Японы газар хөдлөлтийн хохирлын хэмжээ 2.6 их наяд иен болжээ

Японы газар хөдлөлтийн хохирлын хэмжээ 2.6 их наяд иен болжээ

Японы газар хөдлөлтийн хохирлын хэмжээ 2.6 их наяд иен болжээ

Японы төв хэсгийн Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн улмаас дэд бүтцэд учирсан хохирлын хэмжээг 2.6 их наяд иен хүрч магадгүй байгааг Японы засгийн газар Пүрэв гаригт мэдэгдлээ.

2.6 их наяд иенийг задалж үзвэл, 400-900 тэрбум нь орон сууцны барилга, 200-400 тэрбум нь үйлдвэр, оффис зэрэг орон сууцны бус барилга, 500-1.3 их наяд нь зам, ус дамжуулах хоолой, боомтын байгууламж зэрэг нийтийн дэд бүтцэд хамаарч байна. Харин мужаар нь ялгаж үзвэл, Ишикава 900 тэрбумаас 1.3 их наяд буюу хамгийн их хэмжээний хохирол амсчээ. Харин Тояама муж 100-500 тэрбум, Нийгата 100-900 тэрбумын хохирол амссан байна.

Ишикава мужид Сузугийн оршин суугчдын 66 хувь нь 1980 оноос өмнө баригдсан модон байшингуудад амьдарч байсан.

2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараах хохирлын хэмжээ 16.9 их наяд иен болж байжээ. Харин Японы баруун өмнөд хэсэгт орших Кумамото мужид 2016 онд болсон газар хөдлөлтийн дараах хохирлын хэмжээ 4.6 их наяд иен болсон.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zovhin 2024-01-26 122.201.31.28

barilga ni unasan ch butneeree unj bnshd mongol bol bugdeeree butraad unatsan bgaa

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-01-26 203.91.115.250

40, 80 их наядаар нь идчихдэг бидний хувьд 4 эн тэр бол ёстой нэг муу ганц нэг хоосон машин нүүрс

Avatar

gadni 2024-01-26 216.38.195.74

t

Avatar

Нэргүй 2024-01-26 59.153.113.148

Япончууд дор нь буцаагаад барина ямар монгол бгаа биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж