Францын тариаланчид зам хаан жагсав

Францын тариаланчид зам хаан жагсав

Францын тариаланчид зам хаан жагсав

Францын тариаланчид өчигдөр /2024.01.26/ Парис хотыг хойд нутгийн Лилль, Бенилюкс, Их Британитай холбосон гол хурдны замуудын нэгийг хааж, олон км үргэлжлэх түгжрэл үүсгэжээ. Тариаланчид трактороор зам хааснаас гадна боодолтой өвс, дугуй, хүнсний хайрцаг зэргийг зам дээр тарааж хаясан байна.

Орон нутгийн тариаланчдын үйлдвэрчний эвлэлүүд хүнсний үнийн зохицуулалтыг хянаагүй, даван туулахад нь туслаагүй гэж засгийн газрыг буруутгав. Тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэт хямд байгааг зохицуулж өгч, чөлөөт худалдааны бодлогод яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Бага орлоготой атлаа маш их дүрэм журам дагаж мөрддөг гэж тэд хэлж байна.

Тракторын цуваа нийслэл орчмын замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул засгийн газар хурцадмал байдлыг намжаахаар яарч байна. Энэ хүрээнд шинэхэн ерөнхий сайд Габриэль Аттал үг хэлнэ гэдгээ мэдэгджээ. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсаалаа зогсоохгүй гэж тариаланчид мэдэгдэж буй нь Габриэль Атталын хувьд анхны том сорилт болж байна.

Хөдөө аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо Парисын бүх тал руу зорчих гол замууд, тэр дундаа А6, А10, А13 хурдны замуудыг 11 байрлалд хаахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 142.114.4.253

Франц ер нь баруун эвгүй болсон, францийн xувьсгалийн зөв бурууг xэлэxэд 200 жил түүxийн xувьд богино xугацаа гэдэг үнэн ?

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-27 202.9.40.92

Франц улс бол африкийн харууд, мөн араб хүмүүсээр дүүрсэн цагаач иргэдээс бүрдсэн улс юм. Түүнийхээ горыг ч амсаж л байна даа. Гэхдээ маньд ямар хамаа байхав. Юу сайхан дур сайхан

Avatar

Нэргүй 2024-01-27 66.181.160.77

Юуг ч дуурайхыг хүсдэггүй Францчууд аргагүйн эрхэнд Германы тариачдыг дуурайж дээ – барууныхны " ардчилал " – аа гэж …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж