Сонгуулийн жилтэй холбоотойгоор Хятад сорилттой тулгарч байна

Сонгуулийн жилтэй холбоотойгоор Хятад сорилттой тулгарч байна

Сонгуулийн жилтэй холбоотойгоор Хятад сорилттой тулгарч байна

Дэлхий 60 гаруй улсад энэ жил сонгууль болно. Тиймээс Хятад улс хилийн чанад дахь ашиг сонирхлоо хамгаалахын тулд тодорхойгүй байдал, сорилттой тулгарч магадгүйг нэгэн судалгааны төв мэдээлжээ. Тодруулбал, "АНУ, Орос, Энэтхэг зэрэг улс оронд сонгууль явуулах нь геополитикийн тоглоомын шинэ үе шатыг эхлүүлнэ" гэж Жэньмин их сургуулийн Хятадын хилийн чанад дахь аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.

Тус тайланг гаргахдаа Хятадын олон улстай тогтоосон харилцаанд дүн шинжилгээ хийсэн байна. 193 улстай тогтоосон харилцаанд дүн шинжилгээ хийхэд үүний 60 нь сонгуультай улс байсан.

Судлаачид АНУ, Энэтхэг, Украин, Сьерра-Леон, Зимбабве зэрэг 29 улсыг Хятадын хувьд аюулгүй байдлын эрсдэл "маш өндөр" гэж нэрлэжээ. Харин Япон, Орос, Их Британи, Мьянмар зэрэг 63 улсыг "өндөр эрсдэлтэй" гэж үзсэн байна. Тайланд, Франц, Индонези, Саудын Араб болон бусад 70 оронд эрсдэл "дунд зэрэг" байсан бол Сингапур, Арабын нэгдсэн Эмират, Шинэ Зеланд болон бусад 24 улс "бага" эрсдэлтэй ангилалд багтжээ.

Энэхүү үнэлгээг хийхдээ хоёр талын харилцаа, сонгуулийн урьдчилсан мэдээ, "Бүс ба зам" хөтөлбөрийн оролцоо зэрэг мэдээлэлд үндэслэсэн байна.

Уг тайланд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг бүс нутаг төдийгүй дэлхий дахинд тодорхойгүй байдлыг авчрах болно гэжээ. Тайланд дурдсанаар хэрвээ Байден дахин сонгогдвол Хятадад харьцангуй найрсаг хандаж магадгүй ч  Бээжингийн гол салбар дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлах болно гэдгийг онцолсон. Харин Трамп ялалт байгуулбал Хятадын худалдааны хязгаарлалтыг улам нэмэгдүүлэх болно.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж