Дотуур байрны нэг хүүхдийн зардал 2 сая боллоо

Дотуур байрны нэг хүүхдийн зардал 2 сая боллоо

Дотуур байрны нэг хүүхдийн зардал 2 сая боллоо

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2024.01.26/ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталжээ.  Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж буй юм байна.

  • Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45,5 хувиар /810,0 мянгаас 1,485.0 мянга/ өсөж байна.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.
  • Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь боловсролын бодлого, төлөвлөлт, чанарыг сайжруулах суурь болно.
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.
  • Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.
  • Хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.
  • Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан итгэлцүүрийг тооцлоо.
  • Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусгасан.
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянга боллоо.
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3,2-14 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-01-26 139.5.216.173

дотуур байр бие даасан төсөвтэй нэг байгууллага шиг болжээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.70.34.115

НЭМСНИЙГ НЬ ИДЧИХНЭ

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.191.177

za odoo ene mungiig idehiig uzuulj uguh bailguidee. huuhduuded hutch chadaj baigaa esehiig hennyaj hyanah ve

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-26 66.181.176.27

дотуур байрны хүүхдийн зардлын талыг нь ч болтугай эцэг эх, ар гэрээс нь гаргуулах хэрэгтэй ш дээ, малчид татвар төлдөггүй, хүүхдийнхээ байрны зардлын талыг гаргахад яагаад болохгүй гэж, малчид ийм өсөхөөсөө өлөн

Avatar

Нэргүй 2024-01-26 202.55.188.89

малчид төрийн үнэгүй байх хоолонд заларч өсөхийн урамшуулал тэтгэмжинд харагдаж өтөлхийн үед тэтгэвэр тэтгэмжинд умбана улс орондоо ашигтай хэрэгтэй зүйл үл хийнэ

Avatar

Нэргүй 2024-01-26 80.83.235.7

Сургууль цэцэрлэгүүдийн камер ажилладаггүй, хүрэлцээгүй, ажиллуулах хүн байдаггүй юм бна лээ шүү

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.89.99

Тэгээд хэзээнээс мөрдөж эхлэхий МАНгасуудаа попуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж