Ц.Элбэгдорж: Над руу дайрах тусам өөрсдийг нь хүмүүс зүхэж байна

Ц.Элбэгдорж: Над руу дайрах тусам өөрсдийг нь хүмүүс зүхэж байна

Ц.Элбэгдорж: Над руу дайрах тусам өөрсдийг нь хүмүүс зүхэж байна

БЗД-ийн нутаг дэвсгэрт хий ачиж явсан машин зам тээврийн осол гаргаснаас болж, газ дэлбэрэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд онц ноцтой хохирол учруулсан юм. Дэлбэрэлтээс үүссэн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван алба хаагч ёмкост цохиулан газар дээрээ нас барсан. Энэхүү осол, үүнээс үүдсэн хор хохирол хэнээс юунаас болов гэх асуулт иргэдийн дунд маргаан талцал дагуулсаар байна. Одоогоор ослын шалтгаан юунаас болсон, хэн буруутай, гал түймрийн хор хохирлын хэмжээг тооцсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байгаа.  Харин энэ осолд буруутай эрх баригчид хариуцлагаас мултрах зорилгоор хэн нэгнийг гүтгэн харлуулах ажиллагааг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар явуулах болсон. Тухайлбал,  МАН-аас  зохион байгуулалттайгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр хүндэд илтэд халдан, эзэнтэй, эзэнгүй троолл хаягуудаар дамжуулан хар пиар, гүжир гүтгэлэг явуулах болсонд тэрбээр хариу тайлбар өгчээ. Өөрөөр хэлбэл, хий ачсан машинтай мөргөлдөн, осол гаргасан “Ниссан патрол” маркийн машиныг жолоодож явсан, БХЯ-нд ажилладаг гэх Э.Мөнхнаранг түүний хүү, “Дашваанжил” компанийн захирал нь түүнтэй нэг анги гэх зэрэг ташаа мэдээллийг залруулж, энэ мэт гүжирдлэгт хариу барьжээ. Тэрбээр фээсбүүк хуудаснаа “Эдний гүтгэлэг дайралтад хязгаар байна уу! Ард түмний дургүйцлээс их айж дээ. Ослын хариуцлагыг сарниулах гэж "миний хүү, хүүхэд тэнд байсан", "захирал нь надтай нэг анги", "засаг руу хэдэн мянган цулам-тороол дайруулав" ч гэх шиг. Бүгд худал. Ерөнхийлөгчтэй холбож бас үзэв. Юу эсийг зохиов оо!

Би юм бичих бол өөрөө бичнэ, өөрөө хэлнэ. Надаар юм хэлүүлж бичүүлэх гээд загатнаад, хатгаад байна уу! Над руу дайрах тусам эднийг өөрсдийг нь хүмүүс улам зүхэж байна. Надад гүтгэлэг, дайралт наалдахаа больсон. Цаг хугацаа хэн нь хэн байсныг ялгаад өгнө. Миний нүүрномын найзуудыг хар. Их уулс шиг эрхэмсэг, гүтгэлэгт ганхсан шинжгүй, харин үнэн үгээ хэлсэн шигээ сууцгаана.

Энэ муу ёрыг засгийг шүүмжилж, жигшиж байгаа иргэдийн ард намайг байгаа гээд чичрээд байх юм. Би эрх чөлөөт, бие даасан, өөрийн үзэл бодолтой Монгол хүн бүрийн урд ч байгаа, ард нь ч байгаа. Монголын төлөө зүрхтэй, тархитай Монголчууд их багагүй энэ засагт дургүй байна. Үнэн сэтгэлээсээ эднийг үзэн ядаж байна. Нэг юмыг тодорхой хэлье. "Буруугаа өөрсдөөсөө хай"… гэсэн байна.

 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж