Тусгай албаныхны ар гэрт гурван өрөө байр олгох төсөл санаачилна

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

Тусгай албаныхны ар гэрт гурван өрөө байр олгох төсөл санаачилна

Тусгай албаныхны ар гэрт гурван өрөө байр олгох төсөл санаачилна

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн төрийн тусгай албан хаагчдын ар гэрт онцгой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан, УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр болжээ. Тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн албан хаагчдын хүүхдийг 18 нас хүртэл нь тухайн албан хаагчийн үндсэн цалинг нь олгох, гэр бүлд нь гурван өрөө олгодог байх хуулийн төслийг санаачлахаар болсон аж.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс онцгой байдлын албаны гурван албан хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор ард иргэд “Ар гэрт нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулдаг болох шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж