Ахмадуудын нас шуудай гурилын ч үнэгүй  

Ахмадуудын нас шуудай гурилын ч үнэгүй  

Ахмадуудын нас шуудай гурилын ч үнэгүй  

Цагаан сарын баяр дөхөж, банкнаас тэтгэврээ зээлсэн ахмадууд дэлгүүр хоршоог дүүргэж байна. Яг энэ үед хүнсний үнийн өсөлтийг мэдэрсэн ахмадууд толгой сэгсрэн, тэтгэврийн дансны үлдэгдэлдээ эргэлзэж байгаа нь олонтаа. Тэр дундаа буузны гурилын өртөг ахмадуудыг хамгийн ихээр бухимдуулав. Хэдийгээр хүнсний үнэ тэтгэврээс нь давсан ч жилдээ ганц удаа үр хүүхдээ цуглуулдаг уламжлалт баяраа халаасаа хоослоод тэмдэглэх нь дамжиггүй.

Дээр нь өнгөрсөн Баасан гаригаас эхлэн төсвөөс 65-аас дээш настай ахмадуудад олгодог “Насны хишиг” дансанд нь ороод эхэлжээ. Энэ нь улсаас ахмадуудын насыг хүндлэн сул өгч буй мөнгө мэт. Гэвч хачир дээрээ ахмадуудыг шуудай гурилын үнэ ч хүрэхгүй мөнгөөр хулхиддаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

УИХ-аас 2017 онд баталсан Ахмад настны тухай хуульд 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан. “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар, Баяр наадмын өмнө олгох хуваарьтай.  “Насны хишиг” олголтын хэмжээний хувьд:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг олгох заалттай.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ 2018 оноос хойш бараг хоёр дахин өссөн болохыг  МЭК  судалгааны байгууллагаас хэд хоногийн өмнө гаргаж танилцуулсан. Зөвхөн гурилын үнэ 120 хувиар өссөн байна.

Уг тооцооллоор, монголчууд 2018 онд 25 кг-ын шуудайтай дээд гурилыг 34 мянган төгрөгөөр худалдан авч иддэг байсан бол өнөөдөр 75 мянган төгрөг зарцуулдаг болсон байна. Үүнийг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2022 оны нэгдүгээр сард 50 мянган төгрөг байсан 50 кг-н шуудайтай гурил өнөөдөр 120 мянган төгрөг болсон. Үнийн өсөлт иргэдийн халаасыг суйлж байна. Иргэд цагаан сараа яаж хийх вэ” гэж шүүмжилсэн юм.

Гурилын үнэ хурдацтай өссөн хугацаанд нэгэнт газар тариалан, гурилын үйлдвэрийнхэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хаана ч байхгүй хямд үнэтэй гурил хэрэглэж байгаа. Гурилын үнийг хүчээр барих боломжгүй” гэх алдарт хариултаа өгсөөр байгаа юм.  Ийнхүү түүнийг 2022 оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон даруйд 50-80 хувиар өссөн гурилын үнэ ажлын үзүүлэлтийг нь илтгэв.

Монголбанкны судалгаагаар,  хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 20-25 хувь нь үндсэндээ гурилын үнээс хамааралтай байгаа. Гурилын үнэ 2023 онд 25 хувийн өсөлттэй гарсан нь нийт инфляцын өсөлтийн бараг 20 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.178.247

сайд нь өөрөө гурилын үйлдвэртэй өргагүй шүү дээ

Avatar

Гэрэл 2024-01-29 59.153.114.190

гурилын үнэ яагаад тогтмол өсөөд байгааг Баттулга.Болорчулуун хоёроос ард түмэн асуух ёстой.гурилын үнэ өсгөхгүй гэж улсаас татаас авчихаад маргааш нь үнээ өсгөчихөө биз дээ.импортын гурилаа оруулж ирээд үндэсний шуналтай үйлдвэрлэгчдыг нам цохих хэрэгтэй.

Avatar

Тэтгэврийн өвгөн 2024-01-29 92.174.59.104

Гэхдээ бас чиг нэмэр болж л байгаа шүү. Тэтгэвэр нэмж, яваандаа амьдрал хүрэлцээтэй хэмжээнд хүргэх биз гэж найдаж байгаа. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар зөв л юм хийгээд байгаа даг.

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.182.196

ингэж завхарч байхаар өгөхгүй байсан нь дээр

Avatar

Нэргүй 2024-01-29 103.57.93.114

Орост 1 кг гурил Монгол мөнгөөр 700-900 төгрөг байна даа

Avatar

Нэргүй 2024-01-29 202.72.245.121

Буудай гурил бол дотооддоо үйлдвэрлэдэг, татавараас чөлөөлөгддөг хэрнээ ийм гэрлийн хурдаар өсөөд л байх юмуу. Энэ улсад амьдарчих арга байна уу хулгайч нараа. Хичээгээд ч амьдрах аргагүй боллоо. Гурил ингэж өсөхөөр юу болох болж байна аа

Avatar

зочин 2024-01-29 103.57.95.40

Баяр ёслолыг далимдуулж үнэ нэмдэг хувийн хэвшлийн уламжлалт шунал буруутан Засаг төр үнэ нэмэх бууруулах эрх мэдэлгүй Оросоос хямд гурил оруулаачээ

Avatar

Уншигч 2024-01-29 66.181.178.182

Ахмадууд сар бүрийн 1 нд тэтгэвэр авдаг нь л хангалттай төлсөн шимтгэлээ үхэн үхтэлээ авна олон жил тэтгэвэрээ авах юмсан хэдэн жил амьдрах юмсан гэж бодохоос авах албатай юм шиг их бага мөнгө гэж боддоггүй өгсөнийг нь Төрийн хишиг гээд баярлаад авдаг хөгшдийн тэтгэвэрээр амьдардаг залхуу хүүхдүүд өмнөөс нь элдэв юм бичдэгээ боливол таарна цэвэрлэгч байсан хүн даргатайгаа адил тэтгэвэр авахгүй нь ойлгомжтой

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.183.68

Чамлахаар дуугүй аваад амаа хамхиад хэвтэж бай илүү юм донгох хэрэггүй ээ
Ламаа

Avatar

Нэртэй 2024-01-29 139.5.218.187

чи тэнгэрээс бууж цэцэгнээс ургаа юу.

Avatar

Далхаа 2024-01-29 202.21.111.13

Болорчулуун н**ш гурлын үнийг барьж чадаагүй үнийг хэтэрхий нэмэгдүүлсний төлөө ошцрох ёстой.

Avatar

Яаяа гэх вэ дээ 2024-01-29 122.201.31.101

Одоо тэгээд яах юм бэ? Үнэхээо гурилын үнэгүй амьдарсан юм биш үү? Зүгээр тооцоод үз л дээ. Зүгээр л хэдхэн байгууллагад, амьдралынхаа туршид гэж үзье, 3-4 байгууллагад бүр насаараа ажиллаж. Сар бүр одоогийн ханшаар дунджаар 200,000 төг НДШ төлжээ, нийт 35 жил ажиллажээ. Тэгэхээр өнөөгийн ханшаар 84 сая төг цуглуулжээ. Одоо сарын 1,2 сая тэтгэвэр авлаа гэхэд сайндаа 70 сар буюу 6 жил авахаар НДШ өөрсдөө улсад өгсөн байна шүү дээ. Тэтгэвэр нэмээд байвал үнэндээ хойч үеэ шулаад байна гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.161.101

За больж үз, хүний өмнөөс амьдарч байгаа юу ямар? Монгол хүн мөрөөрөө амьдраад, намбатай тохьтойхон шиг өтлөж зүйл дуусвал л энэ цаг үеийн үлгэр жишээ нь тэр болох гээд байна.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.181.234

хүний өмнөөс амьдраагүй болохоор хүссэн үедээ хорвоог орхих эрхтэй л баймаар бган. сайн дураараа унтуулганд ороод явчих боломжийг нээж өгвөл олон хүн явчих юмсан гэж хүсч бгаадаа. хүссэнүүд нь л үлдэнэ биз.

Avatar

Нэртэй 2024-01-29 139.5.218.187

бодол сэтгэл чинь ийм хүн одоогийн хөгшчүүлээс дор амьдарна

Avatar

Нэргүй 2024-01-29 43.242.242.59

Хувийн хэвшлийнхэн гурилын үнийг нэмээд байна. Төр засаг барааны үнийг нэмэх эрхгүй бөгөөд бизнес эрхлэгчдэд нөлөөлж чадахгүй.Гурилын үйлдвэрийн эзэдтэй үнийн асуудлыг ярих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-29 139.5.217.46

ЛАЛРА ЧИНИ АРИЧАГУИ ААВ ЭЭЖ ТИМ БАИЖ БИДНИИГ БИТГИИ ДОРОМЖИЛ

Avatar

иргэн 2024-01-29 66.181.185.95

хэдийгээр Цагаан сар гэдэг баяр боловч сүүлийн үед Баяр гэхээсээ илүү Хөгшчүүлийн сэтгэлийг түгшээсэн, Дөрамттай, Баян ядуугийн ялгааг илт харагдуулсан Баяр гэхээсээ Гамшиг болж хувирсан Баяр болсон,

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.161.247

орос Хятадаас гурил татваргүй оруул.

Avatar

элбэг 2024-01-29 202.179.27.34

Уг нь гаднаас гурил оруулбал гурилын үнэ буурах боломжтой гэвч Хөдөө аж ахуйн сайд Болорчулуун өөрөө гурилын үйлдвэртэй учир хэзээ ч гурил гаднаас оруулахыг дэмжихгүй.

Avatar

зочин 2024-01-29 202.126.91.7

МАН төрд байгаа тулдаа л харин ахмад настан,тэтгэлэг тэтгэмж дэмжлэг авах шаардлагатай хүмүүс,ядуус,үүнийг зохих хэмжээгээр одоо хүртэж байна. Харин ардчилагч гэх луйварчид төрд гарвал.энэ нь бараг усдана биз. Тэд хувиа бодож,нийгмийн хөрөнгөөс идэж цуслахыг л боддог.Улс орны эдийн засгийг сүйрүүлж төрийн данс улайлгаж, өр зээлэнд унагаж ,иргэдийн амьдралыг хүндрүүлдэг. Үүнийг бид цөөнгүй удаа үзсэн.Сайхан амлаж,чихэр долоолгож байгаад сүйртэр нь хуурна.Цөөн баячуудын эрх ашгийг хамгаалагчид

Avatar

Зочин 2024-01-29 124.158.67.224

АН-ын удирдлагууд өөрсдөө хагартлаа баяжихыг л мэддэг байсан. Түүнийгээ ардчлалынхан мартсан бололтой. АН төр барьсан бол Монгол улс дампуурсан байгаа. Жишээ нь: Н.Алтанхуяг гэдэг худалч ямар ч үндэслэл тооцоо судалгаагүй, үр дүнгүй их хэмжээний зээл авч улсыг өрөнд оруулж хохироох ажлыг хийсэн. Өөрөө төлөхгүй болохоор улс дампуурах нь хамаагүй лдээ..Ийм л хүмүүс

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.180.113

Монгол төр ахмадуудаа хулхидаж бнаа ! 1944 онд төрсөн 2024 онд 80 насыг зооглож бгаа ахмадуудад 80 000 ₮ өгч бна, зүй нь 150 000-ыг өгөх ёстой шүү !
Монгол төр ийм хулхи зантай ш дээ !

Avatar

Ахмад настан 2024-01-29 124.158.68.51

Цагаан сарыг хийхээ больцгооёо ахмадуудаа! Ахмад настнуудтайгаа золгоно гэж өвчин аваачиж өгдөг мөн барьц авч ядууруулдаг ийм хогийн сэтгэхүйгээ хаяцгааяа. цагаан сар бол малчдын баяр соц нийгмийн үед цэдэнбал дарга минь малчин хүн л цагаан сарыг тэмдэглэнэ. хот суурингийнхан тэр дундаа төрийн албан хаагчдыг энэ баярыг тэмдэглэхийг хатуу хориглодог байсан. энэ шийдвэр маш зөв байсан шүү. Цэдэнбал дарга шиг удирдагч монголд ус агаар шиг хэрэгтэй байна даа.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.180.113

Монголыг Оросын КГБ-ийн агентаар удирдуулмаар байгаа м биз дээ !

Avatar

Зочин 2024-01-29 103.212.118.205

цагаан сар хий гэж албадаагүй шүү дээ. дандаа төр төр гэх

Avatar

зочин 2024-01-29 124.158.68.51

Цагаан сарыг шинийн 1, 2, 3-нд тэмдэглэнэ гэж төр хуульчилсан учраас төр энэ баярыг хий гэж албадаж байгаагийн нотолгоо юм.

Avatar

зочин 2024-01-29 124.158.68.51

Хөөрхий муу хэдэн ахмадууд төрийн хуулийн дагуу цагаан сарыг тэмдэглэх гэж үйлээ үзэж улныхан болдог юм байна лдаа.

Avatar

Ард түмэн 2024-01-29 202.126.88.153

Ахмадуудадаа хүндэтгэл үзүүлэх нэр ашиглаж Цагаан сар гэгч ард түмнийг туйлдуулдаг б**в, барьцны шахаа, доромжлолоо зогсоох шаардлагатай байна.

Avatar

Нэргүй 2024-01-29 66.181.191.115

насны хишиг гээд төсөвлөсөн мөнгийг энэ МАН заримд нь өгөхгүй заавал бүртгэнэ сонгуульд ашиглана. Ер нь төсөвлөсөн л бол бүгдэд нь өгөх хэрэгтэй тэтгэрийг бас 7 жилийг 5болгоход бүртгэл гээд хассан. Халамжийн дээрхи зөрүүн дээр МАН дарга нар ажиллаад сурчихсан гэж бодож байна. Хүүхдийн мөнгө ялгаагүй 10 хувьд дутуу гээд аавал нөөц сан бий болгон будиллуулдаг… хусдаг даа…

Avatar

Зочин 2024-01-29 103.212.118.205

хөнжлийнхөө хирээр хөлөө жий

Avatar

Нэргүй 2024-01-29 59.153.115.243

Aa yaya chi boovniihoo hereer tultal shaaj uzsen yum uu?

Avatar

Зочин 2024-01-29 103.212.118.205

заавал их б**в, идээ тавих ямар хэрэгтэй юм бэ, байгаагаараа байлдаа

Avatar

Ард түмэн 2024-01-29 124.158.68.51

Гадаадынхан Амьд байгааг нь үнэлж сар бүр тэтгэмж олгодог. 50000 – аар 10 б**в авч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос нэг л зүйл аминчлан гуйя. Цагаан сар хийлгэж ахмадуудаа ингэж тамлахаа л больчих. Хуулиар хаачих. тэгвэл олон хүн баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-01-29 122.201.31.101

Уучлаарай, яагаад гэвэл тэр гадаадынхан чинь ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сард дор хаяж 1000 долларыэ НШД-ийг санд өгдөг юм шүү дээ. Юу өгнө, тэрийгээ авна.

Avatar

Нэргүй 2024-01-29 103.57.94.122

чамлахаар чанга атга гэдэг үг бас байдаг.

Avatar

Нэргүй 2024-01-29 202.21.107.85

Үнэн шүү. Манайхан юм болгоныг халамж гуйлга, нэхэх аргаар болгох санаатай байдаг нэг муу зуршилд сурчихсан юм шиг санагдах юм. Манай орон чинь зах зээлийн Эдийн засагтай орон биздээ.

Avatar

зочин 2024-01-29 103.215.14.2

ихэнх өндөр настангууд ядуу тарчиг амьдарч байгаа шдээ 500-1000 төгрөгний тэтгэвэрээр яаж хангалуун сайхан амьдрах вэ Төрөөс хулгай луйвар хийхчдийн өндөр настангууд баян тансаг амьдардаг байх
МАН сонгууль дөхөхөөр ахмадуудад хог өгч хуурдагаа болимоор юмаа болиоорой

Avatar

ЗОЧИН 2024-01-29 60.41.246.196

ЦАГААН САРААР "НАСНЫ ХИШИГ" ГЭХ ЭНЭ "ДОМ" ХЭРЭГГҮЙ. ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД БАЙДАГ ШИГ "13 ДАХЬ /сарын/ ТЭТГЭВЭР" ОЛГОДОГ БОЛ. ЖН: 65-75 НАСНЫХАНД БҮТЭН ТЭТГЭВЭРИЙН 50%, 76-гаас ДЭЭШ НАСНЫХАНД 100% БУЮУ БҮТЭН ТЭТГЭВЭР ОЛГОХ ХУУЛЬ ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛ. ЭНЭ МӨНГИЙГ ТЭТГЭВЭРИЙН САНГААС/НДШ-ийн МӨНГӨӨР ТӨСВИЙН ЦООРХОЙ НӨХӨХГҮЙ БОЛ ХҮРНЭ/, ЭСВЭЛ 50%-ийг НЬ ТЭТЭГЭВЭРИЙН САНГААС, 50%-ийг НЬ ТӨСВӨӨС, ЭСВЭЛ 100% ТӨСВӨӨС ГАРГА/ЖИЛ БҮРИЙН ТӨСӨВТ СУУЛГАХ/. ИНГЭВЭЛ АХМАДУУДАД ЖИНХЭНЭ ДЭМ БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж