjtoi yavah estoi 6-t ursgal sorj orson tenel mal pz daa yavah ursgal haaj ulamaar tend zogsson mal p z daanara gal garch ehelsn baidag u

Avatar

Huuk hulgaich Oyuk bandilzagand 2024-01-29 202.21.107.67

1-t gazarin naimaachin Uher hojit enkhboldiin gazar naimaa buruu 2- t mongoni shunalt narankhuu gej hulgaichiniin 3 t starndartin bus zam tavisan huleen avsn alban tushaaltnuud 4-t Patroltoi mal pzda ayultai achaag ongruuleh umu zam hurdan tavih ogood zailah estoi 5-t tom achaani mashin jolooch anharaltai yavah bolgoomjtoi yavah ayultai achaatai hun mash bolgoomjtoi yavah estoi 6-t ursgal sorj orson tenel mal pz daa yavah ursgal haaj ulamaar tend zogsson mal p z daanara gal garch ehelsn baidag u

Avatar

S 2024-01-29 66.181.177.41

SHAALTSI SADARLN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.161.194

🤣🤣🤣🤣🤣🤣 нэг бол өвгөн өвгөн буруутай биш бол тэр хавыг цэвэрлэдэг ТҮК ажилтан буруутай жоохон тэнэг юм. ТҮК ажилтан буруутай бол мэдээж ард түмэн хамгаална. гэхдээ ТҮК ажилтанг хамгаална гэдэг дарга нарын хамгаалж байгаагаас ялгаагүй зүйл, үнэхээр халтиргаанас болсон бол ТҮК ажилтан буруудан гэж юу байх вэ! харин хариуцсан дарга, тэрний дарга, дахиад дарга, дарга томилдог дарга мэдээж хотын хамгийн том дарга буруудан

Avatar

Нэргүй 2024-01-29 69.136.233.55

Gas achchaad yagaad hotruu orson be??? haa hyrj yu hiicheed end irj ergelt hiih hrvee??? …

Avatar

Зураач Лондон 2024-01-29 90.208.245.113

Аан ха, авилгачид ЗГ-ыг огцруулах зорилгоор нийгэмд үймээн самуун үүсгэдэг Оросын КГБ-гийн бохир технологийг ашигласан болоод явчихлаа шүү! Тэр жолооч зүгээр ч нэг машинаа хаяад явчихаагүй юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

S 2024-01-29 66.181.177.41

ANYSDN MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2024-01-29 103.57.92.210

Осол гарах бүрт төрөөс хүмүүсийн түрээсийг даах ба орон сууцанд нь засвар хийх хэрэггүй, тэр даатгалын компаниуд бүгдийг даах ёстой. Гэр хороололд гал гарахад айлыг нь төрөөс харж үздэггүй биз дээ. Баячуудад битгий долгиноод бай! Энэ нь олигтой сонгуулийн шоу ч болохгүй.

Avatar

huz 2024-01-29 202.21.107.69

teneg ovgon ayultai achaa avch yavj bj sohor busee tootsood mashinaasaa buugaad harahgui yasiin

Avatar

Нэргүй 2024-01-29 69.136.233.55

Signalaa oriluulaad zogsoj bh yostoi bsiin !!! gej bodogdoj bnaa!!1 Tegsen bol Patrol shyrgyyleheesee umnu yvchih bsiin bishyy!!! ??? ….?…

Avatar

Нэргүй 2024-01-29 38.42.106.107

Том оврын машинууд 2р эгнээнээс эргэж болно. Тэрхэн хооронд дотор талаар нь эргэх гэж яарах хэрэг байв уу патрол. Нөгөө талдаа нэгэнт уулзвар нэвтэрсэн машинтай чихэлдэн барин давхар эргэх хэрэг байв уу ачааны машин. Өндөр машины толинд харагдаагүй гэж болох ч шөнийн цагаар ядаж гэрлийг нь анзаармаар юмаа. Монгол араншин л хөдөлж дээ тэрхэн хооронд. Хэн хэн нь урдаа орох гээд.

Avatar

Нэргүй 2024-01-29 207.96.54.237

elbegdorjiin monhnaran albaar morgoson

Avatar

Эрдэнэ 2024-01-29 43.242.243.164

тэнэгт

Avatar

vandanov 2024-01-29 103.254.123.190

zamin musuu tseverleeche guij bna

Avatar

j 2024-01-29 202.126.89.121

gainii tamhichid tatsan tamhia shidee biz

Avatar

Вold o 2024-01-29 103.57.92.122

цистерны газын хоолой нь хамгаалалтгүй учраас хий алдагдсан,,,цистерны их биенээсээ хий алдах хэмжээнд 2 машин мөргөлдөөгүй ш дээ,,,гай болж патроль машин яг хоолойн хэсгээр шүргэлцсэн байдаг,,,
тэгэхээр хятад цистерн машин хоолойн хамгаалалтгүй байж ,,,дашваанжил компани
буруутай…цистернд хяналт тавиагүй Самарсайхан огцорноо
Дашваанжил хохирол барагдуулах ёстой…

Avatar

Нэргүй 2024-01-29 202.126.91.86

Бичлэгээс харахад гал эсрэг урсгалд зогсож байсан машинуудаас гарсан гэж харагдаж байна

Avatar

Атаархуу Монгол 2024-01-29 202.21.110.106

Монголчуудыг хараад байхад мөнгөтэй ,боломжтой хүмүүст маш дургүй ,Өөрсдөө бол зүгээр сууж их цалин авах сонирхолтой ,ажил хийх дургүй.
Өөрөөсөө илүү хүмүүст атаархаж дургүй байдаг .Албан байгууллага , хувь компанид ажиллаж буй хүмүүсийг харахад цалин багатай , ядарсандуу , мэргэжилгүй тийм хүмүүсийг их өрөвдөж тэднийг илүү хайрладаг.Харин гайгүй цалин авдаг дээгүүр хүмүүст маш дургүй ,
Бид иймдээ л дийлэнх нь ядуу явж байгаа шүү дээ.
Сая Том машины жолоочийг ядарсан гэдгээр нь шууд буруугүй гэж

Avatar

Зочин 2024-01-29 139.5.217.72

Мэдээж хэрэг хэн ч хариуцлага хүлээагүй.
Хальтиргаа руу бүх бурууг чихнэ. Яагаад гэвэл энэ Монгол улс.

Avatar

Нэргүй 2024-01-29 103.212.119.228

үнэн бичжээ. Ер нь Монголчууд шиг хүмүүс газ хэрэглэж суртлаа өдий. Тэгээд ч газны төвлөрсөн шугам байхгүй. 3 давхараас дээш орон сууцанд газ хэрэглэж болохгүй гээд байхад л том том баллонтой газ тэврээд орох оркуудыг яах вэ?!!! Цахилгаанаас хэмнэж байгаа нь энэ гээд газ хэрэглэх юм. Газ ялгаагүй л үнэтэй ш дээ. Мөнгөнд хэмнэлт байхгүй. харин орон гэр, амь насаар нь тоглож эсрдэлтэй!!!! Оркууд улам л зэрлэгшээд бнаа!!!!

Avatar

Нэргүй 2024-01-29 122.201.31.204

Үнэхээр халтирсан уу? тэгвэл яах гэж халтирдаг дугуйтай явсан юм хохь нь шүү дээ, гэрдээ энэ осолд ямар ч халтиргаа байгаагүй ээ

Avatar

Нэргүй 2024-01-29 139.5.216.253

Том тэрэгний урд талд ахиад хэдэн машин зогссон байв уу?

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.178.115

Ter jolooch tsaashaa 300 m yavsan bol ezgui shahuu gazar baigaa daa ug ni

Avatar

Нэргүй 2024-01-29 202.21.107.30

uulzvar garrs deer zogsoh horiotoi gazar zogsson buruu bgaa. ter tegsh zam deer haltirsan ch patrol zogsohgui yavah baisan. tom teregnii jolioch bas ter patroliig harj baisan. tehdee bagtana gej ergeed aldaa gargasan bj magadgui.

Avatar

Нэргүй 2024-01-29 59.153.114.138

Энэ тохиолдолд хальтиргаа гулгаад бурууг чихэх гээд байх шаардлага байхгүй шүү. Яг үнэндээ өгсүүр шахуу зам, 2 жолооч 2лаа арга хэмжээ аваад гарцаагүй хоорондоо шүргэлцсэн бол хальтиргаа.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.166.134

Хийнээс үүдэлтэй галыг хэрхэн унтраах вэ гэдэг талаар Онцгой байдлынхан мэдэхгүй бгаа нь үнэхээр эмгэнэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж