Европын олон мянган иргэнийг зүй бусаар торгожээ

Европын олон мянган иргэнийг зүй бусаар торгожээ

Европын олон мянган иргэнийг зүй бусаар торгожээ

Лондон хотын Улез цэвэр агаарын бүсэд автомашин жолоодсоных нь төлөө олон зуун мянган иргэнийг торгожээ. Энэ нь Европын холбооны түүхэн дэх хамгийн том мэдээллийн зөрчлийн нэг гэж Европын засгийн газрууд тодорхойлов.

Тодруулбал, 2021 оноос хойш торгууль ногдуулахын тулд Европын холбооны таван улсын иргэдийн нэр, хаягийг хууль бусаар олж авсан гэж үзэж байна. Энэ асуудал нь нийслэл хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул нэн даруй мөрдөн байцаалт явуулахыг Лондонгийн ассамблей дахь Либерал ардчилсан намын тээврийн төлөөлөгч уриаллаа.

"Brexit"-ээс хойш Их Британид Европын холбооны иргэдийн хувийн мэдээлэлд автоматаар хандахыг хориглосон. Лондонгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд иргэдийнхээ мэдээллийг Их Британитай хуваалцах боломжгүй гэдгээ Бельги, Испани, Герман, Нидерландын эрх баригчид мэдэгджээ. Тиймээс Лондон тэдгээр иргэний мэдээллийг хууль бусаар олж авсан гэж үзэж байна.

Жолооч нар Лондон руу зорчихоосоо дор хаяж 10 хоногийн өмнө "Euro Parking" гэдэг зүйлд бүртгүүлэх ёстой. Гэвч үүнийгээ мэдэлгүй торгуулах нь их аж. Түүнчлэн утаа бага ялгаруулдаг автомашинуудыг хүнд даацын дизель хөдөлгүүртэй автомашин гэж буруу ангилж торгууль ногдуулсан тохиолдол ч байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-27 59.153.115.178

fuckers

Avatar

Нэргүй 2024-01-27 59.153.113.72

Ёстой хийх юмаа олж ядсан пяздукнууд

Avatar

+OCt +1; 2024-01-27 216.38.195.74

bylonp;#

Avatar

-CTbj pokzli 2024-01-27 216.38.195.74

-news+apdYn Nchnm Shntko;? +o.n kape -;1

Avatar

kpbojmj nucp apty; 2024-01-27 216.38.195.74

crgeeck?

Avatar

cymij;? 2024-01-27 216.38.195.74

bolej

Avatar

Нэргүй 2024-01-27 213.87.133.159

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж