“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

Сэлбэ гол дагуу байрлах “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлжээ. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийг нураах асуудлаар өнгөрсөн аравдугаар сард /2023.10.27/нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийхдээ “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.

Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэж байв.

Харин “S-Оutlets”дэлгүүрийн захирал, ажилчдын зүгээс дэлгүүрээ нураахыг эсэргүүцэж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш тог, цахилгаангүй хүйтэн газар, хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг ажилчид нь хэллээ. Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа учирлаж байв. Тэдний зүгээс дэлгүүрийн барилгыг нураах албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гартал тог, цахилгаанаар хангаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.217.18

Авилга хороолол нэзээ нураагдах вэ Нянбаатар гуай

Avatar

зочин 2024-01-26 202.126.91.118

БАРИЛГА ГЭЖ АМБААР БУУЛГААД СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2024-01-26 5.64.145.39

өөрт чинь ямар ямар ийм амбар байгаа юм дээ хөө … наашаа бичээд жаахан халаач хөө

Avatar

өөөө 2024-01-26 66.181.177.84

Тэгвэл бүх амбаарыг буулгая хаха гуцдаг галтар вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж