Германаас Украинд 80 танк нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Германаас Украинд 80 танк нийлүүлнэ

Германаас Украинд 80 танк нийлүүлнэ

Герман энэ онд Украинд "IRIS-T" агаарын довтолгооноос хамгаалах систем, 80 гаруй "Leopard-1A5" байлдааны танк өгөхөөр төлөвлөж байгааг тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэв.

Тус яамны цахим хуудсанд 2024 онд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хөтөлбөрийг дараах байдлаар тодорхойлсон байна.

  • IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах систем;
  • "Gepard" өөрөө явагч зенитийн буу;
  • 80 гаруй "Leopard-1A5" байлдааны үндсэн танк;
  • 230 мянга гаруй сумтай нэмэлт их бууны систем;
  • Хуягт тээвэрлэгч;
  • Хуягт гүүрэн машин;
  • 450 хүчитгэсэн машин;
  • Мина устгах систем;
  • Нисгэгчгүй нисэх онгоц;
  • Радар ба тагнуулын систем.

Зэвсгийн тусламжаас гадна 10 мянган украин цэргийг сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн өмнө нь 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн "Sea King Mk41" нисдэг тэрэгний сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ гэдгээ зарласан.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж