Газ тээвэрлэж явсан жолоочийг хорих ангиас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Газ тээвэрлэж явсан жолоочийг хорих ангиас гаргажээ

Газ тээвэрлэж явсан жолоочийг хорих ангиас гаргажээ

Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт осол гаргасан ачааны машины жолоочийг өнөөдөр /2024.01.26/ хорих ангиас гаргажээ.

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-нд гарсан ослын улмаас их хэмжээний хохирол учраад буй. Урьдчилсан дүгнэлтээр зам тээврийн осол гаргасан хоёр машинаас болж газ асгарч, дэлбэрэлт үүссэн нь тогтоогдсон. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллага хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал, шүүх байгууллагаас осол гаргасан хоёр жолоочийг энэ сарын 24-ний шөнөөс эхэлж, 48 цаг саатуулах шийдвэр гаргасан.

Осол гаргасан жолооч нар болох “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон "Nissan patrol"-ын жолоочийг хоёр хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэднийг сэжигтнээр байцааж, "оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлээр 48 цаг баривчлах саналыг Тээврийн прокуророос гаргаж, шүүхээс зөвшөөрөл өгөөд байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж