"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ХОТЫН ТӨВ ЗАМААР ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ДЭЛБЭРЧ, 4 ХҮН АМИА АЛДАВ
Өнгөрсөн мягмар гаригийн шөнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ны 01:15 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай шүргэлцсэн. Улмаар ойр орчимд их хэмжээний газ алдаж, 30 орчим тээврийн хэрэгсэл дэлбэрч, тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван аврагч нас барсан харамсалтай осол болсон юм. Мөн замын хажуугийн 60 айлын орон сууц галд өртөж, оршин суугчдыг шуурхай нүүлгэн шилжүүлсэн юм. Одоогоор галд өртсөн орон байрны иргэдийг зочид буудалд байрлуулж байгаа. Энэ мэтээр гамшигт ослын хор уршгийг өнөөг хэр нь бүрэн тогтоогоогүй байна. Дэлбэрэлтийн улмаас биедээ 80-90 түлэгдэлт авсан 3 иргэн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд дахин нэг иргэн нас барав. Осол гарсан өдрийн шуурхай мэдээллийг эндээс унших боломжтой.
УЙ ГАШУУД АВТСАН АР ГЭР БОЛОН ХОХИРОГЧИД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Болсон осолтой холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон “Дашваанжил” ХХК-ийн удирдлагууд эмгэнэл илэрхийлээд буй. Гэсэн ч олон нийт Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудаас аврагчдыг ослын газарт ажиллахад амь насыг нь хамгаалж чадаагүйд хариуцлага нэхсээр байна. Тухайлбал, аврагчдыг аюултай орчинд ажиллахад шаардлагатай техник, хэрэгслээ хангаагүй, заавар зөвлөмж дутуу өгсөн гэдэг шүүмжлэл өрнөж байна. Үүнээс гадна дэлбэрэлтэд өртсөн 60 айлын орон сууцыг галт өртдөг материалаар барьсан, тэсрэх эрсдэлтэй бодис тээвэрлэх стандарт мөрдсөн эсэх зэргийг тогтоохыг мэргэжлийн байгууллагуудаас шаардах болсон. Эдгээрт өнөөг хэр нь бүрэн дүүрэн тайлбар өгөх албан тушаалтан байхгүй байгаа бөгөөд Засгийн газраас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирогчдод улсын нөөц сангаас дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Харин уй гашууд автсан ар гэр болон хохирогчид хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэнэтийн аюул зовлонд хүлээцтэй хандана гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, дэлбэрэлтэд өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид "Нэг талаасаа амьд гарсандаа баярлаж байгаа ч галд шатсан барилгын дүгнэлт хэрхэн гарахыг хүлээж байгаа" гэв. Энэ талаарх мэдээллийг эндээс унших боломжтой.
СЭТГҮҮЛЧИЙГ 3 ДАХЬ САРДАА ХОРЬЖ БАЙНА

Сайжруулсан гэх шахмал түлшний орц, найрлагын талаар үйлвэрлэлийн технологи алдагдсан. Нийслэлийн агаарын бохирдол буурахгүй байгаа, олон хүн угаарын хийн хордлогоор нас барах болсон шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах болсон мэргэлжилтэн бол Л.Ганзориг. Барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал тэрбээр энэ долоо хоногт мэдээлэл хийхдээ, "Tехнологийн бус түлшнийх нь зузаан маш их байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаад байна. Их хэмжээний нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй угаарын хий нь дотроо уугиад байгаа юм" хэмээн тайлбарласныг эндээс шунших боломжтой.
ГОЛЫН ГОЛДИРОЛ ӨӨРЧЛӨН БАРЬСАН “S’OUTLET” ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХЫН БАРИЛГЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Сэлбэ гол дагуу байрлах “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж эхэллээ. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж байгаа. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.
Холбоотой мэдээ