Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирж, Хацү башёд түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирж, Хацү башёд түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирж, Хацү башёд түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн сүүлийн өдөр өнөөдөр/2024.01.28/ тохиож, аварга тодорлоо. Өчигдөр өвдөг шороодсон озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давбал сэкивакэ Котоновака түрүүлэх учиртай байв. Гэтэл ёкозүна Тэрүнофүжи бэлтгэлжилт сайтай байгаагаа харуулж, Киришимаг давж, улмаар Котоновакатай нэмэлт барилдаан хийв. Нэмэлт барилдаанд ёкозүна илүүрхэж, энэ оны эхний башёд 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Котоновакад өвдөг шороодож, түрүүлэх боломжоо алдсан. Хэрэв тэрбээр давсан бол өнөөдөр Тэрүнофүжитэй аваргын төлөө барилдах байсан юм. Хацү башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх болзолтой байсан Киришима 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгалаа.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр озэки Хошорюү С.Бямбасүрэнг давж, аваргын өрсөлдөөнд амьд үлдсэн. Харин Хошорюү башёгийн сүүлийн өдөр бэртлийн улмаас барилдсангүй. Тэрбээр арван даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлэв.

Хацү башёд сэкивакэ Котоновака сайн барилдаж, Киришимагийн ёкозүна болох мөрөөдлийг хойшлуулаад зогсохгүй Тэрүнофүжитэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Өдгөө 26 настай Чиба мужаас гаралтай залуу 13 даваа, хоёр унаатай аман хүзүүдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-01-28 103.57.94.122

ах аваргын сургамж үзүүлж сайхан түрүүллээ, цагийг эзэлсэн их аваргуудын сүүлч шүү дээ, үүнээс хойш барин тавин аварга л төрөх биз. сайн байлаа,

Avatar

Нэргүй 2024-01-28 103.212.116.23

213.87.146..79 янхны газрыг монголын хууль хүчнийхэн илрүүлж чадахгүй л юм бхйхдаа.

Avatar

Нэргүй 2024-01-28 213.87.146.79

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Hmm 2024-01-28 139.5.217.142

Zaluu buhchuudeedee gai boloh bas ih uiliin ir deee

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.191.115

Терунофүжи түрүүллээ сайн байна 2 сард зодог тайлах болов уу хойшлуулах уу. Түрүүлж байхад яадаг бол…

Avatar

Нэргүй 2024-01-28 59.153.112.28

"өрсөлдөөнд амьд үлдсэн" гэж бичдэг нь юу вэ сэтгүүлчээ. ажлаа сайн хий.

Avatar

Нэргүй 2024-01-28 202.179.4.204

харин тиймээ үгээ зөв олж бичмээр юм шигээ

Avatar

Нэргүй 2024-01-28 202.9.40.218

Сумо бөх бол олон Монгол айлын амьдралыг мөнгө санхүүгийн хувьд шийдэж авч явж байна. Терунофүжи дахиад 1 түрүүлвэл 10 удаа цомыг гардаж авсан бөх болно. Макушита зиндаанд бас гайгүй Монгол залуучууд барилдаж байна. Тэд ирээдүйд дээд зиндаанд гарч ирээд мөн л бужигнуулах нь гарцаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж