Хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд төрийн бүх шатанд, дээрээс нь иргэд, аж ахуй нэгж гээд монголчууд нийтээрээ энэ олон хууль, тогтоомж, шийдвэр хаана яг бодит амьдрал дээр хэрэгжиж байна, хаана хэрэгжихгүй хуулийн давхардал, хийдэл үүсээд байна вэ гэдэгт дорвитойхон дүгнэлт хийж, өөрчлөх ёстойг сануулсан харамсалтай үйл явдлууд өдөр бүр гарч байна.
Хамгийн сүүлд гэхэд газ тээврлэж явсан автомашин дэлбэрснээс үүдэж дөрвөн хүний алтан амь эндэж, олон айл орох оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохиров. Энэ ослоос газ тээвэрлэж явсан компанийн жолооч стандартаа барьсан уу, замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасан хоёр машин замын хөдөлгөөний дүрмээ биелүүлсэн үү, аврагч нар газ болон шатах дэлбэрэх нөхцөлд ажиллахдаа ямар хувцас, техник хэрэгсэлтэй байх ёстой байсан, галд өртсөн орон сууцыг барьсан материал нь галын хамгаалалтыг сахисан, стандарт шаардлагын дагуу баригдсан уу, улсын комисс хүлээж авахдаа энэ бүхнийг нь шалгасан уу, зам нь стандартын шаардлага хангасан, олон улсын стандартаар баригдсан байсан уу….
Ийм олон асуултгүй хариулттай бид энэ хатуу өдрүүдийг туулж байна. Яг хаана нь ямар стандарт, норм алдагдав, хэнэггүй монгол зангийн гай юу эсвэл хэн нэг нь хаа нэгтээ стандарт норм, дүрэм журам алдсан уу, зөрчсөн үү.
УИХ-аар 880 хуулийг баталсан нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль бүрийг дагаж тогтоол, журам батлагдана. Хаана, хэнд чиглэсэн, ямар харилцааг зохицуулж байгаагаас шалтгаалж хэдэн журам, дүрэм, стандарт, норм батлагдах вэ гээд хөвөрч өгнө.
Монгол Улсын хуулийн сангийн бүртгэлд бүртгэгдсэнээр,
- Монгол Улсын хууль-880
- Монгол Улсын их хурлын тогтоол-2284
- Засгийн газрын тогтоол-5187
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг-216
- Стандарт хэмжил зүйн газарт-6624 /2024.01.17-ны байдлаар/ гээд энэ тоо төрийн захиргааны нэгж бүрээр дамжин гарч, иргэд, аж ахуй нэгжийн харилцааг зохицуулж буй.
Ийн төрөөс баталсан хууль, дүрэм журам амьдралд өдөр тутам мөрдөгдөж, мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хянаж, зөрчсөнийг нь торгодог маш энгийн дүрэм бидний өдөрт тутамд үйлчилж буй. Гэхдээ өнөөдөр УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт, амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байгаа, алдаа оноо нь юу байна, хуулийн хэрэгжилт ямар байна гэдэгт нэг ч удаа Монголын парламент дүгнэлт хийж байсангүй. 880 гэдэг бол бага тоо биш. Зөвхөн баталсан хууль тогтоомж. Энэ хэмжээний хуулийг дагаад маш олон тогтоол, дүрэм, журам батлагдаж байж хууль амьдрал дээр хэрэгждэг. Хууль амьдралд хэрэгжиж байгаа эсэх парламентад хамааралгүй боловч баталсан хуулийнх нь заалт нэг бүр иргэн, аж ахуй нэгж, нийгмийн амьдралыг шийдэж байгаа учраас баталсан хуулиудаа эргэж харах, үйлчлэл, давхардалд нэг шалгалт хийх, хяналт тавих цаг болсон мэт.
Угтаа Үндсэн хуулийн 25.1.8 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүрэгтэй. Үүнийг нь ч хуульчилсан.
Мөн УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгаснаар “Хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө” гэсэн заалт бий.
- 2.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулна.
- 2.1.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны өнөөгийн арга хэлбэр, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чадавхыг сайжруулах.
- 2.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах.
Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд Г.Занданшатар даргатай парламент хуулийг анхнаас нь сайтар тооцоо судалгаатай, эрх зүйн орчноо төлөвшүүлэх зорилгоор хууль тогтоох үйл явцыг боловсронгүй болгож, ард түмний хүсэл зориг, эрх ашгийг хангахад чиглүүлж оролцоог нэмэгдүүлсэн хууль эрх зүйн орчныг бий болгохын тулд хуулийг батлах УИХ-ын дэгт өөрчлөлт оруулах зэргээр чанаржуулах ажлыг хууль батлах явцдаа тусгасан байж болох ч эсрэгээрээ хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүргээ хэр зэрэг биелүүлсэн бэ гэдгийг ирэх сонгуулиар очиход нь сонгогчид нь асуух эрхтэй бас үүрэгтэй.
Ерөөс иргэд нь ч, аж ахуй нэгж нь ч , төр нь ч хууль тогтоомж, түүнийг дагаж гаргаж буй дүрэм, журам, тогтоол шийдвэрийг биелүүлдэг, мөрддөг байх ёстойг хэдхэн хоногийн өмнө дөрвөн хүний амь авч одсон аймшигтай осол байлаа. Харин төр нь баталсан хууль тогтоомжийнхоо араас хянадаг, хуулийн давхардал, хийдлээ арилгаж, чанд мөрдүүлэхийн тулд хянадаг, шалгадаг, нягталдаг болцгооё.
Нэргүй 2024-01-29 103.57.93.57
Үндэсний аудитын газар хаанаа ч хүрэлцэхгүй, МХЕГ-ыг тараасан гэх мэтээр манай улсад аудит хяналт шалгалтын тогтолцоо алга. Өнгөрсөн хугацааны бүхий л гажуудал үүнээс л улбаатай. Улс төрчид аудит хяналт шалгалтыг үгүй болгон өөрсдөө дураараа хулгайлж идэх нөхцөл бүрдүүлсэн. Иймд одоо нэн даруй аудит хяналт шалгалтын тогтолцоо буюу институцийг бий болгох хэрэгтэй байна.
Нэргүй 2024-01-29 103.57.93.57
Иргэд нь бус төр нь өөрөө хууль, стандартаа мөрддөггүй шүү дээ.
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-29 103.9.90.100
энэ ТҮК-хэн үнэн тэнэгээ. Замын хашлаганы цасыг хусаад явган хүнийхээ зам дээр овоолоод овоолоод хаячих юм. Тэгээд машин зам л цасгүй байвал тэр явган хүн замгүй байх, овоолсон хар юмтай байх, цас мөстэй байх хамаагүй юу тээ. Тэр овоолсон цасыг даваад явах боломжгүй, нэг нэгнээ хүлээгээд, тэрийг тойроод л явж байгаа ш дээ. Та бүхэн хараарай
ӨӨРСДӨӨ Л ... 2024-01-29 203.98.76.4
Ер нь сүүлийн 30-ад жилд УБ-д баригдсан Бүх Барилгууд бол ИРГЭН ….ХЭН НЭГНИЙ эсвэл ….ХХК-ний Хүслээр хийгдсэн Зураг төсөл -өөр баригдсан, цутгагдсан л зүйлс шүү дээ. Иргэн …..хэнгуай, ….ХХК -л Төрийн ҮҮд сахиж Шалсаар Бүх Тусгай Зөвшөөрөлүүдийг Техникийн Нөхцөлтэй нь авч өөрсдөө барьсан….Төр нь тэр Буруу Зөв ч бай Зурагийг нь батлаад Зөвшөөрлөө өгсөн…Тгэд бодоход Монголчууд ӨӨРСДӨӨ ХҮСЛЭЭРЭЭ ГАРААРАА БАРЬСАН ХОТ СУУРИНДАА ДАРАГДАЖ Байнадаа
Нэргүй 2024-01-29 66.181.191.177
ired hussen yum baij. Tur haana baisan be
зочин 2024-01-29 192.82.66.30
Олон улсын жишгээр стандартыг иргэд худалдан авч хэрэглэдэг гэж балайрч байхаар маш сайн сурталчлах хэрэгтэй ядаж л худалдан авч хэрэглэнэ гэдгээ сурталчлаачэээ Стандартын газрууд энгийн иргэд тэр олон стандарт өөрсдийгөө хамгаалах маш хэрэгтэй эрх зүйн баримт бичгүүд гэдгийг мэддэг баймаар байна. Стандартын бус зүйлс, бараа, үйлчилгээ байна гэдгийг үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс шаарддаг баймаар байна. Тэгвэл амь эрсдэхгүй, хордож үхэхгүй ш тэй
Нэргүй 2024-01-29 112.72.8.90
Иргэд бас Төр хуулиа мөрдөж стандартаа мөрдүүлье. Иргэдийг эмх замбараагүй хуулиа мөрддөггүй болохын гол буруутан нь Төрийн алба хагчид УИХ гишүүд томоохон нэртэй компаниуд болох зүгээр л луйварчид юм. Хамгийн өрөмтэй газрын баялагыг эзэмших эрх байхад л мөнгө бол аяндаа л орж ирж байлаа ингэж л тэд баян болсон. Түүнээс биш хөдөлмөрлөөд бүтээгээд гэвэл инээдтэй юм их гарна. Одоо луйварчидаа гэсгээгээд капиталаа нөхөөд авчяихъя тэгээд хуулиа мөрдсөн шиг бүгдээрээ мөрдъе.
Зочин 2024-01-29 59.153.113.148
төр нь хянах биш бүүр хорлоод бна
ИРГЭН 2024-01-29 66.181.167.254
УИХ-ЫН ГИШҮҮД , САЙД ДАРГА НАР ИРГЭН МӨН ҮҮ ? ЭНЭ НӨХДҮҮД ЯАГААД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙГЭЭД БАЙНА ? ЭНЭ НОВШНУУД СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗАМ, БАРИЛГА БАЙШИН БАРИЖ БАЙНА. БАРИЖ БАЙНА,
Нэргүй 2024-01-29 202.21.127.165
Иргэд өөрсдөө дор бүрдээ хуулиа дагадаг болмоор юм. Өнөөдөр л гэхэд торгуулиа төлөөгүй машин явж л байна. Хаана байна хууль.
Нэргүй 2024-01-29 202.131.241.13
өөрсдөө гаргасан хуулиа мөрдөхгүй байж биднийг хянахаа боль!!!!!!!!!!!!!!!!
Үнэн 2024-01-29 202.21.126.82
Энэ осолд Нямбаатар буруутай шүү! Машин гулгаж ороод осол болсон. НЯМБААТАР ИХ ХҮЙТЭНД ДАВС ЦАЦААД НЭМЭРГҮЙ ГЭДЭГ ОНОЛ ГАРГААД ХАЛТИРГААГАА ЯНЗЛААГҮЙ ШҮҮ!!!
иргэн 2024-01-29 66.181.185.95
Үхсэн,,,,,,,Хууль санаачилж батлагчид нь Өөрсөдөө Хулгай Луйвар хийгээд байхад Ард иргэдийг Хуулиа мөрд гэж хичнээн хашгираад дарамтлаад нэмэргүй,
Нэргүй 2024-01-29 103.212.119.228
бүгдээрээ биш ш дээ. оркоо. Чи гар утас хулгайлж, гарцан дээр хүн мөргөвөл ялаа эдлэх хуультай. Хүн заналхийлж, эрх чөлөөнд нь халдвал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Том, багагүй бүгд л хуулийн хариуцлага хүлээж байгааг мэдэхгүй юү. Оркууд ийм л усан тэнэг ш дээ. Нэг дарга авлигад холбогдохоор чи зүгээр галзуу солиотой юм шиг дураараа аашлах ёстой юм уу? Энэ чинь хуультай орон!!!!
Зочин 2024-01-29 202.70.34.70
Манай хууль, журам ерөөсөө амьдралд нийцдэггүй. Монголын хууль 3 хоног гэдэг ёстой үнэн үг шүү дээ. Барилга байшин арай хэтэрхий замбаараагүй барьдаг болсон тэгээд стандарт гэж байдаг юм уу? Манай дээдчүүл их сайхан ярьдаг. Одоо энэ агаарын бохирдол, замын түгжрэлийг олон жил ярьсан боловч дээрдсэн зүйл нэг ч алга даа.
Дамдин 2024-01-29 66.181.177.215
Шадар сайд с.Амарсайхан маш муу ажиллаж байна Огцруулах хэрэгтэй
Үнэн 2024-01-29 202.21.126.82
Бас хотын дарга аа.
Нэргүй 2024-01-29 103.212.119.228
яг үнэн. үнэндээ бол оркууд улам бүр адгууслаг болоод бна шүү. Сошиалаас болоод сошиалаас болоод солиороод ороод байх шиг. Ялангуяа авгай хүүхнүүд үнэн хогийн болж бна даа!!! Ухаан мэдрэл, хүн чанар алга!!!! Хүнийг доромжлон гутааж, гүтгэж хохироож байж кайф авч, дур ханадаг өвчтэй юмнууд маш олон бна. Соёл ухамсар бүр огт алга боллоо!!!! Хүний мууг үзэхдээ санаа нь зовох бус харин ч бах нь ханадаг болж. тийм сүгнүүд илүү их зовлон амсдаг юм даа. хүний мууд дурлаж болдоггүй юм дээ. хорвоо хатуу
Нэргүй 2024-01-29 202.55.191.194
erxee yaridag uurgee martchixdag. xuuuliasaa davsan juramtai. tgd deeree ogt bieluuulexgui nadad xen xelex ve gd baixaar ard niiteeree namaig gexeer ter bj bgaa darga naraa xel gene. unen l yum chini . bugded ni jigd shaardlaga tavichixda boloosoi. torguuli xariutslaga ene ter chini ergeed ta bidnii ami nas eruul mend ed xurungu gj ogt oilgoxgui
Уншигч 2024-01-29 103.57.94.122
ганцхан зөрчил буюу уулзвар дээр зогсдог орк жолооч нарыг журамлачихад л нэг асуудал цэгцэрч эхэлнэ шүү дээ. энэ бол 1 алхам болно. гүйж харайдаггүй юм гэхэд 1, 1 алхамаар дүрэм журам хуулиа хэрэгжүүлдэг болмоор байна.
ҮЙЛИЙН ҮР 🍀🍀🍀 2024-01-29 202.126.89.125
ИРГЭД, ААН, КОМПАНИУД Өөрсдөө эхлээд Хууль, Стандартаа мөрддөг болмоор бнадаа…Өнгөрсөн 30-аад жилд УБ-д Цутгасан Цэмэнтэн Шугуйнууд бол Иргэн Нараа, Сараа, Батаа, ….ХХК-нудын л Бүтээл, Үйлийн Үр шүү дэээ
Нэргүй 2024-01-29 202.126.89.125
УБ Хотын зам дээр түгжрэх 600,000 гаран машниуд ч Иргэд өөрсдөө Худалдаж авсан , ТҮГЖРЭД бол ИРГЭД Өөрсдийнх нь ҮЙЛИЙН ҮР …