Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Газын зурваст халдахдаа зэвсгийнхээ дийлэнх хэсгийг Израилийн армиас авсныг тагнуулын мэдээллээр ил тод болгожээ.
Хамас бүлгийнхэн зэвсгийн хангамж сайтай байдгийн учрыг шинжээчид олон жилийн өмнөөс хууль бус наймааны газар доорх замтай холбон тайлбарласан. Гэвч сүүлийн үеийн тагнуулын мэдээллээс харахад Хамас бүлгийнхэн өөрсдөө зэвсэг үйлдвэрлэхийн зэрэгцээ Израилийн цэргийн баазуудаас хулгайлсан зэвсгийг ашиглаж байна. Израилийн эрх баригчид Хамасын зэвсгийн чадавхийг дутуу үнэлдэг байжээ. Тэд өөрсдийнх нь зэвсгийг эргээд тэдний эсрэг ашиглаж буй нь тодорхой болов.
"Дэлбэрч амжаагүй сумнууд нь Хамасын тэсрэх бодисын гол эх үүсвэр болж байна. Тэд Израилиас задгай бөмбөг, их бууны бөмбөг авч үүнийгээ зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байна" гэж Израилийн Үндэсний цагдаагийн газрын Бөмбөг устгах хэлтсийн дэд дарга асан Майкл Кардаш хэллээ.
Сүүлийн үеийн Газын бөмбөгдөлтийг дийлэнх хувь нь дахин ашиглаж буй олон мянган тонн тэсрээгүй сум аж. 750 фунтын жинтэй нэг бөмбөг хэдэн зуун пуужин болж хувирдаг.
Израилийн зэвсгийн агуулахууд хулгайд өртөмтгий гэдгийг тус улсын эрх баригчид мэддэг байв. Өнгөрсөн оны эхэн үеийн тайланд дурдсанаар харуул хамгаалалт муутай баазуудаас олон мянган сум, олон зуун буу, гранат хулгайд алджээ.
Тагнуулын мэдээллээс гадна Израилийн зэвсгийг Хамас хэрэглэж байгаа гэх нотлох баримт хэд хэд олдсон. Тухайлбал, аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн дөрвөн цэрэг Хамас бүлэглэлийн зэвсэгт этгээдийн цогцсыг еврей бичээстэй израиль гранатын хамтаар олжээ. Тэр өдөр Хамасын харвасан 5000 пуужингаас шалгаж үзэхэд Израилиас гаралтай тэсрээгүй сум байсан.
Эх сурвалж: THE NY TIMES
Холбоотой мэдээ