Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, 60 айлын орон сууц шатсан харамсалтай явдал гарсан билээ. Тус байрны оршин суугчдыг нүүлгэж, түр хугацаанд зочид буудалд байршуулж буй. Засгийн газрын шатсан орон сууцыг яаралтай засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр/2024.01.26/ оршин суугчдын эд хогшил, тавилгыг зөөж байна.
Холбоотой мэдээ