Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор шийдэв

Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор шийдэв

Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор шийдэв
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ны өдөр дуусах байсан ч прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байна. Шүүхээс саналыг хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Энэ талаар шүүгч А.Мөнхсайханы бичсэн тоймыг хүргэж байна.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.
Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 115.70.254.184

Бидэнд зөв шударга, мэдээллийг тэнцвэртэй хүргэдэг, наад захын ёс суртахуунтай сэтгүүл зүй ус агаар мэт хэрэгтэй, өнөрөө бол энэ бүгдийн яг эсрэг нь байсан шүү! Ядуу зүдүү нийгмийн сэтгэл зүйгээр гарамгай сайн тоглож сошиалаар олон хүнийг шууд ялтан болгон цоллож, сэтгүүлч биш шүүгч мэт аяглаж хүний зовлонгоор тоглож явсан хүнднн

Avatar

Нэргүй 2024-01-27 202.21.108.83

Харах царайны суурь хүмүүжил байхгүй, задгай өсчихсөн хүүхэн. 10 жилдээ жалига жалига гээл үеиын охидуудтайгаа хэрэлдсэн аманцар охидууд байдагдаа. Хичээл хийж мэддэггүй тэгэс гээд аргалаад л байж бдг. Яг тийм хүүхэн. Ном унших хэрэгтэй, хэл ус сурах хэрэгтэй, өөрийгөө боловсруулах хэрэгтэй энэ хүүхэн. Дутуугийн комлекстой өссөн гэдэг нь дэндүү ил байдаг. Хэл амаараа бүхнийг давна гээд итгэчихсэн боловсролгүй хүмүүжилгүй хүн, эцсийн үр дүн нь шорон.

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-01-27 139.5.216.173

энэ хүүхнийг өмөөрөөд байсан Монгол коментийн хоёр одоо учрыг олж эхэлсэн байхаа. Гэмгүй хүнийг хорьчихсон юм шиг олон нийтэд сурталчлаад байсан шүү.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.244

шантааж хийж мөнгө авна, үндэслэлгүй баяжсан гэдэг чинь л энэ халтар хүүхэн ял авах хангалттай шалтгаан

Avatar

ozbont 2024-01-27 216.38.195.74

gadniko

Avatar

delgyyrtni CJ 2024-01-27 216.38.195.74

ardni@;;

Avatar

Нэргүй 2024-01-27 59.153.114.194

Хаалтын гэрээний Хатан хаан даанч их давраад байсийм.. одоо жангаа ид

Avatar

зочин 2024-01-27 202.9.46.137

Хүүкийг өөрийг нь барьж хорих хэрэгтэй

Avatar

Зочин 2024-01-27 76.220.74.140

Энэ хүн шударга ёсыг, Монголын сэтгүүл зүйг шороотой хутгачихлаа

Avatar

ЗОЧИН 2024-01-27 76.220.74.140

Aвилга авсан нь тогтоогдсон бол харамсалтай байна. Яагаад гэвэл авилгаас ангид байхыг үлгэрлэх ёстой хүмүүс нь сэтгүүлчид билээ.

Avatar

Нэргүй 2024-01-27 103.212.119.25

Зүйл анги заалтууд нь бүгд үнэн зөв л дөө

Avatar

Bold o 2024-01-27 103.57.92.122

сонгууль өнгөртөл гарна гэж битгий горьдоо Өнөрөө..бүтэн 1жил наана чинь суулгасан ч чадна..75 р бууж өгсөн цагт л гарна гэж бодоорой..чамайг 1 төгрөг ч үгүй бүх юм аа булаалгаж, мулзалсан хойно чинь суллана..
ТТ н Ганхуягыг хар даа бүтэн 1 жил суулгаж бна,,,
Өнөрөө өөрөө яах гэж Мангасууд ын гар хөл болж гүйж байсийн..Ман нам гэрч үлдээх дургүй гэрчээ заавал зайлуулж,устгадаг ёрын улсууд шүү..

Avatar

Zochin 2024-01-27 103.212.117.94

kominternii zalgamj halaag avsan oorsdiin irgedee homorgolon hyadsan kommunistuud odoo ch toriin erhend heveer baigaa shuu dee. edend uilchleed zugeer bayajaad salna gej baihgui, ed ul moroo zaaval ustgana.

Avatar

Zochin 2024-01-27 66.181.187.82

Хөдөөний орк их давраад байсан юмаа.Хөдөөдөө сүүгээ зараад л явж байхгүй…..

Avatar

Нэргүй 2024-01-27 202.126.88.141

Zugeer neg yu ch gui baisan hun setguulch bolood 17 terbum tugrug dansandaa hiygeed, 60 nuurs teevriin uurhain mashin aar nuurs teeverleed, bas boloogui ah duu nar ni malchin baisan hernee ner deeree baahn compani mahnii business d orood. Uuruu 2 terbum shahuu unetei bairtai, range rover land cruiser 300, G class mashintai 9911 alt mungun dugaartai. Ene dees noo sejig haragdahgui baival bi ene ard tumeniig gaihaad baina. Ulniihan baihdaa taarsan yumnuud

Avatar

Нэргүй 2024-01-27 66.181.183.161

Зөв үнэн бол хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй

Avatar

Шарав 2024-01-27 59.153.112.66

17 тэрбум төгрөг халааслачихсан хүн хүссэн ч, эс хүссэн ч дуугарахаас өөр яах юм бэ. Эзнийхээ даалгавраар хэнийг ч гүжирдэж, гүтгэж баллах сэтгүүлч байна лээ. Хэрэв энэ сэтгүүлч хүн чанартай, чадварлаг хүн байсан бол мэдээлэлд нухацтай, үндэс суурийг нь олж харж чаддаг байх ёстой. Чадахгүй байгаа нь олон юман дээр харагдсан. Ард түмний сэтгэл зүйгээр тоглож, өөрийнхөө балагыг хаацайлж байжээ гэж ойлгосон.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.131.225.197

хэвлэл мэдээлэлийнхэн ХААЛТЫН гэрээ мэрээ хийж төртэй зууралдвал нэг иймэрхүү юм болоод дуусах юм байна.

Avatar

123 2024-01-27 202.21.109.12

энэ боловсроллгүй охины мөнгө угаана гэж юу байхад. шүүгч нар ер нь мөнгө угаах гэж юуг хэлж байгаагаа ойлгодог л байгаа даа. 15 тэрбум долларын ДНБ тэр улсад угаадаг мөнгө гэж юу байсан юм. гагцхүү

Avatar

Иргэн 2024-01-27 139.5.219.44

Өнөрцэцэг мөнгөтэй болсон олон хүний луйврыг илчилж тэдний хорхойтой араанд зуугдсан нь тодорхой болж байна. Түүнийг нихих том луйварчин,гэмт хэрэгтэн шиг олон сараар хорих нь утгагүй. Сахал Эрдэнэбилэгийг яалаа, бариа л маргааш нь суллаа биздээ.

Avatar

Нэргүй 2024-01-27 103.57.95.128

хаха харин авилгач нартай нийлж хаалтын гэрээ хийж.мөнгө өгөхгүй хэсгийнэ хар масстайга нуйлмаж байсан шуналтай авгай л биздээ.ХААЛТЫН гэрээний ХАТАН

Avatar

иргэн 2024-01-27 66.181.185.95

Хаалтын гэрээ Аюултай,,,,,,

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-27 202.9.47.12

ОДОО Л МОНГОЛЧУУД БИД 33 ЖИЛИЙН ДАРАА БИДНИЙ ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЖ НИЙГМИЙГ ӨӨРЧИЛӨХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ СЭТГЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ БАЙДАГЫГ МЭДРЭВ .,,,, ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ЭРХ МЭДЭЛТЭН,,ХӨРӨНГӨЛӨГ,,ХҮМҮҮС БУС НИЙГМИЙН ХОГ ШААРЫН ТӨЛӨӨ БИЕЭ ҮНЭЛДЭГ ЗАРИМ НЬ АЛБАН ТУШААЛААР НАЙМАА ХИЙЖ БУСДЫГ ПЯАЛДАГ СЭТГҮҮЛЧИД БАС БАЙДГЫГ БИД УХААЖИЖ ОЙЛГОВ .,,,

Avatar

Нэргүй 2024-01-27 202.126.88.141

s*****g! Haaltiin gereenii hatan haaniig yu gen uu? Ene avgai mungu ugsund ni dolignoj harin uguugui g ni hiygeegui medhgu yumaar gutgej shantaajildag avgai. Yum medehgui baij bitgii ungutshun harj hutsatsgaaj bai. Meddeg hun bichsen bolno

Avatar

Нэргүй 2024-01-27 66.181.160.118

Балай шахуу юм даа

Avatar

Данко 2024-01-27 96.248.41.119

UHNA sullahgui ee. Munkherdenetei adilhan neleen tamlana. Gulug bolgoj l baij sullana.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.92

Зүгээр байхад нь хүнийг хорино гэж байхгүй. Өнөрцэцэг нэг биш хэрэг үйлдсэн нь тодорхой байна. харин энэ шантаажчин хүнийг АН-ынхан өмөөрөөд байгаа нь хачирхалтай байна. АН-ын гишүүн өмгөөлөгч нар түүнийг өмгөөлж байна. 17 тэрбум төгрөгөө яаж олсноо тайлбарлаж чадахгүй байгаа бололтой

Avatar

Нэргүй 2024-01-27 202.126.89.51

Заавал нэг юм тохно хүн нь байна хэрэг олдоно

Avatar

Нэргүй 2024-01-27 103.57.93.49

Ямар нэгэн учир бнда.

Avatar

Нэргүй 2024-01-27 202.21.107.85

Тиймээ Энэ олон хэргийн нэг л батлагдвал хэрэгтэн болох нь гарцаагүй юм байна гэж ойлгогдлоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж