Гандан: Өнөөдөр өвлийн сүүл сарын Амин золиг, Чойжоо дүгжү хурна

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

Гандан: Өнөөдөр өвлийн сүүл сарын Амин золиг, Чойжоо дүгжү хурна

Гандан: Өнөөдөр өвлийн сүүл сарын Амин золиг, Чойжоо дүгжү хурна

Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд цагаан сарын бэлтгэл ажилдаа орж, өнгөрсөн амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийсэн. Өнөөдөр /2024.01.29/ мөн төв гандангийн цэвэрлэгээ үргэлжилж байгаа бөгөөд өвлийн сүүл сарын хурал томоохон номууд хурах аж.

Тодруулбал, өнөөдөр өвлийн сүүл сарын хуучны 19 бөгөөд төв гандангийн Жүд дацанд Ширнэн дүддог, Чойжоо дүгжүү, Амин золиг номууд хурна.

Хурал номын тайлбарын тухайд, бурхан багшын аман гэгээнээр айлдсан дөрвөн их хариулга заслын нэг нь Ширнэн дүдог ба өнө эртний түүхтэй адис жанлав их аврал гүрэм аж. Аврал гүрэм гэж ялгахын учир нь хилэнц нүгэл, барцад зовлогоос түргэн гэтэлгэх гэсэн санаа байна.

Уг гүрэмд төхөөрөг, балин тахил, бэлтгэх бэлтгэл ажил их учир 17:30 цагаас хурал эхлэх юм байна.

Мөн дээд ад болох гариг эрхэсийн хорлол, дунд ад болох хүмүүн ба хүмүүн бусын хорлол, доод ад болох лус савдаг, нянгийн хорлол, хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган, цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис муу үйлийн үр нимгэрэх  ач тустай гэжээ.

Цагаан сарын засал номын хувьд, ирэх хоёрдугаар сарын 5-наас хойш хийх нь зүйтэй болохыг Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж