Жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээн Португал улсад болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 тамирчин, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Наранцэцэг хэсэгтээ Японы Хикари Ёошиакад ялагдаж, дагах барилдаан хийх эрхтэй болсон. Улмаар дагах барилдаанаа Сербийн Андреа Стойдиновын эсрэг хийн ялж, хүрлийн төлөө Хойд Солонгосын Сү Сон Жоныг дийлжээ.
Харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө Испанийн Николоз Шеразадишвилид ялагдсан ч дагах барилдаандаа Киприйн Георгис Круссаниотакисыг, хүрэл медалийн төлөө Японы Кайто Гринийг тус тус ялжээ. Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан ч Азербайжаны Яшар Нажафов болон Камран Сулеймановд дараалан ялагдаж, тавдугаар байрт оржээ.
Хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын баг 15 дугаар байрт удаалжээ. Харин Япон хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай чансааг тэргүүлэв.
Зочин 2024-01-29 202.55.180.162
Баяр хүргэе. Улам их амжилт хүсье.
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-29 202.9.40.218
Жаахан чамлалттай л байна даа. эсвэл дандаа залуу тамирчдаа явуулсан юм болов уу.
Нэргүй 2024-01-29 103.100.225.146
Жүдо ийн зураг харахаар нөгөө муухай олимпын аварга нүдэнд харагдаад, уншиж ч чадахгүй болжээ.
Нэргүй 2024-01-29 103.9.90.100
баяр хүргэе
зочин 2024-01-29 66.181.166.196
16 хүн яваад 2 хүрэл медаль гэдэг чинь агуу амжилт шүү, медаль авсан хоёрт гавьяат нэг даруй өг, бусдад нь мөнгөн шагнал, юун төлөө бөх сайдтай салбар билээ