Монголоо бодох уу, сонгуулиа тооцох уу?

Хуучирсан мэдээ: 2024.01.27-нд нийтлэгдсэн

Монголоо бодох уу, сонгуулиа тооцох уу?

Монголоо бодох уу, сонгуулиа тооцох уу?

Нарийн царигтай төмөр зам тавьбал танк орж ирэх тухай тархи угааж байгаад МАН-аар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын нарийн царигийг өргөн цариг болгуулж дөнгөсөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ээлжит суртал ухуулга сошиал ертөнцөд ихээхэн үр дүнтэй явна. Тэр нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын иргэдэд 100 жилээр газар өмчлүүлэх боломж бий болж, Монгол хүн монгол нутгаа харийнханд алдана гэх шуугиан юм. Хэдийгээр хуулийн төслийн автор болсон Ч.Хүрэлбаатар гадны хөрөнгө оруулалтыг татах том боломж бүрдэх талаар тайлбарлаж буй ч төдийлөн хүнд хүрсэнгүй.

Монголын төлөө, улсаа хөгжүүлэхийг хүссэн хүн энэ хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж УИХ-ын даргаас эхлээд ухуулж буй олон нийтэд төдийлөн таалагдсангүй. Энэ хуулийн төслийг батлах аваас гадны хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, Монгол үсрэнгүй хөгжилд хүрнэ гэж эрх баригчид сэнхрүүлж буй бол Х.Баттулгын талынхан хятдад газар нутгаа алдана гэж тайлбарлаж байна.

Аливааг бодит мэдээлэл, судалгаа, фактад суурилж шийдэл хайхаас илүүтэй сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг монголчууд хоёр тал болон хуулийн төслийг батлах эсэх талаар мэтгэж буй энэ цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж энэ асуудлыг шийднэ гэж байсан эрх баригчид байдлыг харзанасан байр суурьтай байна.

Ирэх долоо хоногт ээжилт бус чуулганы хуралдуулах тухай улс төрийн хүрээнийхэнд яриа дэгдээд байсан ч  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл албан ёсоор хуралдааны товоо зарлаагүй байна.

Сонгууль дөхсөн энэ үед нэр хүнд муутай байгаа эрх баригчдад сонгогчдын санал хамгаас чухал байна. Тиймээс сонгогчдын саналыг эргүүлж мэдэх энэхүү хуулийн төсөл Монголд ус, агаар мэт хэрэгтэй байсан ч дахин санал авахаа тооцоод хойшлуулж магадгүй болжээ.

Дээр ээлжит бус чуулганаар "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг талаар асуудлыг хэлэлцэнэ гэж мэдээлж байсан юм.

Сайн эсвэл муу байхаас үл хамаараад эдийн засагт том нөлөө үзүүлэх нь зайлшгүй дээрх хоёр асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал асуудал хэдий ч Монголыг бодох уу, ээлжит сонгуулиар эрх мэдлээ хадгалж үлдэх үү гэсэн сонголтыг хийхэд хүргэжээ.

Нам нэгт үү, улс нэгт үү гэдгийг хүлээх л үлдлээ.

Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж