Улс орон даяар өнөөдрөөс /2024.01.29/ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэллээ. 2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт дуусч байгаа нь энэ юм. Үндсэндээ сурагчид сар гаруйн хугацаанд амраад хичээлдээ орлоо. Тодруулбал, сурагчдын амралт 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ноос эхэлсэн байсан юм.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа цэцэрлэг, сургуулиудад хэрэгжүүлэх журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам хэрэгжсэнээр дараах үр дүн гарна.
Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45,5 хувиар /810,0 мянгаас 1,188.0 мянга/ өсөж байна.
Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь боловсролын бодлого, төлөвлөлт, чанарыг сайжруулах суурь болно.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.
Хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг тусгасан байна.
Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан итгэлцүүрийг тооцлоо.
Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусгасан.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянга боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3,2-14 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдана.
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.