Галд өртсөн хохирлыг яаралтай барагдуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2024.01.27-нд нийтлэгдсэн

Галд өртсөн хохирлыг яаралтай барагдуулахыг хүсэв

Галд өртсөн хохирлыг яаралтай барагдуулахыг хүсэв

Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, 60 айлын орон сууц шатсан учраас өчигдөр нүүсэн оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байрны оршин суугчдыг нүүлгэж, түр хугацаанд зочид буудалд байршуулж, төрөөс зардлыг нь төлж байгаа юм. Засгийн газрын шатсан орон сууцыг яаралтай засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд цагаан сараас өмнө амжиж дуусгахаар төлөвлөжээ.

Оршин суугчдын төлөөлөл галыг унтраах гэж байгаад амиа алдсан гал сөнөөгчдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, хүн хэцүү цагт шуурхай ажилласан онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархснаа илэрхийлэв. Тэд дүүргийн удирдлагууд шуурхай ажилласан талаар оршин суугчид талархал илэрхийлэв.

Нэг талаасаа баярлаж байгаа ч галын дүгнэлт, шатсан барилгын дүгнэлт хэрхэн гарахыг хүлээж буйгаа хэллээ. Цаашид тухайн орон сууцыг ашиглаж болох эсэх нь эргэлзээ төрүүлж буйг тэд онцолсон юм. Дээр нь гал гарсан үед унтраах галын шланк ажилладаггүй зэрэг нь гэнэтийн осол аваарын үед илүү их хохирол амсдаг гэдгийг анхааруулж байна. Хэрэвзээ орон сууцны гал унтраах шахуурга ажиллаж байсан бол бага хохиролтойгоор галыг унтраах боломжтой байсан талаар оршин суугчид хэллээ.

Хохирлыг барагдуулах мөрдөн байцаалтын ажил уялдаа холбоо тааруу байгаад холбогдох албан тушаалтнууд анхаарлаа хандуулахыг тэд хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж