Цагаан зээр, гөрөөс нийслэлд орж иржээ

Цагаан зээр, гөрөөс нийслэлд орж иржээ

Цагаан зээр, гөрөөс нийслэлд орж иржээ

Өвөлжилт хүндэрч, цасан бүртхүүл тогтон, идэш тэжээлгүй болсон амьтан суурьшлын бүс рүү орж ирэх болжээ. Халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Амралтын өдрүүдэд иргэд агаар, салхинд хүүхдүүдээ дагуулан утаанаас зайдуу гарч буй иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа аж.

Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Сайн анчин 2024-01-27 59.153.112.66

Ямар сайхан мэдээлэл вэ. Идэх хоол дөхүүлж өгсөн байгал дэлхийдээ баярлалаа. Сэтгүүлчээ хаагуур хаагуур байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.43

Тэжээл тавих сэтгэлтэй хмс бгаасай.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.169

Test

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж