Их соён гэгээрүүлэгч Данзанравжаа хутагт тайзнаа "амилна"

Их соён гэгээрүүлэгч Данзанравжаа хутагт тайзнаа "амилна"

Их соён гэгээрүүлэгч Данзанравжаа хутагт тайзнаа "амилна"

Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд "Корпорейт Конвейншн центр"-т тоглох гэж байна.

Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн гүйцэтгэх продюсераар Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болж байна. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү, ерөнхий зураачаар Урчуудын эвлэлийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажилласан.

Их соён гэгээрүүлэгч хутагтын тухай бүжгэн жүжгийг Монголд анх удаа 2023 оны долдугаар сарын 29-нд Дорноговь аймагт задгай тайзнаа нутгийн олноо толилуулсан билээ. Тус уран бүтээлийн багт 150 орчим уран бүтээлч ажиллаж байна.

Дорноговийн залуус нутгаа гэсэн сэтгэлээр нэгдэн Говийн тодотголтой догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын түүх, их соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед таниулах зорилго эрмэлзлээр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг тайзнаа тавигдаж байгаа юм. XIX зууны үеийн Буддын ухааны гүн сэтгэгч, их соён гэгээрүүлэгч нь яруу найраг, хөгжим, баримал сийлбэр, уран зургийн билэг танхай авьяасаараа мянга гаруй бүтээл туурвиснаас “Саран хөхөө” жүжгийн зохиол, “Үлэмжийн чанар” дуут шүлэг, “Хамрын хийд” болоод “Галбын гурван хийд” танин мэдэхүйн байгууламж нь хүн төрөлхтний оюуны охь болж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний соёлын биет өв болгон ЮНЕСКО-д хадгалагддаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соёл судлаач Х.Гандулам 2024-01-29 66.181.176.117

Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд авьяас билэг хүч хөдөлмөрөө зориулж буй бүх уран бүтээлчиддээ Тэгш амгалан Түвшин сайхан амьдрахын ерөөл өргөе!
Монголчуудын уран сайхны соёлыг дэлхийн жишигт ойртуулж өргөө гэрийн хоймороос өргөн дэлхийн тавцанд байгальтайгаа ойрхоноор нийлмэл төрлөөр нь хүний инадын болон чинадын мэдрэхүйд үндэстэйгээр бат оршоох их үйлсийг Ноён хутагт маань "Саран хөхөө" театрчилсан жүжгээр 19-р зуунд тавьсан гэж энэхүү сэтгэгдлийг бичигч мөхөс судлаач ухаардаг билээ.Амжилт

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-01-29 103.212.119.132

Хутагтын таалсан хүүхнүүдийн тухай эротик контет хийгээсэй.

Avatar

Зочин 2024-01-29 66.181.161.101

Нүүрсний хулгайч, ноён хутагт уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж