Их Британи нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Их Британи нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Их Британи нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Их Британи даяар хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины /vape/ хэрэглээ  хэт их нэмэгдэж байгааг зогсоохын тулд нэг удаагийн  электрон тамхийг хориглох арга хэмжээ авахаар болжээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Даваа гаригт дунд сургуульд очихынхоо өмнө хийсэн мэдэгдэлдээ, "Тамхигүй анхны үеийг бий болгох" амлалтынхаа хүрээнд нэг удаагийн электрон тамхийг хориглох багц хууль тогтоомжийг зарлав.

"Ямар ч эцэг эх, багшийн мэдэж байгаагаар одоогийн байдлаар хүүхдүүдийн дунд электрон тамхи татах явдал нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоож буй чиг хандлагын нэг юм. Тиймээс бид үүнийг эндемик болохоос өмнө арга хэмжээ авах хэрэгтэй. Электрон тамхины урт хугацааны үр нөлөө нь тодорхойгүй бөгөөд тэдгээрийн доторх никотин нь маш их донтуулдаг тул тамхинаас гарахад туслах хэрэгсэл байж болох ч хүүхдэд татахыг хүлээн зөвшөөрч болохгүй" гэж хэлсэн байна.

Багц хуулийн хүрээнд дэлгүүрт электрон тамхи худалдахыг хянах, хүний хараанаас холдуулах, хүүхдүүдэд зориулсан гэх зарим төрлийн амтыг хориглох, сурталчилгааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар тусгажээ. Үүний зэрэгцээ 2024 онд 15 нас хүрч буй болон түүнээс өмнөх бүх насны хүүхдэд утаат тамхи худалдахыг хориглохоор хуульчилж байна.

Сүүлийн гурван жилд электрон тамхины хэрэглээ хүүхдүүдийн дунд гурав дахин нэмэгджээ. Ялангуяа, 11-15 насныхан электрон тамхи татах нь түгээмэл болсноос гадна 9 настай хүүхэд ч хэрэглэх болсон байна.

Нэг удаагийн электрон тамхины хэрэглээ 11-17 насныхны дунд сүүлийн хоёр жилд 9 дахин нэмэгдсэн гэж Их Британийн засгийн газрын мэдээлэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.177.215

Норкмандүүрэн цагаач муслимууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж