Хасагдсан азаргын шагналыг өгөхөөр болжээ

Хасагдсан азаргын шагналыг өгөхөөр болжээ

Хасагдсан азаргын шагналыг өгөхөөр болжээ

Завхан аймгийн нэгэн сумын 100 ийн  100 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга аман хүзүү буюу 2 дугаар байранд уралдаж орж ирсэн ч сумын хурдан морины комисс нэхэмжлэгчийн хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзжээ.

Шүүхээс аймгийн мал эмнэлэг, үржлийн албаны холбогдох мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж, хар азарганы сэрвээний өндрийг зориулалтын багаж төхөөрөмжөөр 2 удаа хэмжүүлэхэд хар азарганы сэрвээний өндөр 140 см хүрэхгүй, 138,9-139,6 см байгаа болох нь тогтоогдсон байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд Азарга, соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байхаар, сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байхаар тус тус заасан байна.

Гэтэл Х сумын хурдан морины комисс уралдах морьдын сэрвээний өндрийг гар палкметрээр хэмжиж, нэхэмжлэгчийн уралдуулсан азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хар азаргыг аман хүзүүнд орсон шийдвэр гаргаж, бай шагналыг олгохыг сумын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл,  2-р байрны бай шагнал болох мотоциклийн үнэ болох 3,000,000 төгрөг, бэлэн мөнгө 1000000 төгрөгийн шагнал нийт 4000000 төгрөгийг гаргуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 202.21.107.91

Хүй нэгдлийн үеийн нм сум харвах, морь уралдуулах мэтийн хачин юмнуудаа болих хэрэгтэй. Хөгжиж чадахгүй байж үхсэн баасныхаа баяр наадам хийдэг байна аа.

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж