НАТО-г "явдаг дайны машин" гэв

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

НАТО-г "явдаг дайны машин" гэв

НАТО-г "явдаг дайны машин" гэв

Хятадын Батлан хамгаалах яам НАТО-г дайн дэгдээгч гэж буруутгажээ. НАТО-ийн одоо үргэлжилж буй "Steadfast defender 2024" цэргийн сургуулилалтын талаар сэтгүүлчид асуухад яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Цян ийн хариулсан юм. Ву Цян Пүрэв гаригт мэдээлэл хийхдээ "НАТО бол явдаг дайны машин. Хаа явсан газар нь тогтворгүй байдал үүсдэг" гэжээ.

Лхагва гаригт эхэлсэн "Steadfast defender 2024" сургуулилалтад 90 мянга орчим цэрэг оролцох төлөвтэй байна. Энэ нь Хүйтэн дайнаас хойших хамгийн томоохон хэмжээний цэргийн сургуулилалт юм. Сургуулилалт Атлантын далайн бүс нутгийг дамнаж зургаан сарын турш үргэлжлэнэ.

"Сүүлийн жилүүдэд НАТО Ази Номхон далайн бүс рүү ойртож, огт байхгүй "Хятадын заналхийлэл" гээч зүйлийг сөргөлдөөнийг урагшлуулах шалтаг болгон ашиглаж байна. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна" гэж Ву Цян хэллээ.

НАТО Ази тив дэх цар хүрээгээ эрчимжүүлсээр байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгос улсууд 2022 оноос хойш НАТО-ийн жил бүрийн уулзалтад оролцож байна. Мөн НАТО өнгөрсөн онд Японд харилцаа холбооны газар байгуулахаар шийдсэн гэж мэдээлсэн. Гэвч Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ алхмыг эсэргүүцсэнээр төлөвлөгөө бүтэлгүйтжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж