Украины арми Ням гаригт Авдийвкад 21, Маринкад 18 удаа довтолжээ. Энэ нь нэгдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар Украины Зэвсэгт хүчний жанжин штабын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэл юм. Тухайн өдөр нийт 61 удаагийн мөргөлдөөн гарчээ. ОХУ-ын тал ч бас зургаан удаа пуужин харваж, хоёр удаа агаараас цохилт өгчээ. Мөн 51 удаа олон харвагч пуужингийн систем харважээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээллээс түүвэрлэн хүргэвэл:
Волынь, Полиссиагийн фронтод онцын өөрчлөлтгүй байна.
Сиверщина болон Слобожанщина фронтод Оросын арми агаараас цохилт өгчээ. Бүс нутагт Блешниа, Карповычи, Веселивка, Чуйковка, Вовкавка, Окип, Ветеринарне, Лукиантси, Старыйци, Вовчанск зэрэг 30 орчим суурин Оросын их буу, миномётын цохилтод өртөв.
Купианскийн фронтод Украины хүчнийхэн Пищанаас зүүн тийш дайралтыг няцаажээ. Мөн Дворична, Петропавливка, Ивановка зэрэг 10 гаруй суурин их буу, миномётын галд өртөв.
Лайманы фронтод Украины цэргүүд Терный болон Ямполивка орчимд Оросын зургаан дайралтыг няцаасан байна. Макиевка, Невске, Билооривка, Терный, Торске, Верхниокамианске, Спирне, Федоривка зэрэг 10 гаруй суурин Оросын их буу, миномётын дайралтанд өртөв.
Бахмутын фронтод Украины арми хоёр удаа дайралтыг няцааж, оросууд тактикийн байрлалаа сайжруулах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэв. Васиукивка, Бохдановка, Иванивске, Клищивка, Дылиевка зэрэг 10 гаруй суурин их буу, миномётын галд өртөв.
Авдиевка фронтод Украины арми 16 удаагийн довтолгоог няцаав. Новобахмутивка, Степове, Авдиевка, Сиверне, Первомайск зэрэг 15 гаруй суурин Оросын их буу, миномётын цохилтод өртөв.
Маринка фронтод оросууд тактикийн байрлалаа сайжруулахын тулд 18 удаа амжилтгүй оролдлого хийжээ. Тэд Краснохоривка, Хеорхиевка, Побиеда, Новомыхайливка, Парасковьивка зэрэг суурин руу их буу, миномётоор буудсан байна.
Харин Запорожье мужид Полтавка, Червоне, Чаривне, Билохирия, Мала Токмачка, Роботине, Пиатихатки зэрэг 10 суурин их буу, миномётын цохилтод өртжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA