Хятадын цагаан сараар дотоодын аяллын тоо есөн тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь 2023 оны Хаврын баярын үеэс хоёр дахин их тоо юм. Covid-19-ийн хатуу хязгаарлалт дөнгөж цуцлагдаад байсан 2023 оны Хаврын баяраар 4.7 сая дотоодын аялал бүртгэгджээ. Жил бүрийн Хаврын баяраар олон сая хүн төрөлх хотдоо буцаж, гэр бүлтэйгээ уулздаг.
Нийт аяллын 80 орчим хувийг авто аялал эзлэх бол үлдсэн хувь нь төмөр зам, агаар, усан замаар явна. Баасан гаригт л гэхэд Хятадын гол тээвэр төмөр замаар 11 сая орчим хүн зорчсон. Баярын ойролцоох 40 хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт 480 сая хүн галт тэргээр аялах төлөвтэй байна.
Төмөр зам болон агаарын тээврээр зорчигсдын тоо энэ он гарсаар эрчимтэй өссөн. Хятад улс дэлхийн хамгийн дэвшилтэт галт тэрэгний сүлжээтэй ч гэлээ зорчигчид галт тэрэгний тасалбар худалдаж авах гэж багагүй хүчин чармайлт гаргасаар байна. Зарим зорчигч тусгай захиалгын програм ашиглан, нэмүү үнэ төлж байж тасалбар худалдаж авч байна.
Энэ жилийн аялал жуулчлалын үеэр агаарын тээврийн нислэгийн тоо 80 саяд хүрч, 2019 оныхоос 9.8 хувиар өсөх төлөвтэй байна. Цагаан сараар Бээжин, Шанхайн нисэх онгоцны буудлууд хөл хөдөлгөөн ихтэй байх нь ойлгомжтой. Шанхай хотын Пудонг болон Хунчяо хоёр нисэх онгоцны буудлын зорчигчийн урсгал энэ үеэр 57.6 хувь, Бээжингийн нисэх онгоцны буудлууд 60 хувиар өснө гэж тооцоолж байна.
Дотоодын аялал жуулчлалаас гадна гадаадад аялах тоо ч нэмэгдэнэ. Хятадын авиа компаниуд Зүүн өмнөд Ази, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн чиглэлд 2500 гаруй олон улсын нэмэлт нислэг үйлдэх аж.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2024-01-27 202.9.47.18
хар хятад устаасай билээ
Нэргүй 2024-01-27 213.87.133.159
Харуулах боломжгүй.
? 2024-01-27 103.57.94.204
Энэ улс өөрөө 1,4 тэрбум хүнтэй… гээд байдаг. Хаанаас 9 тэрбум иргэд гараад ирэв ????
Нэргүй 2024-01-27 202.9.46.245
teneg ptsdanud shude delhii 7,8 terbum huntei bhad 9 bolgood baidag
Нэргүй 2024-01-27 202.72.245.209
Монголоос,эзэн нь Оюун-Эрдэнэ