Тойм: Гэнэтийн дэлбэрэлт генералуудаас хариуцлага нэхэв

Тойм: Гэнэтийн дэлбэрэлт генералуудаас хариуцлага нэхэв

Тойм: Гэнэтийн дэлбэрэлт генералуудаас хариуцлага нэхэв

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХОТЫН ТӨВ ЗАМААР ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ДЭЛБЭРЧ, 4 ХҮН АМИА АЛДАВ 

Өнгөрсөн мягмар гаригийн шөнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ны 01:15 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай шүргэлцсэн. Улмаар ойр орчимд их хэмжээний газ алдаж,  30 орчим тээврийн хэрэгсэл дэлбэрч, тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван аврагч нас барсан харамсалтай осол болсон юм. Мөн замын хажуугийн 60 айлын орон сууц галд өртөж, оршин суугчдыг шуурхай нүүлгэн шилжүүлсэн юм. Одоогоор галд өртсөн орон байрны иргэдийг зочид буудалд байрлуулж байгаа.  Энэ мэтээр гамшигт ослын хор уршгийг өнөөг хэр нь бүрэн тогтоогоогүй байна. Дэлбэрэлтийн улмаас биедээ 80-90 түлэгдэлт авсан 3 иргэн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд дахин нэг иргэн нас барав. Осол гарсан өдрийн шуурхай мэдээллийг эндээс унших боломжтой.

УЙ ГАШУУД АВТСАН АР ГЭР БОЛОН ХОХИРОГЧИД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ  

Болсон осолтой холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон “Дашваанжил” ХХК-ийн удирдлагууд эмгэнэл илэрхийлээд буй. Гэсэн ч олон нийт Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудаас аврагчдыг ослын газарт ажиллахад амь насыг нь хамгаалж чадаагүйд хариуцлага нэхсээр байна. Тухайлбал, аврагчдыг аюултай орчинд ажиллахад шаардлагатай техник, хэрэгслээ хангаагүй, заавар зөвлөмж дутуу өгсөн гэдэг шүүмжлэл өрнөж байна. Үүнээс гадна дэлбэрэлтэд өртсөн 60 айлын орон сууцыг галт өртдөг материалаар барьсан, тэсрэх эрсдэлтэй бодис тээвэрлэх стандарт мөрдсөн эсэх зэргийг тогтоохыг мэргэжлийн байгууллагуудаас шаардах болсон. Эдгээрт өнөөг хэр нь бүрэн дүүрэн тайлбар өгөх албан тушаалтан байхгүй байгаа бөгөөд Засгийн газраас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирогчдод улсын нөөц сангаас дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Харин  уй гашууд автсан ар гэр болон хохирогчид хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэнэтийн аюул зовлонд хүлээцтэй хандана гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, дэлбэрэлтэд өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид "Нэг талаасаа амьд гарсандаа баярлаж байгаа ч галд шатсан барилгын дүгнэлт хэрхэн гарахыг хүлээж байгаа" гэв. Энэ талаарх мэдээллийг эндээс унших боломжтой.

СЭТГҮҮЛЧИЙГ 3 ДАХЬ САРДАА ХОРЬЖ БАЙНА 

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаж буйгаа мэдээлэв. Түүнийг хорих хугацаанд хоёрдугаар сарын 4-ны өдөр дуусах байсан. Тэгвэл прокуророос хорих хугацааг хугацааг саналаа энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байна. Шүүхээс саналыг хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Энэ талаар шүүгч А.Мөнхсайханы бичсэн тоймыг хүргэж байна. Шүүхийн Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэж үзжээ. Ийнхүү сэтгүүлч Н.Өнөрцэцэг гурав дахь сардаа буюу 90 хоног тасралтгүй хоригдох нөхцөл байдал үүсэж байгаа юм. Энэ талаар шүүхийн шийдвэрийн тоймыг эндээс унших боломжтой. Энэ үйл явдалтай холбогдуулан хүний төлөөх төрийн бус байгууллагууд болон сэтгүүлчдийн зүгээс Н.Өнөрцэцэгийг гадуур шалгахыг шаардсаар байна.
 ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТЕХНОЛОГИ АЛДАГДСАН 

Сайжруулсан гэх шахмал түлшний орц, найрлагын талаар үйлвэрлэлийн технологи алдагдсан. Нийслэлийн агаарын бохирдол буурахгүй байгаа, олон хүн угаарын хийн хордлогоор нас барах болсон шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах болсон мэргэлжилтэн бол Л.Ганзориг. Барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал тэрбээр энэ долоо хоногт мэдээлэл хийхдээ, "Tехнологийн бус түлшнийх нь зузаан маш их байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаад байна. Их хэмжээний нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй угаарын хий нь дотроо уугиад байгаа юм" хэмээн тайлбарласныг эндээс шунших боломжтой.

ГОЛЫН ГОЛДИРОЛ ӨӨРЧЛӨН БАРЬСАН “S’OUTLET” ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХЫН БАРИЛГЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ 

Сэлбэ гол дагуу байрлах “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж эхэллээ. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж байгаа. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-28 192.82.66.30

ОБЕГ-т дорвитой өөрчлөлт хийхгүй бол ч иргэд байнга л хохирсоор л байна иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэх нь ховор НҮБ ын болон ОУБ-ын төсөл хөтөлбөрийн мөнгөөр яг юу хийдэг вэ????

Avatar

Нэргүй 2024-01-28 202.21.115.22

Тагнуулд байсан Түвшинсайханы Баярхүүг Онцгой байдлын нарийн бичгээр томиочихоор ажил яаж юм.

Avatar

Нэргүй 2024-01-28 47.248.230.15

энэ олон Генералуудынхаа тоог цөөрүүлбэл яасан юм бэ! Мояачуудаа

Avatar

Зочин 2024-01-28 66.181.182.25

АН хэзээ шударга ариун болоов чонууд. Засагт байсан бол ослыг далимдуулж олон нугалж иднэ. Харижцлага яривал хуцаа л гэнэ. Ардчиллыг уландаа гишгэсэн зэрлэг дээрэмчид зул барьж жүжиглэж байна гэв үү.

Avatar

Амарсайхан огцоруулах хэрэгтэй. 2024-01-28 202.126.89.13

ОБЕГ-ыг хариуцаж ажилладаг шадар сайд Амарсайханг зайлшгүй огцоруулах шаардлагатай. Хариуцсан салбарт нь монголд өмнө нь гарч байгаагүй том осол гарахад бэлэн байдлын зэрэг 00 байсан. Түүнчлэн Амарсайхан хотын дарга байхдаа асар их мөнгө идсэн луйварчин н**ш шүү.

Avatar

Нэргүй 2024-01-28 103.41.93.81

Хүзүүгүй Ээбээгийн идсэн олон тэрбумаас нь нөхөн төлбөр гаргуулаарай. Патрол жийпний жолооч Элбэгдоржийн Мөнхнаранг хэргийн гол буруутан учраас сайн шалгаарай. Том тэрэгний жолооч аюултай ачаатай тул аваарын гэрлээ асаагаад хурдан яв гэж анхааруулж сигналдсан ч нөгөөх нь гөжүүдлээд, шаралхаад зогссон гэсэн. Хөлдүү гараас болж олон хүн хохирлоо. Согтуу явсан байх өө тэр.

Avatar

Нэргүй 2024-01-28 139.5.216.251

Газар хөдлөлт, байгалийн түймэр, үер г.м. давагдашгүй хүчний шинжтэй гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас хохирсон бол төр засаг харж үзэж болох боловч уул нь бол даатгал хариуцах ёстой. Харин тодорхой хүний буюу байгууллагын санаатай болон болгоомжгүй үйлдлийн уршгаар учирсан хохирлыг татвар төлөгчид хариуцахгүй.

Avatar

Нэргүй 2024-01-28 213.87.146.79

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Хулхи 2024-01-28 103.57.93.236

Хулхи хурандаагийн хулхи генералууд а**а а**а.

Avatar

Х 2024-01-28 66.181.188.49

хот төлөвлөлтийн байдал наалдсан о.сууцнуудад гал алдвал ноцтой вм болнопоо

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.180.113

Шивэхдээ бүтэн бүтнээр нь үг хаяж алгасаж туугаад, тэр чигт нь сайтруугаа оруулчихдаг юм бна ш дээ, тэгээ л ямар ч учир утгагүй…. Жишээ нь, "ойр орчимд их хэмжээ ний…?… алдаж", "тээврийн хэрэгсэл дэлбэрч,….?….газар үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван аврагч" г.м. Сэтгүүлчийн ажил хийхийн тул эхлээд "бичиг үсэгт тайлагдах" хэрэгтэй ш дээ !

Avatar

Нэргүй 2024-01-28 202.55.188.122

MANiinhand hvn vheh hamaagvi l dee

Avatar

Нэргүй 2024-01-28 202.126.90.51

Eebiigiin website hogiin yumaa, unshihaa boliloo

Avatar

Иргэг 2024-01-28 66.181.176.34

Монгол улс 100000 хүнд ногдох Дарга, Генералаараа дэлхийд номер 1 орох байхаа.

Avatar

Иргэн 2024-01-28 66.181.176.34

Ганц сум үйлдвэрлэдэггүй байж олон Генералаар яахаа дээ.Тэрний оронд урьдчилан сэргийлэх,орон зайн стандартыг олон нийтэд өдөр бүр ойлгуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.191.53

Хэдэн гал камандттай билээ манай улс харин хэтэрхий олон галын генералуудтай юм бэ хошин шогоо болиочээ

Avatar

Нэргүй 2024-01-28 202.9.40.92

Бүх муу муухай болгоныг төр засаг руу чиглүүлж түүгээр далимдуулж улс төрийн ашиг хонжоо хайгчид арай л хэтэрч байна. тэдэнд ичих булчирхай байна уу.

Avatar

Нэргүй 2024-01-28 66.181.185.100

Nam dagaj daldgasan piz da nar iin husel shunal

Avatar

Нэргүй 2024-01-28 84.68.120.1

Muu muuhai tortei bgaa ni unen.

Avatar

зочин 2024-01-28 139.5.219.66

Улаанбаатарт олон хүн нэг дор чихэлдэж амьдарсны гай олон янзаар илэрч гарнаа гарна. Одоо энэ олон ШТС байна. Үерийн аюул бол байж л байна. 64 оны үер давтагдахад мөн олон хүн үхнэ дээ. Далан хийсэн л гээд байна. Тэр юу ч биш.

Avatar

зочин 2024-01-28 64.119.30.210

66 оны үер гэж

Avatar

Зочин 2024-01-28 66.181.186.244

Төрийн, хариуцлагатай ажлыг хэн дуртай хийгээд байдаг зүйл биш ээ гэдгийг олон иргэдийн амь нас, эд хөрөнгө, стресс сануулсаар л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж