Дүнжингарав дахь 133-р сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Дүнжингарав дахь 133-р сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ

Дүнжингарав дахь 133-р сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ

Хоёр хоногийн өмнө Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас дэлбэрэлтийн газын хий агаарт тархсан эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс тус бүсэд харьяалагдах сургуулиудын сурагчдын эцэг эхийн зүгээс хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан байна. Тухайлбал, осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон Глобал Олон улсын дунд сургууль байрладаг. Тэгвэл 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан байна.

Тус сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлж, улмаар албажжээ.

Ингэснээр ирэх Даваа гаригт тус сургуулийн бүх ангийн хичээл цахимаар орох аж. Гэхдээ долоо хоногийн турш цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж