Пендарвис Уиллиамсыг Монголын шигшээ багт "урвуулъя"

Пендарвис Уиллиамсыг Монголын шигшээ багт "урвуулъя"

Пендарвис Уиллиамсыг Монголын шигшээ багт "урвуулъя"

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлыг амжилтаараа тэргүүлж буй хоёр багийн тулаан өчигдөр/2024.01.26/ "UG" аренад боллоо. Хожсон баг нь лигийг амжилтаараа тэргүүлж , улирлаа өндөрлүүлэхээс гадна "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагнал хэнд очих вэ гэдгийг тодорхойлох чухал тоглолт өрнөв.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 74 – 67 БИШРЭЛТ МЕТАЛЛ

Силла, Блэнд гэх хоёр легионерийг багтаа нэгтгэснээсээ хойш ялагдал гээчийг үзээгүй явсан өнгөрсөн улирлын аман хүзүү, энэ жилийн түрүү магнайд ойрхон гэгдэж буй Металлын эсрэг аваргууд учраа таарлаа. Пендарвис Уиллиамс бэртэж, нэг хэсэг уналтад орсон Уурхайчид сүүлийн үед аваргын формоо эргэн олж, плей-оффд хүчтэй орох төлөвтэй байна. Өчигдөр ч түүнийгээ харуулав.

Хүч тэнцүү хоёр багийн тулаан хамгаалалт зонхилсон, оноо багатай боллоо. Эхний үед Уурхайчидаас Э.Мөнхбаяр тун сайн тоглолтыг үзүүлж, баг нь ч тэргүүллийг авсан. Мөн багтайгаа дахин нэгдсэн Кендарриус Хэмилтон эхний үед муугүй тоглож, Пендарвисын арыг даав. Хоёрдугаар үед Металлаас А.Энхбаясгалан, Силла, Блэнд тэргүүтэй тоглогчид багийнхаа оноог залгуулж, онооны зөрүүг ойрхон хадгалж чадсан. Улмаар гуравдугаар үед Д.Дэлгэрням, Т.Ууганбаяр, Г.Цэлмэг зэрэг бусад тамирчид нь довтолгооны санаачлагыг гартаа аван баг нь онооны давуутай болсон.

Харамсалтай нь, "MVP"-ийн өрсөлдөөнийг тэргүүлж явсан Б.Сүхбатын тоглолт, оноо авалт харагдсангүй. Ерөнхийдөө сүүлийн үеийн тааруу тоглолтууд нь Б.Сүхбатыг "MVP"-ийн өрсөлдөөнөөс албан ёсоор гаргачих шиг боллоо.

Дөрөвдүгээр үед Металлын довтолгоо улам чамбайрч, онооны зөрүүг ес болтол холдуулсан. Энэ үед Уурхайчидын дасгалжуулагч Василлис Фрагкиас багийнхаа гол найруулагч, холбон тоглогч Г.Ган-Эрдэнийг сэлгээнд суулган Пендарвис Уиллиамст бөмбөгийг атгуулсан нь цагаа олсон шийдвэр байж, онооны зөрүүг богино хугацаанд арилгасан. Мөн туршлагатай Н.Золжаргал, Э.Дорж-Арилд нарын хичээл зүтгэлийг дурдах нь зүйтэй.

Тоглолтын тооны харьцаа 59-56 байх дөрөвдүгээр үеийн сүүлийн мөчид Пендарвис Уиллиамс алсын зайн шидэлтээ амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү нэмэлт цаг гарч, Металл эхний оноог авсан ч үлдсэн хугацаанд нь Пендарвис Уиллиамс ээлжит нэгэн шоугаа толилуулав. Түүнийг Металлын шилдэг хамгаалагчид болох А.Энхбаясгалан, Б.Сүхбат, Блэнд нар ээлжлэн хамгаалсан ч дийлсэнгүй. Пенни нэмэлт цагт О.Энхбаатар, Э.Мөнхбаяр нарын багахан тусламжтайгаар Металлыг хожиж, өөрийгөө дахин гайхууллаа. Тэрбээр нийт 25 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлжээ.

О.Энхбаатар 20 оноо, 16 удаа самбараас бөмбөг авч, багтаа тус хүргэв. Ингэснээр энэ улирлын "MVP"-ээр О.Энхбаатар болон "Apes"-ийн М.Өлзий-Орших хоёрын нэг нь л тодрох төлөвтэй харагдана. Харин легионер "MVP"-ээр Пендарвис дахин тодрох нь лавтай.

Пендарвис Уиллиамс Монголд тоглосон хамгийн шилдэг легионеруудын тэргүүнд эгнээнд бичигдэнэ гэдэгтэй маргах хүн ховор биз. Энэ улирал дахин аварга авбал Крис Жонес, Рэмбо, Жайлес, Энтонио Жонес, Блэйр, Хэммондс нарын урд бичигдэж, хамгийн шилдэг нь гэж дуудуулах эрхтэй гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна.

Тээр жил Танан Гарьдын Вудс Монголын иргэншилтэй болно гэх шуум гарсан ч удалгүй нам жим болсон. Одоо Азийн сагсан бөмбөгийн шигшээ багуудыг харвал бүгд л легионер тамирчидтай. Филиппин, Япон, Солонгос, Хятад, Йордан тэргүүтэй шигшээ багууд дутуугаа легионераар л нөхөж байна. Үүний адил Монголын шигшээ ч гэсэн Пендарвис Уиллиамс шиг легионероор хүч нэмбэл Азидаа хүчтэй өрсөлдөгч байхаар харагдана. Өнгөрсөн жил Монголын шигшээг Тайландын Лиш, Гуамын Росс гэсэн хоёр легионер л хожчихсон. Тэднийг хамгаалах, эсрэг оноо авах легионер алсдаа бидэнд хэрэгтэй.

Сачий хүрвэл Пендарвис Уиллиамсыг 2026 он хүртэл Монголынхоо шигшээ багийн нэр дээрээс тоглуулах юм сан гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 202.126.88.123

Гэнэн юм бичих юмаа өөрөө зөвшөөрлөөч манайд тоглох яаиарч боломжгүй тоглохоор бол өчнөөн олон дүрэмтэй сүүлийн 5 жил амьдарсан байх ёстой гээл эхэлнэ

Avatar

Нэргүй 2024-01-27 59.153.112.46

яг тийм шүү

Avatar

Нэргүй 2024-01-27 202.21.107.30

Ooroo zovshooroh uu gedeg ni ehnii asuudal. Mongoliin irgenshil husvel manai ulsaas tatgalzaad bh um bhgui bh.

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Zochin 2024-01-27 202.126.90.55

Belenchleh setgelgee gej uuniig heleh baih da.

Avatar

Zochin 2024-01-27 202.126.90.55

Mongolchuud uursduu sagsnii tuuhee buteeh yostoi. Harin ene legioneraas surah yum ih baigaa.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.100

Хоцрогдсон тэнэг дэлхийн хандлагаас зөрөөд хаачих гээд бгаан

Avatar

F$CK NERGUI 2024-01-27 66.181.180.152

Neg uye bodvol Mongolchuud mungutoi bolson, materiallag baaztai bolson, undur toglogchidtoi bolson. Odoo tsagt Sagsan bumbugiin medleg bolovsrol delhiid havtgai bolson. Odoo geriin daalgavaraa hiih l udlsen Nergui P$$$A mine!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж