АН: Автобусны хэргийг Г.Занданшатар эрх мэдлээрээ уяж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

АН: Автобусны хэргийг Г.Занданшатар эрх мэдлээрээ уяж байна

АН: Автобусны хэргийг Г.Занданшатар эрх мэдлээрээ уяж байна

Ардчилсан намаас өнөөдөр /2024.01.29/ ногоон автобусны худалдан авалтыг шалгах Хянан шалгах түр хороотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


АН-ын гишүүн Ц.УЯНГА:

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой Хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажлын хэсгийг миний бие ахалж байна. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас худалдан авалттай холбоотой шаардлагатай бичиг баримтыг авах хүсэлт гаргасан ч өгөөгүй. Нийт шаардлагатай баримтын 40 хувийг л өгсөн. Тиймээс бид УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч хамтарч, арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь, энэ хугацаанд хүсэлтийг хүлээн авахгүй сунжруулж, УИХ-ын дарга хойш тавьж байна.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрх мэдлийн хүрээнд ногоон автобусны хэргийг хянан шалгах ажлыг уяж байгаа.

УИХ-ын тухай хуульд заагдсанаар нэн яаралтай, хойшлуулшгүйгээр байгуулагдах ёстой эрх зүйн асуудлыг Г.Занданшатар хойшлуулж, Хянан шалгагч нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацааг уясан. МАН эрх барьж буй хугацаанд ногоон автобусны хулгайн асуудлыг илрүүлэхгүй байх бүх нөхцөлийг хангалаа. Хөгжлийн Банк болон Нүүрсний сонсголын цаана үр дүн гардаггүй.

Сонгуулийн өмнө эрх баригчид жүжгээ үргэлжлүүлж, хотын дарга асан Д.Сумьяабазар буруугүй, дунд, доод шатны албан тушаалтнууд д буруутай мэтээр харуулах гэж байна. Хэрэв Хянан шалгах түр хороо байгуулагдсан бол ядаж хил гаалийн бичиг, дансны хуулгаас эхлээд мэдээллийн иргэдэд нээлттэй танилцуулах байлаа. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх 25 хүнийг ногоон автобусны хэрэгт биш, цахилгаан автобусны доторх эд ангийг сольсон гэх хэрэгт л буруутгаж байгаа.

АН-ын гишүүн Б.ГАНХӨЛӨГ:

-Хэрэв ногоон автобусны худалдан авалттай холбоотой мэдээллүүд иргэдэд нээлттэй болбол эрх баригчид бусад хулгайг яаж хийдэг нь нээлттэй болно. Нээлттэй болсноор иргэд хяналтаа тавьж, хулгайчууд дараагийн хулгайгаа хийж чадахгүй. 2024 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-аас ногоон автобусны хулгайг Хянан шалгах түр хороог байгуулсан. Өнгөрсөн оны есдүгээр сард ногоон автобусны хэрэг нийгэмд гарч, аравдугаар сарын сүүлд АН-ын гишүүн Ц.Уянгаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй гишүүд түр хороо байгуулсан.

Нийт 318 тэрбум төгрөгийн хулгай шалгагдаж байна.

Хууль хяналтын байгууллагууд гарч ирээд 25 хүнийг шалгаж байгаа гээд л мэдээллээд байгаа. Гэхдээ гол хариуцлага тооцох хүмүүс болох хотын тухайн үеийн удирдлагууд Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг шалгаагүй. 318 тэрбумын талаар нь л шинэ автобус авах боломжтой байхад нийт дүнгээр нь хуучин автобус авна гэдэг бүхэлдээ хулгай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж