Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлчийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлчийн замд нь үдлээ

Дэлбэрэлтэд өртөж амиа алдсан алба хаагчдыг сүүлчийн замд нь үдлээ

Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс энэ сарын 24-нд осолдож, Онцгой байдлын албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан юм.

Тус алба хаагчдыг сүүлийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2024.01.29/болж байна.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдыг сүүлийн замд нь үдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн удирдлагууд, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцож байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан гурван албан хаагч газ ачиж явсан машины ёмкость 40 метр шидэгдэх үед дарагдаж нас барсан болохыг ОБЕГ-аас мэдээлсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж