"The MongolZ" Шанхайд "eXTREMESLAND"-д түрүүлж, түүх бүтээлээ

"The MongolZ" Шанхайд "eXTREMESLAND"-д түрүүлж, түүх бүтээлээ

"The MongolZ" Шанхайд "eXTREMESLAND"-д түрүүлж, түүх бүтээлээ

Цахим спортын CS2 төрлийн "eXTREMESLAND" тэмцээн гурван өдөр Шанхай хотноо үргэлжилж, өнөөдөр/2024.01.28/ аваргаа тодрууллаа. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "The MongolZ" болон монгол тамирчдаар цөмөө бүрдүүлсэн Тайландын "NKT" тэргүүтэй Азийн шилдгүүд өрсөлдсөн. Ийнхүү найман багаас "The MongolZ" баг түрүүлж, 2016 оноос хойш болж буй "eXTREMESLAND"-ийн аваргыг авсан анхны монгол баг боллоо. Тэд финалд Хятадын "Lynn Vision"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожсон бол хагас шигшээд "Team NKT"-ийг, хэсэгтээ "ACME", "Tyloo" зэрэг багуудыг буулган авч, 25 мянган ам.долларын эздээр тодорчээ.

Тайландын "Team NKT" багийн хоёр Узбекистан тамирчин визний асуудлын улмаас Шанхайг зорьж чадаагүй бөгөөд тэднийг орлон "ATOX" багийн "dobu" болон "MiQ" гэсэн монгол тамирчид тоглож, хагас шигшээд шалгарав.

"The MongolZ"-ийн тухайд өчигдөр "IEM Chengdu 2024"-ийн Азийн сонгон шалгаруулалтын финалд "Tyloo"-д хожигдож, харамсалтай нь Чэндуд болох томоохон тэмцээний эрхээ алдсан билээ. Харин өнөөдөр шархаа нөхөж, энэ оны анхны түрүүгээ авлаа.

Тэднийг одоо Польш улсад болох "IEM Katowice 2024" тэмцээн хүлээж байна. Ирэх Лхагва гаригт эхлэх тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" Бразилын "FURIA"-ийн эсрэг хийнэ. Өнгөрсөн жил хоёр баг учраа тааран тоглоход "The MongolZ" ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ANALYST 2024-01-28 119.40.103.6

tuuh buteele gej shaahima temtseen ni b tier buyu dundjas barag doogur gesen uzuulelttei temtseen shde zailach iim post hiihese ich

Avatar

Нэргүй 2024-01-28 202.55.188.41

Мундаг шүү

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.179.52

zaluchuuddaa bayar hurgie,ta nar shuu alaad baigaarai

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.181.168

tirko umssun, uv ulamjlalaa martsan ohiduud

Avatar

Нэргүй 2024-01-28 103.57.94.41

Мэдрэлээ үзүүл! Атаархуу муу н**ш вэ!

Avatar

Иргэн 2024-01-28 66.181.191.64

Монгол залуустаа баяр хүргэе . Ухаантай , ухамсартай монгол залуус их болж цөөхүүлээ монголын нэрийг дэлхийд гаргаж байгаад маш их баярладаг даа

Avatar

Нэргүй 2024-01-28 202.9.40.210

Баяр хүргэе

Avatar

S 2024-01-28 66.181.177.41

S XN80955877

Avatar

Zochin 2024-01-28 103.212.119.137

Bayar burge mundag yuma mongol zaluus. 3 han say murtluu Heden zuun say huntei ulsiig hojij bgaad

Avatar

Нэргүй 2024-01-28 202.9.40.218

Дүү нартаа баяр хүргэж цаашдын тэмцээнд нь амжилт хүсье. Монгол хүний авьяас чадварыг дэлхийн тавьцанд гаргаж байгаа та нарыг нэг л өдөр төр засаг үнэлэх байхаа.

Avatar

Нэргүй 2024-01-28 213.87.146.79

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж