Хэнтий аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, багш, сурагчид өвлийн спортын анхдагч "Цанатай-Норовлин" клубийн тамирчин сурагчдаа хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Бяцхан тамирчид Хэнтий, Дорнод аймгийн “Өсвөрийн цаначдын аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд Норовлин сумынхаа сургуулийн тугийг авч явсан байна. Сургуулийнхаа тугийг аймгийн аваргын гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль, тусгай байрын дөрвөн цомын амжилтаар мялаажээ. Шилжин явах багийн “Алтан цом”-оо сургуулийн тугтайгаа сургуулийн хамт олондоо хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.
"Цанатай-Норовлин" клуб цаашид Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, сургуулийнхаа нэрээр бүс, аймаг, улсын тэмцээнд оролцохоор болжээ.
Мөн тэртээх 33 жилийн өмнө цана, тэшүүрт дурлуулсан буурал багш В.Сэнгэдорж агснаа эргэн дурссан байна. Норовлин сумын тамирчид өвлийн спортын хаан гэгдэх хоёр төрлийн иж бүрдэл 38 ширхэг цанатай болжээ.
А.СҮРЭН
Зочин 2024-01-29 202.21.126.90
Их зөв ажил санаачилсан байна. Өвлийн олимпын анхны медальтан норовлин сумаас төрөх болтугай.
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-29 66.181.180.113
Нэгмөсөн "Явган Норовлин, нүцгэн Норовлин" гээд нэрэлчих л дээ !