Мал, тариан талбайг зааглах нэрийдлээр тэрбумтан Л.Чинбатын тариан талбайд төсвөөс хашаа барьж өгөх тухай Ерөнхий сайдад танилцуулж байсан сайд малчид, тариаланчид зүдэрсэн цагт тавлаж байгаа юм шиг шагналаа тараажээ. УИХ-ын гишүүд шагналыг нь өвөртлөн тойрог руугаа гарсан сурагтай. Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хамгийн сайн хийдэг ажлын нэг болох улсын аварга малчин, тариаланч шаргаруулдаг ажлаа өвөлжилт хүндэрч, цасан бүрхүүл тогтож, өвс, тэжээлийн хомсдолд ороод буй энэ үетэй давхруулан шалгаруулжээ. Мал, тариалангийн салбар хувьд шилжээд 30 жил болсон ч БНМАУ-ын сүлдтэй улсын аварга малчин гэх тэмдгээ өнөө хэр нь үйлдвэрлэсээр байна. Хувийн өмчөө өсгөн, үржүүлсний төлөө татвар төлөгчдийн мөнгөөр хэнд ч хэрэггүй энэхүү шагналыг олгосоор байгаа нь иргэлийн бухимдлыг төрүүлж байна. Ингэхдээ 50-100 хувь хүн, төдий тооны компаниудыг шалгаруулдаг бөгөөд энэ жил сонгуулийн жил учраас өмнөх жилүүдээс ч олныг тараасан бололтой.
Татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий шагналд зарцуулж, дээр нь татвар нэмэх тухай ярьж буй сайд, дарга нарын зохисгүй үйлдэл сонгуулийн жилд бүр цагаандаа гардагийн нэгэн жишээ энэ болов. Малчид малаа зуданд алдаж, тариаланчид түлшний хомсдлоос бол ургацаа алдахад хүрэхэд дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байж ийм шагнал гардуулдаг нь иргэдийн бухимдлыг л төрүүлэхээс хэтрэхгүй байна.
Ингэж төмөр тараахын оронд аль болох гай болохгүй байвал сайн сан.
Холбоотой мэдээ