Автомат удирдлагатай тээврээр нүүрс экспортолж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.27-нд нийтлэгдсэн

Автомат удирдлагатай тээврээр нүүрс экспортолж байна

Автомат удирдлагатай тээврээр нүүрс экспортолж байна
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.  Тус терминалын зам, талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 орчим нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж байгуулан 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулав.  Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам боллоо. Мөн Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэн терминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна. Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байгаа талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж