ОХУ-ын хот, суурингуудад өнгөрсөн долоо хоногт ер бусын тайван, эмх цэгцтэй жагсаал болов. Иргэд ерөнхийлөгчийн сонгуульд Путины эсрэг нэр дэвшиж буй Борис Надеждиныг дэмжиж, гарын үсгээ зурцгаахаар цугласан нь энэ юм. Тэд ямар ч эсэргүүцэл илэрхийлж жагссангүй, зөвхөн эмх цэгцтэй дарааллан зогсоод, гарын үсгээ зурцгаажээ.
Нэр дэвшигчийг гуравдугаар сард болох санал хураалтад оролцохуйц хангалттай гарын үсэг цуглуулсан эсэхэд тэд санаа зовж байна. Нэр дэвшигчид 100 мянган хүний гарын үсэг цуглуулаад нэгдүгээр сарын 31 гэхэд ирүүлсэн байх ёстой аж. Цаг хугацаа давчуу байгаа учраас Оросоос гадна Лондон, Парис, Тбилиси гэх мэт газарт хүртэл сайн дурынхан гадаадын иргэдээс гарын үсгийг нь цуглуулжээ.
Борис Надеждин нь физикч мэргэжилтэй, 20 жилийн өмнө Төрийн Думд нэг удаа сонгогдсон хүн юм. Олигарх Михаил Ходорковскийг баривчилсны дараа тэрбээр Оросын сөрөг хүчний эгнээнд нэгдэн оржээ.
Зарим иргэний хувьд Борис Надеждин гэдэгтээ гол биш, цэргийн ажиллагааг зогсоохыг дэмжсэн хэн нэгэн л хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ